МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

ЭБЭХ-ний сайдын 2009 оны төсвийн гүйцэтгэл

Posted by ИТХ on 2010/03/19

Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2009 оны төсөв нь “Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулиар 44,492.5 сая батлагдсанаас 41,839.7 сая төгрөгийн буюу 94.0 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.

Нийт зарлагын 58.2 хувь буюу 24,340.5 сая төгрөгийг урсгал зардалд, 41.8 хувь буюу 17,499.2 сая төгрөгийг хөрөнгийн зардалд зарцуулсан байна.

Дизель станцын алдагдлын татааст 10,239.8 сая, цахилгаан дамжуулах системийн алдагдлын татааст 3,599.5 сая, дулааны станцын алдагдлын татааст 3,080.0 сая, нийт 16,919.3 сая төгрөгийг эрчим хүч, дулааны алдагдлын татааст тус тус зарцуулсан нь өмнөх оноос 3,294.2 сая төгрөгөөр нэмэгдсэн байна.  

Улсын төсвийн хөрөнгөөр 2009 онд шинээр цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц болон дулааны цахилгаан станц, дулааны шугамыг шинэчлэх, засварлах 14 төсөл арга хэмжээнд 15,484.5 сая, уул уурхайн аврах албанд аваарын зориулалттай хэмжих, хянах, хамгаалах хэрэгсэл авахад  49.9 сая, геологи хайгуулалтын зардалд 1,964.8 сая, нийт 17,499.2 сая төгрөгийг хөрөнгө оруулалтын зардалд тус тус зарцуулснаар хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 86.7 хувьтай гарсан байна.

Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 64 дугаар тогтоолоор Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, Эрчим хүчний судалгаа хөгжлийн төвүүд татан буугдаж, 2009 оны 2 дугаар сарын 28-ний өдрөөр санхүүгийн хаалтын баланс гарч 2009 оны 3 сарын 1-ний өдрөөс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газар, Газрын тосны газар, Эрчим хүчний газрууд шинээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулсан болно.

УИХ-аас баталсан Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоор 33.5 тэрбум төгрөг, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны экспортын орлогоор 26.8 тэрбум төгрөг /Петро Чайна Дачин Тамсаг /Монгол ХХК/, 18,1 тэрбум төгрөг, Доншен газрын тос /Монгол ХХК/ 8.7 тэрбум төгрөг/, талбайн дэнчин, төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр болон эрчим хүчний бусад орлогоор 30.1 тэрбум төгрөг, нийт 63.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 126.4 хувиар биелүүлсэн байна.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: