МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for October, 2008

Зам барьж дуусаагүй байхад мөнгө олгосон

Posted by ИТХ on 2008/10/22

Улаанбаатар-Эрдэнэсантын чиглэлийн замыг хатуу хучилттай болгон шинэчлэх ажлын 62,1 км авто замыг “Монроуд ХХК”-тай, 106,2 км замыг “Очир төв” ХХК-тай өөрийн хөрөнгөөр эргэн төлөх нөхцөлтэйгээр хийж гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Гэрээний хавсралтад барилгын ажлыг ашиглалтад оруулсны дараагийн жилээс эхлэн нэг дэх жил санхүүжилтийн 30 хувийг, 2 дахь жил 30 хувийг, 3 дахь жил үлдэх 40 хувийг барагдуулахаар тохиролцсон байна. Барилгын ажлыг дуусаагүй байхад дээрх гэрээг зөрчин Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 2,0 тэрбум төгрөг олгохоор баталж, Засгийн газрын 2007 оны 329 дүгээр тогтоолоор гүйцэтгэгч нарт 4,0 тэрбум төгрөг нэмж олгохоор зохицуулж, “Монроуд” ХХК-д 4,0 тэрбум, “Очир төв” ХХК-д 2,0 тэрбум, нийт 6,0 тэрбум төгрөг олгожээ.

(Улсын төсвийн 2007 оны хөрөнгө оруулалтын хэрэгжилтийн үр дүнд хийсэн аудитын тайлангаас)

Advertisements

Posted in Автозамын газар | Leave a Comment »