МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for December, 2009

Аймгийн төрийн сангийн дарга нар хагас тэрбум төгрөг завшжээ

Posted by ИТХ on 2009/12/19

2009 оны 11-р сар.

Дархан-Уул аймгийн Төрийн сангийн дарга Э.Наранбаатар, Санхүү эдийн засаг бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Нямхүү, Боловсрол, соёлын газрын дарга Д.Амгалан нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний мөнгө завшсан хэрэгт АТГ-аас шалган Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.

Тэд төрийн сангаар дамжуулсан их хэмжээний үнийн дүн бүхий гүйлгээний зориулалтыг өөрчлөн хуурамч, зохиомол нэрээр данс нээн, бусад аж ахуйн нэгжийн дансыг ашиглан удаа дараа завшин энэхүү хууль бус үйлдлээ 93 удаа давтсан байна.

Тухайлбал, “Баатархүү” компанийн “Зоос” банкин дахь дансаар 25 удаагийн үйлдлээр 134 сая 534 мянга 293 төгрөг, “Ногоон хуст” компанийн мөн дээрх банкин дахь дансыг ашиглаж, 11 удаагийн үйлдлээр 101 сая 884 мянга 332 төгрөг, “Дархан тэмүүжин” компанийн “Монгол шуудан” банкны дансыг ашиглаж 28 сая төгрөгийн хууль бус гүйлгээ хийсэн гэх мэтээр нийт 657 сая 657 мянга 631 төгрөгийн хохирол учруулсан нь нотлох баримтаар тогтоогдсон байна.

Түүнчлэн Д.Жаргалсайханы нэрээр хувийн хадгаламж нээж 126 сая төгрөгийг Төрийн сангийн хөрөнгө, “Баяжуулсан хүнс Дархан төсөл”, “Аймгийн хөгжлийн сан”, “Татвар хөгжлийн сан”-гийн хөрөнгөнөөс гаргуулан авч хувьдаа ашигласан.

Харин улсын хөрөнгийг их хэмжээгээр ашигласан энэ хэрэгт тус аймгийн санхүү болон төрийн албан хаагч 31 хүн холбогдож байгаа ч 11 нь Өршөөлийн хуульд хамрагдсан байна.

Advertisements

Posted in Дархан-Уул аймаг | Leave a Comment »

ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ

Posted by ИТХ on 2009/12/19

2009.11.18-нд батлагджээ.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

   1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

         1.1.Энэ хуулийн зорилт нь ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээх зорилгоор хүний хөгжил сан байгуулах, түүнийг бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдах, зарцуулах, гүйцэтгэлийг нь тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Read the rest of this entry »

Posted in ++ Хүний хөгжил сан (2010 оноос) | Leave a Comment »