ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн төсвөөс санхүүждэг сан, хөтөлбөрүүдийн тухайд

Posted by ИТХ on 2010/07/10

“Иргэд төсвөө хянана” төрийн бус байгууллагуудын сүлжээ нь 2008 онд байгуулагдсан бөгөөд бид төсвийн үйл явцад иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, төсвийн мэдээллийг ил тод болгож олон нийтэд хүргэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.

Энэ чиглэлийн хүрээнд 2010 оны 4-6 дугаар сард Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгө, сангийн төсвийн мэдээллийн ил тод байдалд хийсэн мониторингийн хүрээнд цуглуулсан мэдээллээ хүргэж байна. 

Нийслэлийн Баянзүрх дүүрэг нь нийт 24 хороотой, 256 мянган хүн амтай. Тус дүүрэгт  төсвөөс санхүүждэг Засаг даргын нөөц хөрөнгө, ахмадын сан, дүүрэг хөгжүүлэх сан, хороодыг дэмжих сан, халамжийн сан, гамшгийн сангуудын хүрээнд төсвийн тодорхой хэсгийг зарцуулж байна.

2009 ОНД:

  • Засаг даргын нөөц хөрөнгө     218 сая 106 мянга
  • Ахмадын сан                            20 сая
  • Дүүрэг хөгжүүлэх сан              131 сая 555 мянга
  • Хороодыг дэмжих сан             66 сая 396 мянган төгрөгийг тус тус зарцуулжээ.

2010 ОНД: 

  • Засаг даргын нөөц хөрөнгө     220 сая
  • Дүүрэг хөгжүүлэх сан              243 сая
  • Хороодыг дэмжих сан             48 сая
  • Ахмадын сан                            15 сая
  • Гамшгийн сан                           20 сая
  • Халамжийн сан                        40 сая төгрөгийг тус тус төлөвлөжээ.

Мониторингийн хугацаанд Баянзүрх дүүргийн эдийн засаг, төрийн сангийн хэлтэс болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тус дүүрэг дээр хэрэгжиж буй сан, хөтөлбөрийн талаар түгээгдсэн мэдээллүүдийг нэгтгэж дүн шинжилгээ хийсэн болно.

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НӨӨЦИЙН САН (ХӨРӨНГӨ) 

Засаг даргын нөөц хөрөнгийг дүүргийн урьдчилан төлөвлөх, нарийвчлан тооцож төсөвт тусгах боломжгүй, төсвийн жилийн явцад гарах зардлууд, засаг даргад олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэх, төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зориулалтаар зарцуулдаг байна. Засаг даргын нөөц хөрөнгийг төлөвлөх, зарцуулах, тооцохдоо НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолоор гарсан доорх журмын заалтуудыг мөрддөг ажээ.

ҮҮНД:

  • Нутаг дэвсгэрийн хэмжээнд гарсан байгалийн гамшиг (ган, зуд, үер, салхи, шуурга, газар хөдлөлт, хүн малын халдварт өвчин гэх мэт) тохиолдсон нөхцөлд хүн малыг нүүлгэн шилжүүлэх, тусгай анги хэсэг зохион байгуулах, хүн хүч, тээврийн хэрэгсэл дайчлан ажиллуулах, байгалийн гамшигт нэрвэгдсэн хүн амд хүнсний зүйл, хувцас, эм, малд өвс тэжээл гэх мэт олгох, мал амьтны болон мал амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулах
  • Нийтийг хамарсан аюул болон үйлдвэрлэлийн ноцтой осол гарсантай холбогдож хохирсон иргэдэд тэтгэмж, тусламж олгох, ослын үр дагаврыг арилгах чиглэлээр авах арга хэмжээнд санхүүгийн дэмжпэг тусламж үзүүлэх
  • Амьдралын нэн хүнд нөхцөлтэй, орон гэргүй, тэнэмэл иргэд, хүүхдүүдэд зориулан гэр орон олгох, ажлын байраар хангах, санхүүгийн дэмжлэг тусламж үзүүлэх
  • Төрийн албан хаагчийн мэргэшил дээшлүүлэх давтан сургалтад хамрагдах, амьдрах нөхцлийг сайжруулах, гэр, орон байртай болоход нь туслалцаа үзүүлэх, амьдралд нь гачигдал тохиолдсон үед дэмжлэг үзүүлэх
  • Нийслэлийн болон дүүргийн төр захиргааны байгууллагын ахмад настнууд, төрийн албан хаагчдад нийслэлийн өдөр, түүхэн тэмдэглэлт ойг тохиолдуулан бэлэг дурсгал гардуулах, хүндэтгэл үзүүлэхэд зарцуулдаг юм байна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР:

