ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ (2010-2014)

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Агропарк төсөл 2008 онд хангалтгүй хэрэгжжээ

Posted by ИТХ on 2009/06/19

2008 онд МУХС-аас Агропарк төслийг хэрэгжүүлэхэд 3.8 тэрбум төгрөг зарцуулахаар батлагдсан. Уг төслөөр 334 сум бүрт 11.5 сая төгрөг (үүнд 5.0 сая төгрөгөөр зоорь, 2.5 сая төгрөгөөр хүлэмж барих, 4.0 сая төгрөгөөр бага оврын трактор авах)-ийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн ба ингэхдээ газар зүй, эдийн засгийн онцлог, хүн амын нягтралтай уялдуулаагүйгээс төсөл хангалтгүй хэрэгжсэн байна. Тухайлбал, нийт 334 суманд зоорь барихаас 27 суманд барилгын ажил огт эхлээгүй, 110 суманд дутуу баригдсан байна. 433.0 сая төгрөгийн 165 хүлэмж бүрэн баригдаагүй, Ховд аймгийн Мянгад, Жаргалант сум бага оврын трактор аваагүй, Орхон аймгийн Жаргалант суманд уг тракторыг тамгын газарт хог ачих зориулалтаар ашиглаж байна.

Увс, Баянхонгор, Дорноговь, Булган, Хэнтий аймагт нийт 49 бага оврын тракторыг сумдын ЗДТГ-ын данс бүртгэлд аваагүй, Өмнөговь аймгийн Булган суманд тракторыг хувь хүн эзэмшиж, Архангай аймагт 105 сая төгрөгийн санхүүжилтийг аж ахуйн нэгж, иргэнд олгосон байна. Төсвийн хөрөнгө оруулалтаас 21 аймаг бүрт 7 булаг шандын эхийг хамгаалахад (нэг булгийг 1.5 сая төгрөгөөр) нийт 217 сая төгрөг төлөвлөжээ. Говь, хангайн бүс, газар нутгийн хэмжээнээс үл шалтгаалан жигд хуваарилсан нь оновчгүй байна. Иймд дүгнэлтээ эргэн харах саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэв

(Улс, орон нутгийн төсөв, МУХС, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 2008 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр дүнд хийсэн аудитийн нэгдсэн тайлангаас)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: