ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

УИХ-ын гишүүд биднээс санал аваагүй …

Posted by ИТХ on 2010/01/31

Дундговь аймгийн ИТХ-ын хуралдаанаар аймгийн 2010 оны төсвийн төслийг хэлэлцэж баталсан тухай товч танилцуулга

Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан 2009 оны 12-р сарын 28-ны өглөөний 9 цагт эхэлж үдшийн 23.20 цаг хүртэл хуралдав.

Тус ИТХ нь 27 төлөөлөгчтэй бөгөөд МАХН-аас дийлэнх олонх нь байлаа. Харин 14 нь төр, захиргааны удирдах ажилтан юм. Эмэгтэй төлөөлөгч 2 байв. Энэ удаад 91.7%-ийн ирцтэй хуралдсан болно.

Хэлэлцсэн асуудал:

1. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2009 оны үйл ажиллагааны тайлан, 2010 оны зорилтын тухай.

2. Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, 2010 оны зорилтын тухай. Засаг дарга Ш.Төрбат (Илтгэлийг бүрэн эхээр авсан)

3. Аймгийн 2010 оны төсвийн төслийн тухай- Ганбат (Илтгэлийг бүрэн эхээр авсан)

4. Аймгийн Аудитын газрын 2009 оны тайлан, 2010 оны төсийн төсөлд өгөх, снал дүгнэлт. Илтгэлийг бүрэн эхээр авсан)

5. Шинээр баг байгуулах тухай.

Хэлэлцсэн асуудал бүрээр тогтоол гаргав. Үүнд,

1. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2009 оны үйл ажиллагааны тайланг хангалттай гэж дүгнээд анхаарах асуудлуудыг протоколоор сануулж , 2010 оны зорилтыг баталсан

2. Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангалттай гэж дүгнээд 2010 оны зорилтыг батлав

3. Аймгийн 2010 оны төсвийн төслийг оруулж ирсэнээр нь батлав.

4. Аймгийн аудитын газрын 2009 оны тайланг хангалттай гэж дүгнэн батлав.

5. Луус суманд сумын төвд 3-р баг байгуулах тогтоолыг батлав

6. Баянжаргалан суманд мөн сумын төвд 1 баг байгуулахаар тогтоол батлав.

Зарим ажиглалт, дүгнэлтүүд:

1. Хуралдаанаар хэлэлцэх төсвийн төсөл зэрэг материалыг эхний төлөөлөгч урьд өдрийн 12 цагт, сүүлчийнх нь тэр өдрийн орой авсан тул судалж амжаагүй гэсэн гомдол мэдүүлж байв. Харин төсвийн төлөвлөгөөний танилцуулгыг өглөө нь хуралдаан эхлэхэд авцгаалаа.

2. 2009 оны төсвийн гүйцэтгэл, тодотголын талаар хэлэлцсэнгүй.

3. Орон нутгийн өмчийг хангалтгүй захиран зарцуулсан хэд хэдэн асуудал сөхөгдсөн. Хот руу шилжсэн хүнд байр өмчлүүлснийг буцаан авах эсэх, прокурорын байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан Хүүхэнбаатарт хоёр өрөө байр өмчлүүлснийг удаан жилээр эргэн төлөх нөхцөлтэйгээр өгөх байсан, хуучин шоронгийн барилгыг “Дундговь-Ус” ХХК-д 500,0 төгрөгөөр зарсныг 5 сая хүргэж болох байсан гэх мэт. Эдгээрийг ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж өгсөн нь олон төлөөлөгчдийн шүүмжлэлд өртсөв.

4. УТХБАҮХА: Зардал хэмнэх тал дээр муу анхаарч байна. Жишээлбэл, Адаацагт Логийн хараас 25 тонн нүүр 900 мянган төгрөгөөр хүргэж байна. Гэтэл Тэвшийн говиос 450 мянгаар төгрөгөөр авж болно. Хямрал болж байгааг мэдэж байна уу? Хэн хянаж байна гэж төлөөлөгч, “Тэвшийн говь” ХХК захирал Н.Бадрах асууж байлаа. Харин хуралд урилгаар суусан Адаацаг сумын засаг дарга Батбилэг “тийм юм байхгүй” гэж хариулсан нь сонин.

5. Засаг дарга Ш.Төрбат төлөөлөгчийн асуултад хариулахдаа, орон нутгийн хөгжилд хувиарлагдах 2 тэрбум төгрөг одоо аймгаас сонгогдсон 2 гишүүнийх болсон. Тэр хоёр гишүүн үүнээсээ 1,5 тэрбумыг аймгаас гадагш 10 гаруй км зам тавихад зарцуулна гэсэн. Бидэнтэй яриагүй, санал аваагүй. Уг нь өөр тулгамдсан асуудлаа шийдэх байсан юм гэв.

6. Баянжаргалан сум 1200 гаруй хүн амтай, 100 гаруйхан сургуулийн хүүхэдтэй байхад 500 хүний суудалтай спорт заал заавал хэрэгтэй юу гэсэн асуултад “УИХ-ын гишүүн Раш өөрөө л тийм ажил хийсэн бид яахав дээ” гэж Засаг дарга Ш.Төрбат хариулав.

7. Сумдад байдаг эмийн эргэлтийн сан ААН гэсэн статустай, гэтэл одоо сумдын ИТХ-ын мэдэлд байдаг ба өөрийн байргүй, цалинг нь дийлдэггүй тухай шүүмжлэл гарч байв.

8. Өлзийт суманд хайгуулын лицензтэй “Гурвансайхан” ХХК 9 жилийн турш лицензийн төлбөрөө төлдөггүй байсныг 2009 онд анх удаа төлүүлжээ.

9. ИТХ-д суудалтай намуудад 15 сая төгрөг олгох юм байна. Түүнийг үх дүнтэй зарцуулах талаар төлөлөгчид санал хэлж анхааруулж байлаа

10. Аймаг байгуулагдсаны 70 жилийн ой болохтой холбогдуулан орлогыг нэмэгдүүлэх, орлогыг үр дүнтэй зарцуулах талаар нэлээд яригдаж 70 жилийн ойн хүрээнд төлөөлөгчид тойрог тойрогтоо бүтээлч ажил хийхийг төлөвлөгөөнд тусгахаар засаг даргаас “гуйж” хурлыг нэлээн сунжруулсан.

11. Луус сумын нийт хүн ам 2084 бөгөөд 544 өрхтэй. Мөн Баянжаргалан сум 1250 хүн амтай. Энэ хоёр сумын төвд нэг нэг баг байгуулах саналыг Хууль зүйн хэлтсийн дарга Энхтуяа санал оруулж ирэхэд төлөөлөгчид нэлээд маргалдсан ч сүүлдээ хоёуланг нь байгуулахыг зөвшөөрч баталлаа. Харин цалингийн санг аймгийн Засаг дарга нөөцөөсөө гаргана гэж амлав. (Үүнийг “Луус сум аймгийн засаг даргын тойргийн сум учраас…” гэж дуугарах хүн байв) Гэхдээ цалингийн асуудлыг Засаг дарга шийдлээ гэхэд багийн иргэдийн нийтийн хурал ба Засаг даргын сонгуулийн зардлыг, бас захиргааны зардал, эмчийн цалинг яригдаагүй үлдэв.

12. 2009онд Дундговь аймгийн хэмжээнд МУХС-ийн хөрөнгөөр 1,000,000,000,00 төгрөгийн гэрээтэй эрх шилжигдэн ирж 999.943,800,00 төгрөг шилжин ирж 12 ажил үйлчилгээ хийгдсэн. Харин зөрүү 56,200,000 төгрөг ирээгүй байна.

13. ЭМС-ын багцаас эрх шилжигдэн ирж хийгдэх хөрөнгө оруулалтын ажилд 49,705,000,00 төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3 эмнэлгийн баорилгыг засварлажээ.

14. БСШУЯС-ын багцаас эрх шилжин ирж 107,500,500,00 төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2 сумын хичээлийн байрыг засварласан байна.

15. 2010 онд улсын төсвийн хөрөнгөөр тус аймагт хийгдэх батлагдсан хөрөнгө оруулалтын дүн 6.369.700.000.00 (МУХС болон Сайдын багцуудтай нийлээд). Үүнээс: 4,5 тэрбум төгрөг нь УБ-ДУ чиглэлийн хатуу хучилттай авто замын хөрөнгө оруулалт ажээ. ,

16. Төлөөлөгч С.Д нар нь хэлэхдээ, бид иргэдийн дуу хоолой болж чадахгүй байна, ажил хэрэгч санал шүүмж хэлэхээр намынхаа эсрэг ажиллалаа гэсэн хавчлагад өртдөг гэлээ.

Хуралдаанд сууж ажигласан

Н.Баярсайхан (Хил Хязгааргүй алхам ТББ)

2010.01.15.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: