МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for August, 2010

“Улаанбаатар сан” сураггүй болжээ

Posted by ИТХ on 2010/08/31

Улаанбаатар сан нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1997 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02 тоот тогтоолоор үүсгэн байгуулагджээ.

Тус санг “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 4 дүгээр бүлгийн 18-р зүйлийн 2-д “Нийслэлийг хөгжүүлэх зориулалтаар дотоод гадаадын аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс өргөсөн хандив, буцалтгүй тусламж, бусад орлогоос бүрдсэн сан байж болох бөгөөд сангийн хөрөнгийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас баталсан журмын дагуу Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч захиран зарцуулж, гүйцэтгэлийн тайланг Иргэдийн төлөөлөгчдийн хуралд жил бүр тайлан тавина” гэснийг үндэслэн үүсгэн байгуулжээ.

“Улаанбаатар сан”-ийн зорилгыг “Нийслэл хотын эдийн засаг, хот байгуулалт, түүний дэд бүтцийг хөгжүүлэх, хотын аж ахуйг өргөтгөж, хүн амын хангамж үйлчилгээ, нийгмийн асуудлыг сайжруулах, байгаль орчныг хамгаалах гэж тодорхойлсон байна.

Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2000 оны 4 дүгээр сарын 26 ны өдрийн 50 тоот тогтоолоор “Улаанбаатар сан” Улсын Үйлдвэрийн газар болж гэрчилгээндээ нэмэлт өөрчлөлт хийсэн.

2002 оны 1-р сарын 30 өдрийн мөн НИТХ-аар Улаанбаатар сан УҮГ-ыг “нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх, хот тохижилтийг сайжруулах, хотын төсөв санхүүгийн чадамжийг нэмэгдүүлэх, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх” зорилгоор Хязгаарлагдмал Хариуцлагатай компани болгон өөрчлөн байгуулжээ..

Тус сангийн орон сууц барих зориулалтаар авсан газрын талаар:

Read the rest of this entry »

Advertisements

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ, Улаанбаатар сан | Leave a Comment »

Орон нутгийн төсвөөс ИТХ-д суудалтай намуудад санхүүжилт олгодог нь хууль бус

Posted by ИТХ on 2010/08/30

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын шийдвэрээр ИТХ-д суудалтай улс төрийн намуудад 2000-2006 онд орон нутгийн төсвөөс 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Гэтэл Улс төрийн намын тухай хуульд улс төрийн намуудад орон нутгийн төсвөөс санхүүжилт олгох тухай заалт байхгүй юм.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ 1992 оны Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.1-д “нутаг дэвсгэрийн… төсөв…” батлах, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 50.1.2-т тухайн жилийн орон нутгийн төсвийг хэлэлцэн батлах, мөн хуулийн 58.3-т “Тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын өргөн мэдүүлсэн төсвийн төслийг нэг сарын дотор хэлэлцэн батална” гэж заасныг үндэслэн ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг санхүүжүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргажээ.

Энэ шийдвэр нь 1990 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулийн 12 дугаар зүйлийн “УИХ-д суудал бүхий намд авсан суудлын тоог баримтлан… санхүүжилт олгоно”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 6.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн орлогын нэр төрөл, зарлагын ангилал, … г төсвийн болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна” гэж заасныг зөрчсөн байна. Энэ хуулийн 18.1-д орон нутгийн ИТХ-ын УИХ болон төрийн эрх бүхий бусад байгууллагад хуулиар харьяалуулсан асуудлыг шийдвэрлэх эрхийг хязгаарласан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25.5-д “Аймаг, нийслэлийн Хурлын шийдвэр Улс төрийн намуудад төсвөөс олгосон мөнгөн дэмжлэг, санхүүжилтийн үр дүн нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг УИХ өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй” гэж заасны дагуу ИТХ-д суудалтай улс төрийн намуудад орон нутгийн төсвөөс санхүүжилт олгох аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэрийг эргэж харах арга хэмжээг УИХ-аас авч хэрэгжүүлээгүй байна.

Read the rest of this entry »

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ, [ДҮҮРГҮҮД] | Leave a Comment »

Орон нутагт “УИХ-д суудалтай намын дэмжлэг” өгдөг

Posted by ИТХ on 2010/08/26

Орон нутгийн төсвийн 2009 оны зарлагын гүйцэтгэлийн тайланд “УИХ-д суудалтай намын дэмжлэг”-т нийт дүнгээрээ 512 сая төгрөг төлөвлөөд  522,6 сая төгрөг зарцуулсан тухай дурджээ. Хэтэрсэн нь яахав, улс төрийн намуудын УИХ-ын авсан суудлын тоогоор орон нутагт мөнгө өгнө гэдэг ойлгомжгүй. Нийслэл, дүүрэг, аймгийн ИТХ-д суудалтай намуудад өгдөг мөнгөнөөс гадна өгч байгаа хэрэг үү? 