  • Дүүргийн санхүүгийн нэгдсэн тайлангийн бүрэлдэхүүнд багтдаг сан, зардлуудаас бэлтгэсэн болон бусад эх үүсвэрээс ирсэн хандив тусламжийн 75803.4 мянган төгрөгийн хөрөнгийг санхүүгийн тайландаа тусгаагүй байна.
  • Шинэ жилийн арга хэмжээнийн зардалд 3000.0 мянган төгрөг зарцуулсан байна.
  • Нөөцийн сангийн хөрөнгөөс бэлтгэсэн 19286.0 мянган төгрөгийн хөрөнгийг санхүүгийн тайланд тусгаагүй байв.
  • Хороо хөгжүүлэх сангийн данснаас хөрөнгө бэлтгэхээр шилжүүлэх 260.0 мянган төгрөг андуурагдан Дүүрэг хөгжүүлэх сангийн данснаас шилжүүлжээ.
  • Их засварт 2005 онд 2007.4, 2006 онд 8914.0 мянган төгрөг, 2006 онд урсгал засвар 954.0 мянган төгрөг зарцуулсан байна.
  • Үндсэн хөрөнгө болох авто машин худалдан авахад 2005 онд 36500.0 мянган төгрөг (4), 2006 онд 52142.1 мянган төгрөг (9)-ийг тус тус зарцуулжээ. 
  • Гамшгийн сангаас 70 сая төгрөгийг хасаад засаг даргын нөөц хөрөнгийг нийт 400 сая төгрөгөөр батлав.

ДҮҮРГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ:

Тус мониторингийн ажлыг гүйцэтгэж байхад сонирхол татсан нэг хэсэг нь Баянзүрх дүүргийн бүтээн байгуулалтын ажлууд байв. Энэ оныг Дүүргийн бүтээн байгуулалт хөгжлийн жил болгон зарлаж багагүй зүйлийг хийхээр төлөвлөж, төсөвлөөд байгаа бололтой. Өнгөрсөн онд Баянзүрх дүүрэгт нийт 4 тэрбум 598 сая 500 мянган төгрөгийн төгрөгийн санхүүжилтээр хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэн байна.  

Харин 2010 оны Дүүргийн ЗДТГ, ИТХ-аас “Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөөд байна. Үүнд:

