МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for August, 2009

Орон сууц + орон сууцны дэмжлэг

Posted by ИТХ on 2009/08/12

Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын 2007-2008 оны санхүүгийн зарим үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлтээс:

1.37. Түүнчлэн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2007 онд 329.8 сая, 2008 онд 417.8 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлэх зардлыг хөрөнгө оруулалтын төсөвт тусган баталсныг 2007 онд 14.0 сая төгрөгөөр хэтрүүлжээ…

1.41. УНДЕГ-ын даргын 2007 оны 6-р сарын 176 дугаар тушаалаар шинэчлэн баталсан журмын 2.1-д “НДБ-д 6 сар, түүнээс дээш хугацаагаар ажилласан ажилтнуудад урамшуулал, “мөнгөн тэтгэлэг олгох”-оор заасан боловч  шалгуурыг хангаагүй нэр бүхий 20 гаруй хүнд орон сууцны дэмжлэгт 104,2 сая төгрөг олгосныг түүвэрчлэн хүснэгтээр үзүүлбэл: (Дэлгэрэнгүйг хавсралт №1-ээр үзнэ үү)

1.42. Хүснэгтээс харахад УНДЕГ-ын дарга асан С.Эрдэнэ туслахаараа 4 сар ажилласан хүнд 3.0-6.6 сая төгрөгийн дэмжлэг олгоод өөр ажилд шилжүүлж, нэг жилийн хугацаанд 3 хүнийг сэлгэн ажиллуулсан байна.

1.43. Ажилтны өргөдөл, хүсэлтийг харгалзахгүйгээр мэргэжлийн ур чадвар,ажлын үр дүн, тогтвор суурьшил зэрэг шалгуурыг хангасан эсэх талаар анхан шатны нэгжээр хэлэлцүүлэлгүй, шийдвэрийг удирдлагын хүрээнд гаргаж байгаагаас тус байгууллагад 5 хүртэл сарын хугацаатай ажиллаж байгаа хүмүүст дэмжлэг олгож, баталсан журмаа зөрчжээ.

1.44. Үүнээс гадна дээд шатны байгууллагынхаа эрх бүхий зарим албан тушаалтныг ч дэмжлэгт хамруулан 2006-2008 онд нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс 46.4 сая төгрөгийг зарцуулсан байна. Тухайлбал,

1.45. НД-ын байгууллагаас орон сууцны дэмжлэг авсан ажилтнуудын судалгаа, мэдээллийн сан бүрдүүлж ашиглахгүй, амьдралын нөхцөл, ажлын үр дүнг харгалзахгүй зарим ажилтанд хэд хэдэн удаа дэмжлэг олгожээ. Тухайлбал, Үйл ажиллагааны нягтлан бодогч Н.Отгонбаяраар өмнөх орон сууцны үнийн дутуу 9.3 сая төгрөгийг төлүүлээгүйгээр барахгүй, 2004 онд 2 өрөө байр олгож, 60 хувь буюу 11.2 сая төгрөгийг байгууллагаас төлсөн, 2008 онд 2.0 сая төгрөгийн мөнгөн тэтгэлэг өгсөн зэргээр 19 хүнд орон сууцны дэмжлэгийг 3 хүртэл удаа давхардуулан олгосон байна. /Хавсралт №2/

Advertisements

Posted in + Төрийн албан хаагчийн цалин тэтгэмж, орон сууц, бусад хангамж, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар | Leave a Comment »