Бас УИХ-ын гишүүдийн тоо адил Архангай аймагт 42,5 сая төгрөгийг төлөвлөөд 52,5 сая төгрөгийг, харин Баян-Өлгий аймагт 17,5 сая төгрөгийг төлөвлөөд 17,5 сая төгрөгийг зарцуулсан байх жишээтэй.  Яагаад аймаг, аймгаар өөр байна вэ?

Posted in # Монгол Улсын төсөв (... 2010, 2011, 2012, 2013, 2014 ...) | 1 Comment »

38 тэрбум төгрөгөөр 400 ширхэг автобус худалдан авсны дараа …

Posted by ИТХ on 2010/08/20

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний байдал урьд нь ямар байв?

Зах зээлд шилжсэнээс хойш 1992-2002 оны хооронд Япон улсын буцалтгүй тусламж, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр Чех, ОХУ-аас нийт 160 гаруй их багтаамжийн автобус, автобусны сэлбэг, аккумлятор, дугуй зэргийг худалдан авч түүний засварын газрыг байгуулж нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгэж байв. Гэвч 2008 он гэхэд дийлэнх автобусны эдэлгээний хугацаа дуусч, сэлбэгийн хомсдолд ороод байв.

Тодорхой нэг жишээ гэвэл, 1995-1996 онд Япон улсын тусламжаар нийлvvлсэн “Ниссан” маркийн 100 ширхэг автобусыг “Автобус-1” компани нь хvлээн авч арав гаруй жил ашиглан эдэлгээний хугацааг 2 дахин, гvйлтийн нормыг 3 дахин давуулжээ. Эдгээрээс 15 автобусыг саяас дээш, 20 гаруй нь сая километр явсан байлаа. (Зөвхөн 2008 оны 12-р сард буюу 400 шинэ автобус авах шийдвэр гарсны дараа нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас бүгдийг зогсоож ашиглалтаас хасах шийдвэр гаргасан юм). Энэ автобусыг манайхан өндөр үнэлдэг байжээ.

Read the rest of this entry »

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ | Leave a Comment »

38 тэрбум төгрөгөөр 400 ширхэг автобус худалдан авсны дараа …

Posted by ИТХ on 2010/08/20

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний байдал урьд нь ямар байв?

Зах зээлд шилжсэнээс хойш 1992-2002 оны хооронд Япон улсын буцалтгүй тусламж, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр Чех, ОХУ-аас нийт 160 гаруй их багтаамжийн автобус, автобусны сэлбэг, аккумлятор, дугуй зэргийг худалдан авч түүний засварын газрыг байгуулж нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгэж байв. Гэвч 2008 он гэхэд дийлэнх автобусны эдэлгээний хугацаа дуусч, сэлбэгийн хомсдолд ороод байв.

Тодорхой нэг жишээ гэвэл, 1995-1996 онд Япон улсын тусламжаар нийлvvлсэн “Ниссан” маркийн 100 ширхэг автобусыг “Автобус-1” компани нь хvлээн авч арав гаруй жил ашиглан эдэлгээний хугацааг 2 дахин, гvйлтийн нормыг 3 дахин давуулжээ. Эдгээрээс 15 автобусыг саяас дээш, 20 гаруй нь сая километр явсан байлаа. (Зөвхөн 2008 оны 12-р сард буюу 400 шинэ автобус авах шийдвэр гарсны дараа нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас бүгдийг зогсоож ашиглалтаас хасах шийдвэр гаргасан юм). Энэ автобусыг манайхан өндөр үнэлдэг байжээ.