  • Нийтийн эзэмшлийн 29642,88  талбайг зүлэгжүүлэх, 22 хэсэгт цэцгийн мандал байгуулах зэрэг тохижилт цэцэрлэгжүүлэлтийн ажилд 243.0 сая төгрөг
  • Д.Сүхбаатарын төрсөн газрын орчинд иж бүрэн тохижилт хийхэд 80.0 сая төгрөг
  • БЗД-ийн 3-р хорооны Сансарын үйлчилгээний төвд “Усан оргилуур бүхий амралт чөлөөт цагийн талбай” байгуулахад 100.0 сая төгрөг
  • Тогтвортой амьжиргаа төслийн хүрээнд 21, 55 дугаар сургуулиудын орчны тохижилт, 10 дугаар хороонд хүүхдийн тоглоомын талбай байгуулах зэрэг 10 нэр төрлийн ажилд 95,4 сая төгрөг
  • Дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн орон сууцны 17 байрны 12834  дээврийн засварын ажилд  344,0 сая төгрөг
  • Гэрэлтүүлэгийн ажилд 200 сая төгрөг зарцуулна.
  • 24 дүгээр хорооны цогцолбор барихад 220 сая төгрөг
  • 11 дүгээр хорооны цогцолбор барихад 220 сая төгрөг
  • ХАБИТАТ-ын төслөөр 9-р хорооны цогцолбор барихад 150 мянган ам доллар
  • 11, 21 дүгээр хороодод Ахуй үйлчилгээний цогцолборын барилга барихад 150 сая
  • Монел орчмын 64 айл өрхөд шинээр худаг гаргахад 100 сая төгрөг
  • 33, 84, 85 дугаар сургуулийн засварын ажилд 90 сая төгрөг
  • Улиастай голын 97,3  төмөр бетонон гүүрийн ажилд 1 тэрбум 600 сая төгрөг
  • Шархадны 3,4 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажилд 4 тэрбум 140 сая төгрөг
  • Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл барихад 500 сая төгрөг
  • Сэтгэцинй эмгэг судлалын үндэсний төвийн барилгын ажилд 600 сая төгрөг
  • 6 дугаар цэцэрлэгийн өргөтгөл ажилд 235 сая төгрөг
  • 21 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн ажилд 86 сая төгрөг
  • 5 хороонд цэцэрлэгийн барилгын ажилд 180 сая төгрөг
  • 7 дугаар хороонд цэцэрлэгийн барилга шинээр барих ажилд 505 сая төгрөг
  • 4, 7 дугаар хороонд цэцэрлэгийн барилга шинээр барихад 505 сая төгрөг
  • Гачуурт тосгонд Аврах гал унтраах ангийн галын автомашины гражийн барилгын ажилд 307,9 сая төгрөг
  • Дүүргийн замын цагдаагийн төсгийн барилгын ажилд 210 сая төгрөг
  • Шинээр баригдах 14 дүгээр хорооллын дулаан, цэвэр, бохир усны шугам, өргөтгөлийн насосын станц хийхэд 2 тэрбум 852 сая төгрөг
  • Зүүн 4 замаас Чулуун овоот хүртэл дулааны 12б магистраль  шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажилд 2 тэрбум 255,9 сая төгрөгийг тус тус зарцуулахаар төлөвлөөд байгаа ажээ.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР:

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын шинэ байрны ажил эхэллээ. Нийт 4000 орчим ам метр талбайтай, нийт өртөг нь 3.2 тэрбум төгрөг ажээ. Одоогийн байдлаар дүүргийн удирдлага 600 орчим сая төгрөгийн эх үүсвэрийг өөрсдийн нөөц дээр тулгуурлан шийджээ. Энэ саналыг нь НИТХ-ын тэргүүлэгчид дэмжив. Тус дүүргийн УИХ-д сонгогдсон гишүүн Ц.Батбаяр 200 сая, Ч.Сайханбилэг, Д.Ганхуяг нар 100 сая төгрөг өгчээ. Хотын удирдлагууд энэхүү ажлыг дэмжиж эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн асуудлыг шийдвэрлэж өгөхөө болов.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын захирамжаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 670 га газарт “Үндэсний цэцэрлэг хүрээлэн” байгуулна.

  • 700-1000 хүний суудалтай спорт цогцолбор барина.
  • Нийслэлийн авто замын газраас Баянзүрх дүүргийн 3100м2 замд урсгал засвар буюу нөхөөс хийнэ. Мөн Энхтайвны өргөн чөлөөнөөс Жанжин клуб хүртэл 0.8 км хатуу хучилттай авто замын ажил тавина.
  • Нийслэлийн Барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газраас өөрийн хөрөнгөөр Баянзүрх дүүргийн нийтийн зориулалттай 10 орон сууцны цахилгаан шат, дээврийн их засварын ажлыг хийгдэх гэж байна.
  • 2011 онд Баянзүрх дүүргийн удирдлагууд “Хүүхдийн хөгжлийн төв” байгуулахаа “Хүүхэд наснаас Ирээдүйн хөгжил” чуулганы үеэр амлалаа.
  • Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг дүүргийнхээ цагдаагийн тасаг, замын цагдаагийн тасагт нийт 26 ширхэг мотоциклыг гардуулан өглөө. Мөн цагдаагийн албан хаагчдыг ажиллах нөхцөл бололцоогоор хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн нийт 24 хорооны цагдаагийн хэсгүүдэд ширээ сандал, компютер зэрэг техник тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Энэ ажлыг гүйцэтгэхэд Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Батбаярын багцаас 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

ХОРООДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН:

НИТХ-аас 2006 оныг “Хороодын хөгжлийг дэмжих жил” болгосонтой холбогдуулан нутаг захиргааны анхан шатны нэгж хорооны ажлыг эрчимжүүлэх, хороодын Засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагааг дэмжихэд материаллаг болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор тус санг байгуулжээ. Иймээс тухайн сангийн хөрөнгийг:

  • Хороодоос иргэдийн дунд зохион байгуулах арга хэмжээ, тохижилт соёлжилтын ажилд дэмжлэг үзүүлэх
  • Нэн хүнд амьдралтай иргэдэд дэмжлэг үзүүлэх
  • Хорооны үйл ажиллагаанд шаардлагатай техник, хэрэгсэл худалдан авах зардал зарцуулдаг байна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР:

  • Хороо бүрт 2 сая төгрөг зарцуулна.
  • Хэсгийн ахлагч болон хороодын ИНХ-ын дарга нарт урамшлыг хороодыг хөгжүүлэх сангаас өгдөг.

ХАЛАМЖИЙН САН

Баянзүрх дүүрэг нь засаг даргын нөөцийн сангаас халамжийн асуудалд зарцуулагддаг байсан хэсгийг тусгайлан Халамжийн санг байгуулсан юм. Халамжийн сангаас дүүргийн ахмад настан, хүнд нөхцөлд байгаа хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, олон хүүхэдтэй, өрх толгойлсон эх (эцэг), бусдын асрамжинд байнга байгаа хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон зэрэг нийгмийн халамжийн дэмжпэг туслалцаа, шаардлагатай хүнд материаллаг болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ядуурлыг бууруулах чиглэгдсэн зардлуудыг гаргаж байна. Үүнд:

  • Түлээ, нүүрс худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх
  • Орон байртай болоход дэмжлэг үзүүлэх
  • Нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэхэд зарцуулдаг.

ГАМШИГИЙН САН

Гамшгийн сан нь мөн Халамжийн сантай адилаар 2010 оноос засаг даргын нөөцийн сангаас өрх тусгаарлажээ. Тус сангаас бүс нутгийн чанартай гамшгийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, шуурхай бэлэн байдлыг хангахад материаллаг болон санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байна.

Гамшгийн сангаас:

  • Дүүргийн онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, Аж ахуйн нэгж байгууллага, тэдгээрийн мэргэжлийн анги болон ажилтныг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэхэд
  • Тохиолдсон гамшгийн үед томилогдсон бие бүрэлдэхүүн, хээрийн штабын харилцах холбоо, зарлан мэдээлэх системийг байнгын бэлэн байдалд байлгах, тэдгээрийн хоол хүнс, материалыг хангах ажилд
  • Гамшгаас хамгаалах шуурхай бүлэг, мэргэжпийн ангийг бэхжүүлэхэд шаардагдах техник, багаж төхөөрөмж, материал хэрэгсэлд
  • Иргэдэд гамшгаас хамгаалах үйлчилгээ, сурталчилгаа явуулахад
  • Гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлэхэд
  • Хуулиар зөвшөөрөгдсөн бусад үйл ажиллагаанд зарцуулагдаж байгаа.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР:

  • Онцгой байдлын хэлтэс дүүргийн хэмжээнд хорогдсон 8000 гаруй малын сэг зэмийг нэг цэгт төвлөрүүлэн ариутган булах ажилд 12 сая төгрөг зарцуулжээ.
  • Өнгөрсөн өвөл “Хариу нэхээгүй тус” хандаивын аян өрнүүлж 20 гаран сая төгрөгийг цуглуулж малтай иргэдэд хүргэв.
  • Гамшгийн сан болон Халамжийн сангаас тус бүр 10 сая төгрөг хасав.

АХМАДЫН САН

2008 онд Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 9.1-дэх заалтын дагуу Орон нутгийн төсвөөс санхүүжилт авдаг бөгөөд дүүргийн ахмад настныг хүлээн авах тэтгэмж тусламж үзүүлэх зориулалтаар Ахмадын санг бий болгожээ.

 

ХОГ ХАЯГДАЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САН

Хог хаягдлын үйлчилгээний сан гэр хорооллын айл өрх, аж ахуй нэгж байгууллагуудаас НИТХурлын тогтоол, дүүргийн ИТХ-ын 119 дүгээр тогтоолын дагуу хогийн хураамц төлөн тус санд төвлөрүүлж, хог хаягдлыг тээвэрлэгч байгууллагуудын тээврийн зардалд төлдөг юм байна.

  • 2009 онд тус дүүргийн 24 хорооны айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлыг графикийн дагуу 11577 рейсээр 49581,6 тн хог ачин тээвэрлэж хороодын гудамж талбай, гуу жалганд бий болсон үүсмэл хогийн цэгүүд 90%-иар бууржээ.
  • Баянзүрх дүүрэгт хур хогондоо дарагдсан, шинэ цэг нээгдсэн. Тус дүүргийнхэн хийгээгүй ажлаа хийсэн болгож тайлагнаад 60 сая төгрөгийг “залгисан” байх юм. “Залгисан” гэж хэлэх болсны учир нь хог цэвэрлэсэн байгууллага нь одоо болтол олдохгүй байна. Баянзүрхийнхэн хий үзэгдлээр хогоо тээвэрлүүлчихсэн юм болов уу.

 

2010 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ:

  • ИТХ-д дэмжлэгтэй намын суудал: 2009 онд 17 500.0

     2010 онд 17 500.0

  • Орон нутгийн нөөц хөрөнгө: 240 000.0
  • Орон нутгийн хуваарилагдаагүй зардал: 172 430.0

Үүнээс баяр наадмын зардал: 22 230.0

  • “Баянзүрх хөгжил” хөтөлбөр: 500 000.0
  • “Баянзүрх-Нэг зүрх” хөгжлийн хөтөлбөр: 850 000.0 

 

УИХ-ЫН ГИШҮҮД БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ:

Бид Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн З.Алтай, Ц.Батбаяр, Д.Ганхуяг, Ч.Сайханбилэг нарын тойрогтоо зарцуулах гишүүн тус бүрийн 2009 оны таван зуун сая төгрөг, 2010 оны нэг тэрбум төгрөгийн зарцуулалт болон төлөвлөлтийн талаарх мэдээлэл өгөх хүсэлтийг манай сүлжээний зүгээс гаргасан юм. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ч.Сайханбилэг нэр тойрогтоо хийх ажлуудаа хамтран хийж байгаа юм байна. Тэдний хийж буй ажлуудын мэдээллийг товчлон хүргэж байна.

 

2009 ОНД:

Төсөл арга хэмжээ, барилга, байгууламжийн нэр, хүчин чадал, байршил Төсөв (сая төг)
1  19-р хороонд 75 хүүхдийн ортой цэцэрлэг барих   250.0 
2 22-р хороонд 100 хүүхдийн ортой цэцэрлэг барих 350.0
3 Налайх дүүргийн 1, 3, 4-р хороо нд 5 гүний худаг барих 125.0
4 18-р хороонд өрхийн эмнэлэгтэй хорооны цогцолбор байр  барих 210.0
5 24-р хорооны өрхийн эмнэлгийн гадна, дотор сантехникийн засвар 5.232.303
6 14-р хорооны өрхийн эмнэлэг, хорооны байрны гадна бохир, дулаан, цэвэр усны шугам угсралтын ажил 57.839.383
НИЙТ ДҮН 998.071.686

 

2010 ОНД:

Төсөл арга хэмжээ, барилга, байгууламжийн нэр, хүчин чадал, байршил Тоо хэмжээ Төсөвт өртөг        (сая. төг) Төсвийн ерөнхийлөн захирагч
Нийслэлийн Налайх, Баянзүрх дүүргийн орлого багатай иргэдэд гэр олгох 133 133 х 1.0 = 133.0   БЗД-ийн ЗДТГ-аас 4 дүгээр сарын 8-ний өдөр нээлттэй тендэр зарласан. 5 дугаар сарын 10-ны өдөр нээх
Нийслэлийн Налайх, Баянзүрх дүүргийн нийт 13 хорооны Өрхийн эмнэлэг, Засаг даргын хэрэгцээнд суудлын автомашин (2, 9, 10, 11, 14, 17, 20, 21, 22, 24-р хороо, Налайх дүүргийн Гордок буюу 5, 2, 4-р хороо) 13 13 х 6.5 = 84.5 БЗД-ийн ЗДТГ-аас 4 дүгээр сарын 13-ний өдөр нээлттэй тендэр зарласан. 5 дугаар сарын 21-ний өдөр нээх
Налайх дүүргийн Гандан уулын хэсгийн шинээр үүссэн гэр хорооллын 63 квт-ын 2.0 км шугам тавих   30.0 Тендер зарлагдаагүй байгаа. Налайхын ЗДТГ-аас тендер зарлана. 
Нийслэлийн Налайх, Баянзүрх дүүргийн орон сууцнуудын дээврийн засвар 22 байр 374.0 БЗД-ийн ЗДТГ-аас 11 байрны дээврийн засварын ажил 4 дүгээр сарын 13-ний өдөр нээлттэй тендэр зарласан. 5 дугаар сарын 14-ний өдөр нээх
11 байр нь Налайхын байр байгаа.  Тендер зарлагдаагүй байгаа. Налайхын ЗДТГ-аас тендер зарлана. 
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12-р хороонд цагдаагийн кобон барих 1 28.0 БЗД-ийн ЗДТГ-аас 4 дүгээр сарын 15-ны өдөр нээлттэй тендэр зарласан. 5 дугаар сарын 29-ний өдөр нээх
Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газрын конторын барилга барих 1 100.0 Шийдэгдээгүй байгаа
Нийслэлийн Налайх дүүргийн шилний үйлдвэрээс 4 дүгээр хорооны гүүр хүртэлх (400х7) замыг шинээр тавих, гэрэлтүүлгийн хамт 2800 м2 250.0 Тендер зарлагдаагүй байгаа. Налайхын ЗДТГ-аас тендер зарлана. 
Улиастай 87-р сургуулийн спорт заалны барилга (УБ БЗД)   450.0 Хотын захирагчийн ажлын албанаас 3 дугаар сарын 5-ны өдөр нээлттэй тендэр зарлаж 4 дүгээр сарын 5-ны өдөр нээсэн. Уг тендэрт тус бүр 11-12 байгууллага материалаа ирүүлсэн. Одоогоор үнэлгээ хийгдэж байгаа бөгөөд 4 дүгээр сарын 26-ны өдөр хариу гарна
Шархад 92-р сургууль спорт заалны барилга (УБ БЗД)   450.0
84-р сургуулийн их засвар (УБ БЗД)   30.0  Тендер зарлагдаад засварын ажил хийгдэж байгаа
33-р сургуулийн их засвар (УБ БЗД)   40.0
85-р сургуулийн их засвар (УБ БЗД)   20.0
ЕБС-д сургалтын тоног төхөөрөмж худалдан авах (УБ БЗД)   10.0 БЗД-ийн ЗДТГ-аас тендер зарлана.
 НИЙТ ДҮН    1.999.5  

 

ДҮГНЭЛТ:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн төсвийн мэдээллийн ил тод байдалд тулгуурлан 2 сарын хугацаатай мониторингийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Бусад дүүрэгтэй харьцуулахад төсвөөс санхүүждэг байгууллагууд нь “Шилэн түрийвч” аян өрнүүлж иргэдэд байгууллагынхаа төсвийн мэдээллийг танилцуулах уулзалт-өдөрлөг зохион байгуулж төсвийн мэдээллийг ил тод болгох чиглэлээр холбогдох ажлуудыг тогтмол хийдэг болжээ. Энэ бол ололт юм.

“Баянзүрх хөгжил” сар тутам сонин, www.bz.ub.gov.mn сайтаар дамжуулан дүүргийн зүгээс хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа мэдээллүүдийг хүргэж байна.

Засаг даргын тамгын газрын харьяа хэлтэс, албадууд мэдээ, мэдээллээ сайн боловсруулдаг ч хүртээмж багатай санагдлаа.  

Зарим тохиолдолд УИХ-ын гишүүдийн тойрогтоо зарцуулж буй мөнгө нь дүүргийн төсвөөс зарцуулагдаж буй зардалтай давхцал үүсэхээр толгой эргүүлсэн баримтууд хэд хэд гарсанг дурьдахад илүүдэхгүй болов уу.

“Баянзүрх-нэг зүрх”, “Баянзүрх хөгжил” хөтөлбөрийг 2008 оноос санаачлан хэрэгжүүлж байгаа, одоо тус хөтөлбөрийн хүрээнд ямар нэг төлөвлөн хийж байгаа ажил, дүүргээс хуваарилсан төсөв байхгүй гэсэн мэдээллийг холбогдох хүмүүс өгсөн юм. Гэвч Жуковын талбай маань “Баянзүрх нэг зүрх” цэцэрлэгт хүрээлэн болж өөрчлөгдөхөөр засварын ажил эхлээд байгаа.

Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: