МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for June, 2006

Эрүүл мэндийг дэмжих сангийн тухай танилцуулга

Posted by ИТХ on 2006/06/29

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ хуулинд дараах байдлаар тодорхойлжээ.
21.1.Эрүүл мэндийг дэмжих  сангийн хөрөнгө нь  энэ хуулийн 7.1-д заасан эх үүсвэр болон тамхины онцгой албан татварын 2 хувьтай тэнцэх хөрөнгөөс  бүрдэнэ.

[7.1.1.  улсын төсвийн хөрөнгө ;
7.1.2. гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн  буцалтгүй тусламж, хандив]

21.2.Энэ хуулийн 21.1-д заасан сангийн хөрөнгийг дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

21.2.1. тамхи, архины хяналт, эрүүл мэндийг дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;

21.2.2. тамхи, архинаас үүдэлтэй өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх болон хүн амын эрүүл мэндийг  хамгаалах бусад үйл ажиллагааг дэмжих;

21.2.3. тамхи, архины хор хөнөөлтэй тэмцэх талаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах, хяналт тавих;

21.2.4. тамхи, архинаас гаргах эмчилгээ, түүнд шаардлагатай эм, хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх;

21.2.5. тамхи, архины хэрэглээнээс хүн амын эрүүл мэнд,  эдийн засагт учрах хор холбогдлыг судлах; 

21.2.6. архинд донтох өвчтэй хүнд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээг боловсронгуй болгох, хүртээмжийг нэмэгдүүлэх;

21.2.7. архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд идэвхитэй оролцож үр дүнд хүрсэн төрийн бус байгууллага, хуулийн этгээд, иргэдийн үйл ажиллагааг дэмжих.

Advertisements

Posted in Эрүүл мэндийг дэмжих сан | 1 Comment »