МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for February, 2010

Лицензтэй компаниудтай “тулж ажиллана”

Posted by ИТХ on 2010/02/26

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ИТХ-ын хуралдаанаар аймгийн 2010 оны төсвийн төслийг хэлэлцэж баталсан тухай товч танилцуулга

2009 оны 12-р сарын 30-ны өдрийн 10,00-20.20 цагт сумын дунд сургуулын номын сангийн байранд болов.

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 21 төлөөлөгчтэйгээс МАХН-аас 18, АН-аас 3 байна. Эмэгтэй төлөөлөгч 5 байлаа. Энэ удаагийн хуралдааныг 80,9%-ийн ирцтэйгээр хийлээ.

Хэлэлцсэн асуудал:

1. Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2009 оны үйл ажиллагааны тайлан, 2010 оны зорилтын тухай – Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Баатар,

2. Сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, 2009 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2010 онд Эрдэнэдалай сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн тухай – Сумын засаг дарга Х.Сумъяадорж [Илтгэлийг бүрэн эхээр авахаар тохирсон]

3. Сумын 2010 оны төсвийн төслийн тухай – Төрийн сангийн менежер Х.Дунгаамаа [Илтгэлийг бүрэн эхээр авахаар тохирсон]

Зарим, ажиглалт, дүгнэлтүүд:

1. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын материалыг урьд өдрийн 10,00 цагаас тараажээ.

2. 2009 онд тус сумын нутагт малын боом өвчин гарчээ. Түүнтэй тэмцэж хор хохирлыг арилгахад 11 сая төгрөг зарцуулсан байна. Үүнээс аймгийн засаг дарга нөөц сангаасаа 4 сая төгрөгийн өгч, үлдсэнийг Б зэрэглэлийн өвчин тул тус сумыг өөрсдөө аргал гэж аймгийн ИТХ-ын хуралдаан дээр яригдсан юм байна. Ингээд хүмүүсийг дайчлан ажиллуулсан ажлын хөлс, эмч нарыг илүү цагаар ажиллуулсан хөлс, шатахуун, хоол зэрэгт олгох 5,8 сая төгрөгийн өр үүсээд байгааг хэрхэн барагдуулах, үүний тулд орлогоо нэмэгдүүлэх ямар нөөц боломж байгаа талаар нэлээд ярилцсан ч тодорхой шийдэл олсонгүй. Хэд хэдэн төлөөлөгч УИХ-ын гишүүддээ хандах санал гаргаж байв.

3. Сумын төсвийн төлөвлөгөө, түүний дотор орлогын төлөвлөгөөг батлав. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензтэй компаниудтай “сайн тулж ажиллах” үүргийг татварын болон байгаль орчны улсын байцаагчид үүрэг болгов. Мөн хоршоо хэлбэрээр байгаа аж ахуйн нэгжүүдийг ХХК болгох, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч орлогыг нэмэгдүүлэх санал нэлээд гарсан ч юуг түшиглэж жуулчдыг татах нь тодорхойгүй үлдлээ. Харин сумын нутгаар дайран өнгөрч байгаа машинуудаас хураамж авах асуудлыг судлах, бас сумын харьяалалтай мөртлөө УБ дугаартай иргэдийн машиныг ДУ дугаартай болговол татвар хураамж нь суманд орох тул үүнд анхаарч ажиллана гэсэн шийдэлд хүрсэн.

4. Төлөөлөгчид ерөнхийдөө идэвх муутай харагдлаа. Ажил хэрэгч тодорхой санал,  санаачлага төдийлөн олон гарсангүй.

5. 2009 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцсэнгүй. Урьдчилсан байдлаар ч танилцуулсангүй. Аймгийн хэмжээгээр хэлэлцээгүй гэж ойлгогдсон, дараа 3-4-р сард хэлэлцэхээр улс даяар тохирсон гэж ИТХ-ийн тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Баатар хэлж байв.

Хэлэлцсэн асуудлаар дараах шийдвэр гаргав. Үүнд,

6. Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2009 оны үйл ажиллагааны тайланг хангалттай гэж дүгнээд анхаарах асуудлуудыг протоколд тусгаж 2010 оны зорилтыг батлав.

7. Сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангалттай гэж дүгнээд 2010 онд анхаарах асуудлыг протоколоор сануулж зорилтыг батлав

8. Сумын 2010 оны төсвийн төслийг батлав.

[Хуралдааны санал шүүмжлэлийн хэсгийг 3 хальсанд бичиж авлаа]

Ажиглалт хийсэн Н.Баярсайхан (Хил Хязгааргүй алхам ТББ)

Advertisements

Posted in Дундговь аймаг | Leave a Comment »

Гадаад харилцааны яамны төсвийн гүйцэтгэл

Posted by ИТХ on 2010/02/19

Гадаад харилцааны сайдын төсвийн багцад 2009 онд 26,175.9 сая төгрөг батлагдсанаас 24,848.2 сая төгрөг буюу 94.9 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.

Posted in 08. Гадаад харилцааны яам | Leave a Comment »