Read the rest of this entry »

Posted in ++ Монгол улсыг хөгжүүлэх сан (2007-2009) | Leave a Comment »

Хот тохижуулах газрын төсвийн сонин хачин

Posted by ИТХ on 2010/08/08

Нийслэлийн хот тохижуулах газрын даргаар 4-р сарын 1-нд томилогдсон С.Бямбасүрэн саяхан огцрох тухайгаа мэдэгдлээ. Түүнийг төсвийн мөнгийг буруу зарцуулсан, хамт олонтойгоо зүй бусаар харьцсан шалтгаанаар ажилчид нь огцрохыг шаардан тэмцэж эхлэхэд нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр шалгаад Бямбасүрэнгийн цалинг нь хоёр сарын хугацаанд 20 хувиар бууруулах захиргааны арга хэмжээ авлаа гэсэн ч ажилчид бас л эсэргүүцэж, улмаар ийм шийдвэр гаргахад хүрчээ. Тус байгууллагад шалгалт хийсэн Хот байгуулалт, нийтийн аж ахуйн ажилтны ҮЭ-ийн холбооны тэргүүн Н.Чулууны ярьснаар бол, С.Бямбасүрэн нь байгууллагын дансанд байсан 40 сая төгрөгийн 31 саяар Соната-6 машин авч унажээ. Байгууллагын санхүүгийн чадавх тэртээ тэргүй муу байхад улам дордуулсан энэ үйлдлийн тухай асуухад “Би хувьдаа машин аваагүй, байгууллагын өмч” хэмээн хариулжээ. Тэгээд арга буюу наадмаар ажилчдынхаа цалинг тавихын тулд  хувийн “Асгат сервис” компаниасаа 29 сая төгрөг зээлж, одоо дахиад 3 сая төгрөгийн цалинг тавьж чадаагүй гэнэ. 

Дашрамд дурдахад, түүний хувийн “Асгат сервис” компани Баянзүрх дүүргийн нутагт 1000 оюутны байр, бас зочид буудал, “Амазон” баарыг ажиллуулдаг бөгөөд шөнийн цагаар архи худалдаалах зэрэг хууль зөрчсөн үйлдлийг удаа дараа гаргаж байжээ. Бас нийтийн тээврийн нөхөн олговорт сардаа 70 сая төгрөг авдаг.

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ, Хот тохижуулах газар | Leave a Comment »

Яг яаж завшсан бол?

Posted by ИТХ on 2010/08/08

Атрын 3-р аяны хүрээнд тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор олон тэрбум төгрөгийг улсын төсвөөс хуваарилуулан авч зээл, урамшуулал хэлбэрээр олгож байгаа ХХААХҮЯ-ны дэргэдэх Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал асан Ч.Пэрэнлэй нарын гурван хүнийг онц их хэмжээний хөрөнгө шамшигдуулсан хэргээр Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад тэд албан тушаалаа ашиглан 350 орчим сая төгрөгийн хөрөнгийг үрэгдүүлэн хохироосон болохыг тогтоож харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлээд байна.

Мөн үүнтэй холбоотойгоор Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын иргэн Ч.Атарсайхан, нийслэлийн Баянгол дүүргийн харьяат Д.Амарсайхан, Булган аймгийн иргэн М.Сэвжидмаа, Улаанбаатар хотын иргэн Гэрэлээ нар нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн улаан буудайн урамшууллын их хэмжээний мөнгийг залилан авч завшсаныг илрүүлэн Нийслэлийн прокурорт шилжүүлжээ.

Posted in Тариаланг дэмжих сан | Leave a Comment »

Дундговь аймгийн төсвийн хөрөнгө оруулалт ба сангуудын тухай зарим мэдээлэл

Posted by ИТХ on 2010/08/04

Дундговь аймаг 15 сум, 65 баг, 49 мянган хүн амтай. 2010 оны орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө – 2.335.731,2 төгрөг, зарлага – 2,285,774,60 төгрөг байна. Энэ удаад урьд төдийлөн нээлттэй байгаагүй аймгийн Засаг даргын нөөц сан, Аймаг хөгжүүлэх сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Авто замын сангууд, төсвийн хөрөнгө оруулалт, мөн тус аймгаас сонгогдсон УИХ-ын хоёр гишүүний “багц”-ын талаар зарим мэдээллийг бэлтгэн танилцуулж байна. 

  • Засаг даргын нөөц сан – 136 сая 777 мянга
  • ЖДҮ-ийг хөгжүүлэх сан – 60 сая
  • Авто замын сан – 100 сая 
  • Аймаг хөгжүүлэх сан – 00,00 (Зарцуулах тусгай журам байхгүйгээр тухайн үед орж ирсэн хандив, тусламжийг төвлөрүүлээд зарцуулдаг. Мөн “Хүүхдийн төлөө бүтээн байгуулалтын жил 2010”-ийн ажлын хүрээнд орж ирсэн хандив тусламжийг Аймаг хөгжүүлэх санд төвлөрүүлэн зарцуулахаар төлөвлөжээ.  

Read the rest of this entry »

Posted in Дундговь аймаг | 1 Comment »