ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

2008 онд хөрөнгө оруулалтын хэмжээ өссөн ч бодит үр дүн хангалтгүй байв

Posted by ИТХ on 2009/11/21

Үндэсний аудитын газрын Удирдлагын зөвлөлийн хурлаар Улс, орон нутгийн төсөв, МУХС, гадаадын зээл, тусламж, өөрийн болон бусад хөрөнгөөр 2008 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр дүнд өмнө нь хийгдсэн 6 салбарын аудитын тайланг нэгтгэсэн байдлаар авч хэлэлцсэн юм.

Засгийн газрын хөрөнгө оруулалтыг дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-д эзлэх хувийн жингээр нь авч үзвэл 2001 онд 22.9 хувь байснаа 2005 он хүртэл буурч, 2006 оноос 4.1-6.9 хувь хүртэл өсч, 2008 онд ДНБ-ний 15.6 хувийг эзэлж байна. Сүүлийн 4 жилд хөрөнгө оруулалтын санхүүжилт 8,7 дахин, шинээр болон шилжих обьектын тоо 7,2 дахин өссөн дүн мэдээтэй байна.

Гэвч аудитаар ихээхэн хэмжээний зөрчил дутагдал илэрсэн байна.

Нэг.

Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогогүйгээс төлөвлөлт үндэслэл муутай хийгдэж, тодотголоор нэмэгдсэн зарим төсөл, арга хэмжээний тооцоо, баримт алга байна.

Улс, орон нутаг, салбарын уялдаа холбоо бүхий хөрөнгө оруулалтын бодлого, хэтийн төлөвлөгөө, хөтөлбөргүйгээс хөрөнгө оруулалтын жилийн төлөвлөгөө үндэслэл муутай зохиогдож, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд зөвхөн улсын төсөв, Монгол Улсын хөгжүүлэх сангийн (МУХС)-ийн хөрөнгө батлагдаж, харин зээл, тусламж, өөрийн хөрөнгийн эх үүсвэрүүд бүрэн тусгагдахгүй байна. Яамдын 46 хувь нь салбарын хөрөнгө оруулалтын дунд хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулж батлуулсан, 54 хувь нь батлуулаагүй байна. ХЗДХЯ, ЭМЯ, НХХЯ, БСШУЯ, СЯ, ГХЯ хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичиггүй байна.

 Хөрөнгө оруулалтын талаархи орон нутгийн ба салбарын бодлогын уялдаа хангалтгүйгээс инженерийн шугам сүлжээ, автозамыг өргөтгөх, шинэчлзх, хот байгуулалт, эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн зэрэг асуудал цогц байдлаар шийдэгдэхгүй, төсвийн ерөнхийлөн захирагчид (ТЕЗ)-ын эрхлэх асуудлын чиглэлээр салангид хэрэгжиж байна.

Өөрөөр хэлбэл Сангийн яамны тооцоолсон санхүүгийн эх үүсвэрийг салбар бүрт хүртээх зарчмаар хуваарилж, ТЕЗ нар түүнд нь таарсан төсөл, арга хэмжээ төлөвлөн батлуулж иржээ.

Үүнээс гадна ТЭЗҮ болон хайгуул, зураг төслийн ажил бүрэн хийгдээгүй, инженерийн сүлжээ, хангамжийн асуудал нь шийдэгдээгүй төсөл, арга хэмжээг хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгуулж байгаагаас хугацаандаа хийгдэхгүй сунжрах, нэмэлт хөрөнгө шаардлагатай болох, халаалт, цахилгаан, цэвэр бохир ус, дэд бүтэцгүй барилга баригдах, улмаар төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах явдал тохиолдож байна.

Ихээхэн хөрөнгө шаарддаг дэд бүтцийн салбарын зарим барилга байгууламжийг хүчин чадал, ТЭЗҮ, зураг төсвийг харгалзалгүй төлөвлөснөөс 36,7 тэрбум төгрөгийн ажлын ашиглалт хангалтгүй байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2008 онд санхүүжүүлсэн эрчим хүчний 40.0 гаруй тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 25 сумын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын барилгын ажил эрчим хүчний эх үүсвэргүй Тайширын УЦС ашиглалтад ороогүй гэсэн шалтгаанаар хүлээгдэж байна.

Сонгуулийн өнөөгийн тогтолцоо ч хөрөнгө оруулалтын бодлогод сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, 2008 онд Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг УИХ-аар хэлэлцүүлэн батлах явцад УИХ-ын гишүүдийн зүгээс зураг, төсөлгүй 15.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 100 объектод 12.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор нэмж батлуулжээ.

Зарим төсөл арга хэмжээг олон жижиг хэсэг болгон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа нь хөрөнгө тарамдах, үр дүн буурах нөхцөл бүрдүүлж байна. Тухайлбал, инженерийн байгууламж, гүүр, авто замын гэмтэлтэй хэсгийг хэсэгчлэн солих бус нөхөх хэлбэрээр засварлах, Агропарк байгуулах зорилгоор бүх суманд хөрөнгө жигд хуваарилах, 21 аймагт булаг ус хамгаалах зорилгоор нэг булагт 1,5 сая төгрөг тооцож төлөвлөх, сургууль, эмнэлгийн барилгыг капиталжуулах байдлаар бус хана, шал, дээвэр будах төдийхнөөр хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна.

Эрчим хүчний салбарт он дамжин хэрэгжиж байгаа 2.2 тэрбум төгрөгийн ажлыг тодотгосон төсөвт оруулж баталсан боловч санхүүжүүлээгүй нь төсвийн тодотголд оруулах шаардлагагүй байсныг харуулж байна.

Барилга, байгууламж шинээр эхлүүлэхээр төсвийн тодотголд оруулж батлуулахгүй байх нь зүйтэй байна. 2008 оны 4 дүгээр улиралд хийгдсэн төсвийн тодотголоор нэмж батлагдсан БСШУ-ны сайдын багцын 28, БХС-ын 3, ЗГХЭГ-ын 1 барилга обьектуудын ихэнх нь он дамжин хэрэгжжээ.

Хоёр.

Худалдан авах ажиллзгааны бэлтгэл үе шатны ажлыг бүрэн хийгээгүй. тендерийн урилга. түүний үр дүнг цахим хуудаст нийтлэх ажил хангалтгүй байна.

Тендер зарлах хугацааг оройтуулснаас зарим худалдан авах ажиллагаа зарлагдаж амжихгүй, он дамжин сунжрах, тендер шалгаруулах журмыг өөрчлөн зарлах зэрэг тохиолдол гарсан байна.

Тухайлбал, 48 сум, суурин газрыг цахилгаан эрчим хүчээр хангах 7 төсөл арга хэмжээний тендер хугацаа оройтсоноос зарлагдаагүй, замын сангийн хөрөнгөөр авч хэрэгжүүлэх 2 тендер ажлын зураггүй болон тоо хэмжээг дахин нягтлан шалгах шаардлагын улмаас хүчингүй болсон, 2008 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд зураг төсөвгүй батлагдсан 216 барилга байгууламжийн ажлын зураг төсвийг дахин боловсруулснаас тендер шалгаруулалт хагас жилээр хойшлогдсон бөгөөд нийслэлд 203 ажил 5 дугаар сараас хойш зарлагдсан байна.

БХЯ, УЕПГ, АТГ, УДШ, ЦЭК, УМХЕГ бараа, ажил, үйлчилгзэ худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг Хуульд заасны дагуу тухайн жилийн эхний сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлан мэдээлээгүй байна.

Хуулийн дагуу захиалагч цахим хуудаст тендерийн урилгыг нийтэлж, шалгаруулалтын дүнг тухай бүр мэдээлж байх өстой боловч энэ нь бүрэн хэрэгжихгүй байна. 2008 онд 778 тендер шалгаруулалтын урилга, үр дүн нийтлэгдэх ёстой байснаас захиалагч байгууллагууд 414 тендер шалгаруулалтын урилгыг нийтэлж, эдгээрээс тендер шалгаруулалтын 181 үр дүнг цахим хуудаст мэдээлсэн байна. Цахим хуудаст тендерийн урилга, үр дүнг нийтзлбэл зохих нийт 46 ТЕЗ-даас 14 нь тендерийн урилгаа, 35 нь үр дүнгээ огт нийтлээгүй   байгаагаас үзвэл тендерийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод, тэгш өрсөлдөх зарчмаар явагдахгүй байгааг анхаарч хэрэгтэй болжээ.

Гурав.

Гүйцэтгэгч сонгон шалгаруулах аргыг буруу сонгож, шууд гэрээ байгуулдаг, гэрээний үүргээ  биелүүлээгүй  гүйцэтгэгчтэй хариуцлага тооцоогүй байна.

ТЕЗ-дын худалдан авах бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгон шалгаруулсан байдлыг авч үзэхэд хуулиар тогтоосон босго үнээс дээш төсөвт өртөгтэй буюу нээлттэй тендер шалгаруулалт болон харьцуулалтын аргаар хэрэгжүүлэх шаардлагатай байсан худалдан авах ажиллагааг шууд гэрээ байгуулан худалдан авсан зөрчил илэрч байна.

Тухайлбал, 2008 оны нийт худалдан авалтын 22.0 хувьд шууд гэрээ байгуулах аргыг ашигласан бөгөөд ХХААХҮЯ, БОЯ, НХХЯ, ТЕГ, ОБЕГ, БХЯ, УЕПГ, ГИХАЭГ, Ховд аймгийн Шүүх, Орхон аймгийн Прокурор зэрэг байгууллагууд гүйцэтгэгч сонгон шалгаруулах аргыг буруу сонгожээ.

Худалдан авах ажиллагааны Үнэлгээний хороог мэргэжлийн сургалтад хамрагдсан, мэргэшсэн хүмүүсээр бүрдүүлж чадаагүй, хөрөнгө оруулалтын гэрээг хэт ерөнхий хийж байгаагаас гэрээний үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгч нартай хариуцлага тооцох боломжгүй байна.

ТЕЗ бүр гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг Сангийн яаманд хүргүүлж, эргэн хянаж, нэгтгэн дүгнэж чадахгүй байна. Гэрээ байгуулсан байдал, түүний хэрэгжилт, гэрээний үүргийн биелзлтзд хяналт тавих, дүгнэлт хийх ажил хангалтгүй байгаагаас гэрээний хэрэгжилт жигд биш байна.

2008 онд төсвийн ерөнхийлөн захирагчдын зүгээс гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний биелэлтийг тооцож үзэхэд 5.7 тэрбум төгрөгийн ажил огт хийгдэзгүй бөгөөд 6.7 тэрбум төгрөгийн дутуу хэрэгжсэн төсөл, арга хэмжээнд бодит гүйцэтгэлээс илүү санхүүжилт олгосон, зарцуулагдаагүй үлдэгдлийг зориулалт бусаар зарцуулсан байна.

Дээрх байдал нь хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд тавих захиалагчийн хяналт хангалтгүй, техникийн болон улсын комисс хариуцлагагүй ажилласныг харуулж байна.

ТЕЗ-дын төсвийн багцаас орон нутагт эрх шилжүүлэн хуваарилсан хөрөнгө оруулалтын үр дүнд аймаг, орон нутаг болон ашиглагчаас тавих хяналт бараг алга байна.

Тендерт оролцож байгаа компаниудын мэдээллийн сан бий болгож, өмнө нь үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгчийн жагсаалт гарган дараагийн тендерт оролцох эрхийг хасах, хариуцлага тооцох ажил хангалтгүй хийгдэж байна. Гэрээний гүйцэтгэл хангалтгүй байгаа зөрчил жил бүр давтагдаж байгаа боловч өнөөг хүртэл ганц ч гүйцэтгэгч “найдваргүй” жагсаалтад бүртгэгдээгүй байна.

Дөрөв.

Тендер шалгаруулалтын баримт материал бүрэн бус байна.

Захиалагчид төсвийн тухай хуульд тусгагдсан төсөл, арга хэмжээ бүрээр мэдээлэл гаргах,   цахим  хуудаст тендерийн  урилга,  үр дүнг  нийтлэх,  холбогдох  баримт материалын хавтаст хзргийг бүрэн бүрдүүлж, архивын нэгж болгон хадгалах ажил хангалтгүй байна.

Нийт худалдан авах ажиллагааны 60 орчим хувьд архивын баримт бүрдсэн, бусад нь үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга, гишүүдэд хадгалагдаж байна. Түүнчлэн зарим гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан баримт материал архивт байхад гэрээний хэрэгжилт, улсын комисс хүлээн авсан баримт алга байх жишээтэй байна.

Тав.

Хяналтын үр нөлөөтэй тогтолцоо дутагдаж байна.

Захиалагчийн зүгээс гүйцэтгэгчид тавих хяналт, СЯ-ны хөрөнгө оруулалтын хэлтсээс захиалагч, гүйцэтгэгчид тавих хяналт, МХЕГ-ын хяналт нь хоорондоо уялдаагүй, үр дүн муутай байна.

СЯ, Төрийн санд ТЕЗ бүрээр санхүүжилтийн эрх нээлтийг нэгтгэн бүртгэх програм, нэгдсэн судалгаа байхгүйгээс эрх нээсэн дүнг санхүүжүүлсэн дүнтэй сар сараар тулган баталгаажуулах боломжгүй байна.

СЯ-ны газар, хэлтэс, аймаг, нийслэлийн Төрийн сангийн газар, ТЕЗ-дын холбогдох ажилтнуудын ажлын уялдаа холбоо хангалтгүйгээс хөрөнгө оруулалтын санхүүжилт удаашрах, баримт материал, судалгаа олдохгүй байх, тайлан мэдээ алдаа, зөрүүтэй гарах дутагдал илэрч байна.

2008 онд улсын төсөв, МУХС болон бусад эх үүсвэрззр санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын 11.6 хувь буюу 53,9 тэрбум төгрөгийн хөрөнгө бүртгэлд тусгагдаагүй буюу өөрөөр хэлбэл хариуцах эзэнгүй байна.

“Атрын !!! аян”, “Ногоон хувьсгал” зэрэг хөтөлбөрийн хүрээнд хувийн хэвшлийн газар тариалан, хүнсний ногооны аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалтаар 46,5 тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмж олгогдож, тухайн аж ахуйн нэгжийн данс бүртгэлд тусгагдсан байна. Хувийн хэвшилд бүртгэгдсэн хөрөнгийн 35,6 хувийг трактор, 28,9 хувийг үр тарианы техник, 15,7 хувийг услалтын төхөөрөмж, 12,5 хувийг комбайн, 5,4 хувийг хүнсний ногооны төхөөрөмж, үлдэх хэсгийг хадлангийн техник тус тус эзэлж байна. Татвар төлөгчдийн мөнгийг хувийн хэвшлийн зарим байгууллагад хөрөнгө оруулалт хэлбэрээр ийнхүү олгож байгаа нь хэр зохистойг эргэн харж, төрөөс дэмжих оновчтой арга замыг эрэлхийлэх шаардлагатай байгаа нь аудитаар харагдлаа.

Хөрөнгө оруулалтын хэмжээ өссөнөөр ажлын байр шинээр бий болсон, нэмэгдсэн, ядуурал буурсан, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирсан гэх мэт хөрөнгө оруулалтын үр өгөөж, үр нөлөөний талаар судалгаа, тооцоог аудитад хамрагдсан байгууллагууд хийгээгүй байлаа.

Аудитын тайланг авч хэлэлцээд Монгол Улсын Ерөнхий аудитор Ч.Раднаа аудитын дүн, дүгнэлтзд үндэслэн холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэх 14 заалт бүхий зөвлөмжийг Монгол Улсын Еренхий сайд С.Батболд, Сангийн сайд С.Баярцогт нарт өгсөн байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: