ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

2010 оны нийслэлд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтууд

Posted by ИТХ on 2010/07/18

Нийслэлийн ИТХ-ын 5-р хуралдаан 7-р сарын 16-нд болж нийслэлийн 2010 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон 2009 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай асуудлыг хэлэлцсэн юм.

Өнгөрсөн оны тухайд 2009 онд нийслэл Улаанбаатар хотын төсвийн орлого 115,1 тэрбум төгрөг байжээ. Үүний 90,4 хувийг татварын орлогоор, 9,3 хувийг татварын бус орлогоор үлдсэн 0,3 хувийг хөрөнгийн орлогоос бүрдүүлсэн байна. Төсвийн зарлага 46,6 тэрбум, ингээд улсад төвлөрүүлэх орлого 62,7 тэрбум төгрөг болжээ. Төсвийн зарлагын 10,6 хувийг зам засвар, арчилгааны зардалд, 23,5 хувийг өндөр настан, оюутны унааны хөнгөлөлтөнд, 32,1 хувийг хөрөнгө оруулалтад, 6,4 хувийг хот нийтийн аж ахуй, тохижилт үйлчилгээнд, 27,4 хувийг нийтийн ерөнхий үйлчилгээнд хувийг тус тус зарцуулсан дүн гарчээ. Хөрөнгө оруулалтын хувьд Улсын төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сан, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 49,1 тэрбум төгрөгийн өртөгтэй 263 хөтөлбөр, төсөл, барилга байгууламжийн ажил хийгдсэн байна.

Өнгөрсөн онд төлөвлөснөөс давж биелсэн 7,6 тэрбум төгрөгийн орлогыг 2010 онд дараах хөрөнгө оруулалтанд зарцуулахаар төлөвлөжээ. Үүнд,

– Гэр хорооллыг барилгажуулах ажлын хүрээнд 300 айл өрхийг түр суурьшуулах, дамжин өнгөрөх орон сууцны барилгыг эхлүүлэхэд 2,5 тэрбум төгрөг,

– Баянзүрх дүүргийн Төр захиргааны нэгдсэн байрны барилгын ажилд 2,5 тэрбум

– Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тодотголд 400 сая төгрөг

– Орон сууцны хорооллын гадна дулаан, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ өргөтгөх, шинэчлэхэд 831 сая төгрөг,

– Д. Сүхбаатар, Х. Чойбалсан нарын хөшөөг сэргээн засварлах, хүрлээр цутгах ажилд 900 сая төгрөг

Тусгаар тогтнолын талбайн тохижилтын ажилд 350 сая

– “Усны барилга байгууламж” НӨҮГ-т далан сувгийн цэвэрлэгээний зориулалтаар экскаватор худалдан авахад 100 сая

– Багахангай дүүргийн шинэ суурьшлын гэр хорооллыг цахилгаан эрчим хүчээр хангах, гудамж талбайн гэрэлтүүлгийн ажилд 50 сая төгрөг

2010 оны хотын төсвийн орлогийг 8,6 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр тооцон тодотгожээ. Төрийн албан хаагчдын цалин энэ оны 10 дугаар 1-нээс 30 хувиар нэмэгдэх болсонтой холбоотойгоор төсөвт орох орлогыг 1,7 тэрбум төгрөгөөр, аж ахуйн нэгж байгуулагын ажиллагсдын цалин хөлснөөс олох орлогыг 3,0 тэрбум төгрөгөөр нийт 4,7 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ.

2010 онд нийт 47,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байна. Үүнд:

– Эрхүүгийн гудамжны 0,7 км авто замын шинэчлэлт

– Саппорагийн аюулгүйн тойргийн 0,4 км авто замын шинэчлэлт

– 100 айлаас Сэлбэ голын гүүрний уулзвар хүртэл 840 метр авто зам

– Хорооллын доторхи авто замын засвар 4,1 км гэх мэтээр нийт.

Мөн 2010 оны төсвийн орлогын 6,0 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнүүдийг танилцуулжээ. Үүнд:

– 2011 онд шинээр хэрэгжүүлэх барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөв, ТЭЗҮ боловсруулахад 1,2 тэрбум,

– Иргэдийг үер усны гамшгаас хамгаалах зорилгоор үерийн барилга байгууламж барихад 600 сая төгрөг,

– Энхтайвны өргөн чөлөөний “Ионсей”-н явган хүнд зориулсан нүхэн гарцын инженерийн шугам сүлжээний ажилд 91 сая,

– Улаанбаатар хотын хаягжилтын ажилд 100 сая,

– Нийслэлийн хүүхдийн төлөө газрын барилгын засварт 1 тэрбум төгрөг

– Цагдаагийн газрын Эргүүл хамгаалалтын албыг бэхжүүлж морин болон нохойтой эргүүл ажиллуулахад 112 сая төгрөг

– Хөрсний усыг хотын барилга байгууламж, орон сууцуудад аж ахуйн зориулалтаар ашиглах ТЭЗҮ боловсруулах, төсөл хэрэгжүүлэхэд 1 тэрбум гэх мэт.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: