ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт (Засгийн газрын 2009 оны 143-р тогтоолын хавсралт)

Posted by ИТХ on 2009/10/10

Төрийн удирдлагын ил тод, нээлттэй, шуурхай, шударга, хариуцлагатай, ёс зүйтэй, ажил хэрэгч байдлыг хангаж, төр, иргэний харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 5 дугаар сарын 14-ний 143 дугаар тогтоолоор баталсан төрийн болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагын үйл ажиллагааны “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт” дөрвөн хэсэгтэй. Эдгээрээс сүүлийн хоёр нь төсөвтэй шууд хамаатай юм. 

Шалгуур үзүүлэлт

Гарах үр дүн

Нэг. Үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал

 

1.1. Дараахь зүйлсийг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт ойлгомжтой байдлаар байрлуулан тогтмол шинэчилж байх:байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл болон тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн;

-албан хаагчийн ёс зүйн дүрэм;

-төрийн үйлчилгээ, захидал харилцааны асуудал хариуцсан албан хаагчийн овог, нэр, албан тушаал, хариуцсан ажил, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарь;

-төрийн үйлчилгээ авахтай холбоотой материалын жагсаалт;

-байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, заавар.

1.2. Тухайн байгууллагаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээний арга хэлбэрийг боловсронгуй болгох чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байх;

1.3. Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хуулиар хориглоогүй аливаа мэдээллийг иргэдэд үнэ төлбөргүй, хүндрэл чирэгдэлгүй өгөх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байх;

1.4. Нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрээ тухай бүр Хууль зүй, дотоод хэргийн яамаар хянуулан, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлсэн байх;

1.5. Төрийн бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг боловсруулахдаа холбогдох төрийн ба төрийн бус байгууллага, мэргэжлийн шинжээч, эрдэмтэн, иргэдийн саналыг авч, үндэслэлтэй гэж үзвэл төсөлд тусгадаг байх;

1.6. Санал, хүсэлт, өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авах утас буюу хайрцаг /дэвтэр/ ажиллуулан, түүний мөрөөр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байх;

1.7. Өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, хариуг өгч хэвшсэн байх.

Байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод болсон байна. 

Хоёр. Хүний нөөцийн бодлогын ил тод байдал

 

2.1. Хүний нөөцийн стратеги, түүний хэрэгжилтийг хянаж, үнэлэх журам боловсруулан хэрэгжүүлсэн байх;2.2. Байгууллагын хүний нөөцийн удирдлагын ил тод, нээлттэй байдлыг хангах арга замыг хүний нөөцийн стратегид тусгасан байх;

2.3. Хүний нөөцийн стратегийн хэрэгжилтийг үнэлэх, шинэчлэх үйл ажиллагаанд албан хаагчдын оролцох боломжийг бүрдүүлсэн байх;

2.4. Байгууллагын соёл, зохион байгуулалт, үйл ажиллагааны нээлттэй байдлын талаарх сэтгэл ханамжийн судалгааг албан хаагчдаас жил бүр авч, дүнг ил тод танилцуулан, түүний мөрөөр шаардлагатай арга хэмжээ авсан байх;

2.5. Сул орон тооны зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарласан байх;

2.6. Албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг үнэн зөв, шударга болгох чиглэлээр байгууллагын дотоод журамд өөрчлөлт оруулж, хэрэгжилтийг зохион байгуулсан байх.

Байгууллагын хүний нөөцийн бодлого, стратеги, түүний хэрэгжилтийн явц, үр дүн нээлттэй, ил тод болсон байна. 

Гурав. Төсөв, санхүүгийн ил тод байдал

 

3.1. Төсвийн төслийг боловсруулахдаа байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны зорилт, зорилго, тэргүүлэх чиглэлтэй нягт уялдуулсан байх;3.2. Үндэсний аюулгүй байдал болон төрийн нууцтай холбоотойгоос бусад байгууллагын тухайн жилийн төсөв, урьд оны төсвийн гүйцэтгэл, дараа жилийн төсвийн төслийг Монгол Улсын төсвийн ил тод байдал /www.iltod.gov.mn/ цахим хуудсаар болон бусад хэлбэрээр олон нийтэд мэдээлж, мэдээллийг иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцөлийг бүрдүүлсэн байх;

3.3. Төсвийн гүйцэтгэлийн биелэлт болон хагас, бүтэн жилийн санхүүгийн тайланг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлж, иргэд, иргэний нийгмийн зүгээс төсвийн зарцуулалтад хяналт тавих боломжийг хангасан байх;

3.4. Байгууллагын санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлсэн байх;

3.5. Тухайн жилийн батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд энэ тухай цахим хуудсаар болон бусад хэлбэрээр олон нийтэд мэдээлж, мэдээллийг иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцөлөөр хангасан байх;

3.6. Зөвхөн хууль тогтоомжид заасан төлбөр, хураамжийг үйлчлүүлэгчээс авч, түүний хэмжээний тухай цахим хуудсаар болон бусад хэлбэрээр олон нийтэд мэдээлсэн байх;

3.7. Үйлчилгээний хөлс болон төлбөр, хураамж авах хэлбэрийг боловсронгуй болгох чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байх.

Байгууллагын төсөв боловсруулах, гүйцэтгэх, тайлагнах үйл явц нээлттэй, ил тод болсон байна. 

Дөрөв. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал

 

4.1. Ил тод, шударга, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд суурилсан худалдан авах ажиллагааны бодлого баримтлан, байгууллагын дотор мөрдөх журмыг батлан, энэ талаар олон нийтэд мэдээлсэн байх;4.2. Тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам болон тендерийн урилгыг хуульд заасны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, цахим хуудас /www.e-procurement.mn/-т байршуулан, тогтмол шинэчилж байх;

4.3. Үнэлгээний хороонд тухайн салбарын 2-оос доошгүй төрийн бус байгууллагын төлөөлөл /ашиг сонирхлын зөрчилгүй болохоо мэдэгдсэн бол/-ийг оролцуулсан байх;

4.4. Тендерт оролцохыг сонирхогчдод тавих шалгуур үзүүлэлт болон гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үндэслэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу ил тод мэдээлсэн байх;

4.5. Тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх товч мэдээллийг байгууллагын цахим хуудаст байршуулан, шалгарсан болон шалгарч чадаагүй шалтгаан нөхцөл, хуулийн үндэслэлийн талаар тодорхой танилцуулсан байх;

4.6. Худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг тухай бүр байгууллагын цахим хуудаст байршуулж хэвшсэн байх;

4.7. Тендер шалгаруулах явцад илэрсэн зөрчлийн талаар тухай бүр холбогдох байгууллагад мэдээлсэн байх;

4.8. Худалдан авах ажиллагааны чиглэлээр холбогдох албан хаагчдыг мэргэшүүлсэн байх;

.9. Худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт, шалгалтын дүнг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт байрлуулан, түүнтэй танилцах боломжийг бүрдүүлсэн байх;

4.10. Худалдан авах ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлын тоо, тэдгээрийн товч агуулга, шийдвэрлэсэн байдлыг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт байрлуулан мэдээлсэн байх.

Байгууллагын худалдан авах ажиллагаа нээлттэй, ил тод болсон байна. 
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: