МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for March, 2010

http://www.teds.mn

Posted by ИТХ on 2010/03/21

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн вэб сайт дараах хаягаар байрлажээ – http://www.teds.mn . Харин удирдлага байтугай албан тушаалтнуудын ганц ч нэр, бас ямар нэгэн  хаяг агуулаагүй сонин сайт байлаа.

Advertisements

Posted in Тариаланг дэмжих сан | Leave a Comment »

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн тухай

Posted by ИТХ on 2010/03/21

Судалгаагаар манай 190 мянга гаруй иргэн хилийн чанадад ажиллаж, сурч амьдарч байна.

Хилийн чанадад байгаа болон зорчиж буй иргэдийн дунд нас барах, осолд өртөх, гэмт хэргийн хохирогч болох, өвчлөх, баримт бичиг, эд зүйлээ гээгдүүлэх, дээрэмдүүлэх, хулгайд алдах, эх орондоо буцаж чадахгүй болох, албадан буцаагдах зэргээр хохирох явдал өсч байна. Хэрэг төвөг үйлдэн баривчлагдаж саатуулагдах, шийтгүүлж ял эдлэх тохиолдол ч гарч байна.

Энэ бүх тохиолдолд төрийн зүгээс иргэддээ төрөл бүрийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ч тэдэнд хамгийн хэрэгтэй мөнгө, санхүүгийн тусламж үзүүлж чадахгүй байгаа юм.

Иймд Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан байгуулахаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.4.16, 26.3-т заасныг үндэслэн Иргэдэд туслах сангийн дүрмийг боловсруулсан болно. Энэ дүрэм дээр үндэслэгдэн хэрхэн яаж хэрэгжүүлэх талаар 2009-08-28нд “Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангийн дүрмийг хэрэгжүүлэх заавар Сайдын тушаалаар батлагдан гарсан билээ. 2009 оны 3 улирлаас тус сан үйл ажиллагаагаа эхлэн ажиллаж байна.

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн дүрэм /PDF/

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн дүрмийг хэрэгжүүлэх заавар /PDF/

Posted in Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан | 2 Comments »

ЭБЭХ-ний сайдын 2009 оны төсвийн гүйцэтгэл

Posted by ИТХ on 2010/03/19

Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2009 оны төсөв нь “Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулиар 44,492.5 сая батлагдсанаас 41,839.7 сая төгрөгийн буюу 94.0 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.

Нийт зарлагын 58.2 хувь буюу 24,340.5 сая төгрөгийг урсгал зардалд, 41.8 хувь буюу 17,499.2 сая төгрөгийг хөрөнгийн зардалд зарцуулсан байна.

Дизель станцын алдагдлын татааст 10,239.8 сая, цахилгаан дамжуулах системийн алдагдлын татааст 3,599.5 сая, дулааны станцын алдагдлын татааст 3,080.0 сая, нийт 16,919.3 сая төгрөгийг эрчим хүч, дулааны алдагдлын татааст тус тус зарцуулсан нь өмнөх оноос 3,294.2 сая төгрөгөөр нэмэгдсэн байна.  

Улсын төсвийн хөрөнгөөр 2009 онд шинээр цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц болон дулааны цахилгаан станц, дулааны шугамыг шинэчлэх, засварлах 14 төсөл арга хэмжээнд 15,484.5 сая, уул уурхайн аврах албанд аваарын зориулалттай хэмжих, хянах, хамгаалах хэрэгсэл авахад  49.9 сая, геологи хайгуулалтын зардалд 1,964.8 сая, нийт 17,499.2 сая төгрөгийг хөрөнгө оруулалтын зардалд тус тус зарцуулснаар хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 86.7 хувьтай гарсан байна.

Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 64 дугаар тогтоолоор Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, Эрчим хүчний судалгаа хөгжлийн төвүүд татан буугдаж, 2009 оны 2 дугаар сарын 28-ний өдрөөр санхүүгийн хаалтын баланс гарч 2009 оны 3 сарын 1-ний өдрөөс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газар, Газрын тосны газар, Эрчим хүчний газрууд шинээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулсан болно.

УИХ-аас баталсан Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоор 33.5 тэрбум төгрөг, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны экспортын орлогоор 26.8 тэрбум төгрөг /Петро Чайна Дачин Тамсаг /Монгол ХХК/, 18,1 тэрбум төгрөг, Доншен газрын тос /Монгол ХХК/ 8.7 тэрбум төгрөг/, талбайн дэнчин, төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр болон эрчим хүчний бусад орлогоор 30.1 тэрбум төгрөг, нийт 63.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 126.4 хувиар биелүүлсэн байна.

Posted in 19. Эрчим хүчний яам | Leave a Comment »

Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын 2009 оны төсвийн гүйцэтгэл

Posted by ИТХ on 2010/03/19

Монгол Улсын төрийн тэргүүн – Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын багцад 2009 онд 1,452.1 сая төгрөгийн зардал батлагдсанаас 1,414.9 сая төгрөгийн гүйцэтгэл гарчээ.

Байгууллагууд

Төлөвлөгөө

Гүйцэтгэл

Хувь

1

Үндэсний хөгжлийн хүрээлэн

118.50

110.05

92.9

2

Ерөнхийлөгчийн тамгын газар

708.18

682.10

96.3

3

Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсөв

625.46

622.78

99.6

Posted in Ерөнхийлөгчийн тамгын газар | Leave a Comment »

Монгол улсын үндсэн хуулийн цэцийн даргын 2009 оны төсвийн гүйцэтгэл

Posted by ИТХ on 2010/03/19

Монгол Улсын Үндсэн хуулийг аливаа зөрчлөөс сэргийлэх, гарсан зөрчлийг таслан зогсоож, маргааныг магадлан шийдвэрлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх зориулж Үндсэн хуулийн цэцийн даргын төсөв 2009 онд 1,173.0 сая төгрөг батлагдсанаас 1,163.1 сая төгрөгийн зарлага санхүүжилт хийгдэж 99.2 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.

Posted in Үндсэн хуулийн цэц | Leave a Comment »