Монгол Улсын ТӨСӨВ

"Иргэд төсвөө хянана" сүлжээний мэдээллийн сайт

Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтыг Сангийн сайдын тушаалаар анх удаа зарлав. Тэд хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь илэрчээ.

Posted by ИТХ on 2014/03/21

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 5 дах хэсэг, 57 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасны дагуу тендерт оролцохдоо худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн нийт 27 аж ахуйн нэгжийн жагсаалтыг Сангийн сайдын 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 49 дүгээр тушаалаар зарлалаа. Хуулийн дагуу тэдгээр компанийн зөрчил гаргасан өдрөөс хойш 3 жилийн хугацаатайгаар тендер шалгаруулалтад оролцох эрхийг нь хязгаарласан юм.

Гүйцэтгэгч компаний нэр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эдгээр компанийн тендер шалгаруулалтад оролцох эрх зөрчлийг гаргасан өдрөөс хойш 3 жилийн хугацаатаанд хязгаарлагдаж байна. Огноог харахад, зарим компани тухайн зөрчлийг 2011 оны эхээр гаргасан байна. Түүнээс хойш бараг гурван жил өнгөрч энэ оны 4-р сараас эхлэн тендерт оролцох эрх нь нээгдэнэ.

Бас нэг зүйл гэвэл, зөвхөн тендерт оролцохдоо худал мэдээлэл ирүүлсэн компаниудыг зарлажээ. Тэгвэл тендер авчихаад хугацаанд нь дуусгаагүй, төсөвт өртгийг хэд дахин өсгөн нэхэж байгаа, чанаргүй гүйцэтгэсэн, “сурагггүй алга болсон” зэрэг компаниудыг яаралтай зарлах хэрэгтэй. 2014 оны төсөвтэй холбогдуулан Үндэсний аудитын газраас 21 аймаг, нийслэл, 9 дүүрэг, 130 сумын нутаг дэвсгэрт баригдаж буй барилга байгууламж, зам гүүр, тоног төхөөрөмж, их засварын 272 төсөл, арга хэмжээг шалгасан “Хөрөнгө оруулалтын зарим арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгаанд хийсэн дүн шинжилгээний тайлан”-д хангалттай олон баримт жишээ багтсан байдаг.

Гэхдээ үүнийг хийхгүй байгаа нь “сонирхлын зөрчил”-тэй холбооотой гэж үзэхээр байна. Учир нь худалдан авах ажиллагаа, тендерийн нэг тал нь төрийн захиргаа, орон нутгийн байгууллагууд өөрөө төдийгүй ихэнх зөрчил доголдолд өөрөө буруутай болох нь дээр дурдсан тайлангаас харагдаж байна. Ийм нөхцөлд жинхэнэ буруутай этгээд буюу байгуулага, албан тушаалтан, компанийг зэрэг багтаасан тийм хар жагсаалт шаардлагатай гэж үзэж байна.

“Иргэд төсвөө хянана” сүлжээ” энэ чиглэлээр зарим нэг алхмыг хийж байгаа болно.

Posted in ! Тусгай сэдэв: ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ "ХАР ДАНС" | Leave a Comment »

Худалдан авалтын “хар данс” буюу “хар жагсаалт” хаана байна?

Posted by ИТХ on 2014/03/10

Тендерийн хар данс“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-инд тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл гэсэн ойлголт байдаг. Тухайлбал, “14.5.Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ”, мөн “57.3.Тендерт оролцогч болон аливаа этгээд нь худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн, биелүүлээгүй, тендерт оролцохдоо илт худал мэдүүлсэн, авилгалын гэмт хэрэг үйлдсэнийг шүүх, эрх бүхий байгууллага тогтоосон бол уг шийдвэрийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулна” гэсэн хэд хэдэн заалт бий. Ийм заалт 2005 оны хуулинд ч байсан. 

Энэ нь олон нийтийн дунд хэрэглэгддэг тендерийн “хар данс” буюу “хар жагсаалт” гэсэн ойлголттой дүйж байна. Ийм “хар данс” буюу хуулийн хэллэгээр бүртгэлийг Сангийн яам хөтөлж ил тод болгох ёстой. Сүүлийн хэдэнжилийн турш Сангийн яам, дараа нь Худалдан авах ажиллагааны газрын удирдлагаас байн байн зарлаж, тендерээр ажил аваад цаг хугацаандаа гүйцэтгэдэггүй, ямар нэгэн бэрхшээлг шалтаг тоочоод зардлаа өсгөж нэхээд суучихдаг компаниудыг хар жагсаалтанд бүртгэж, дахин тендерт оролцох эрхийг гурван жил хүртэл, эсвэл бүрмөсөн хориглох зохицуулалт үйлчилж эхлэхээр амалж ирсэн боловч удтал хэрэгжихгүй өдий хүрсэн юм.

Харин Монгол Улсын Сангийн сайдын 2013 оны 11-р сарын 22-ны өдрийн 264 тоот тушаалаар, тендерт оролцохыг сонирхогч хуулийн этгээд, иргэний бүртгэлийг холбогдох төрийн захиргааны төв байгууллага (цаашид “яам” гэх)-аас хөтлөх, мэдээллийн сан бүрдүүлэх, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, тэдгээрийг мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журмыг баталжээ. Сангийн яам нь худалдан авах ажиллагааны бүртгэл, мэдээллийн санг худалдан авах ажиллагааны удирдлага, хяналт шинжилгээний мэдээллийн систем /цаашид “систем” гэх/ (http://pmmis.e-procurement.mn)- ийг ашиглан энэхүү журам болон холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгон бүртгэж, мэдээллийн санг бүрдүүлэх юм байна.

Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөхийг дараах байдлаар зохицуулжээ.

Дөрөв. Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх

 4.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-д заасан нөхцөл үүссэнийг шүүх, худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон тохиолдолд тухайн тендерт оролцогчийг бүртгэлд хамруулах талаар улсын байцаагч санал гаргаж, худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагчид танилцуулна.

 4.2.Энэхүү журмын 4.1-д заасан саналыг гаргахдаа тендерт оролцогч, захиалагч байгууллагаас ирүүлсэн тайлбар, нотлох баримтыг харгалзан үзнэ.

 4.3.Энэ журмын 4.1-д заасан нөхцөл байдал үүссэнийг тогтоосон улсын байцаагчийн санал болон шүүхийн шийдвэрийг үндэслэн Худалдан авах ажиллагааны ахлах байцаагч тухайн этгээдийг тендерт оролцох эрхээ  хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг Сангийн сайдад танилцуулна.

 4.4.Энэ журмын 4.3-т заасан бүртгэлийг Сангийн сайдын тушаалаар албажуулна.  

 4.5.Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийг тухайн зөрчлийг гаргаснаас хойш 3 жилийн хугацаанд Засгийн газрын худалдан авах ажиллагаанд аливаа нэг хэлбэрээр оролцохыг хориглоно. 

 4.6.Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийг бүртгэлд хамруулах шийдвэр гарсан даруй худалдан авах ажиллагааны улсын байцаагч тухайн этгээдэд уг бүртгэлд бүртгэгдсэн болохыг мэдэгдэнэ.

 4.7.Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтыг Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим хуудас /www.e-procurement.mn/-д энэ журмын 4.5-д заасан хугацаанд байршуулж олон нийтэд мэдээлж ажиллана.

 4.8.Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээд тендер шалгаруулалтад оролцож байгаа эсэхийг захиалагч болон үнэлгээний хороо Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим хуудас /www.e-procurement.mn/-д байршуулсан мэдээллийг үндэслэн тендер шалгаруулалт тухай бүрт хянана.

Дүгнэж хэлэхэд, энэ жагсаалт хэд хэдэн шат дамжлагаар нягтлагдаж Сангийн сайдын тушаалаар албажин www.e-procurement.mn/ сайтад тавигдах юм байна.

Posted in ! Тусгай сэдэв: ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ "ХАР ДАНС" | Leave a Comment »

Аудитын шалгалтын дүгнэлт: Хойшлуулах шаардлагатай хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ

Posted by ИТХ on 2014/03/20

2013. Хойшлуулах шаардлагатай төсөл арга хэмжээ1

2013. Хойшлуулах шаардлагатай төсөл арга хэмжээ2

2013. Хойшлуулах шаардлагатай төсөл арга хэмжээ32013. Хойшлуулах шаардлагатай төсөл арга хэмжээ42013. Хойшлуулах шаардлагатай төсөл арга хэмжээ52013. Хойшлуулах шаардлагатай төсөл арга хэмжээ6

Posted in [Ангилаагүй мэдээлэл] | Leave a Comment »

Аудитын шалгалтын дүгнэлт: Сургуулийн дотуур байрны барилгын төсөвт өртгийн харьцууллалт

Posted by ИТХ on 2014/03/20

2013. Харьцуулсан судалгаа. Дотуур байрны барилга

Posted in ! Тусгай сэдэв: ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ "ХАР ДАНС" | Leave a Comment »

Аудитын шалгалтын дүгнэлт: Төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн байдал

Posted by ИТХ on 2014/03/20

2013. Төсөл, арга хэмжээ. Төсөвт өртөг нэмэгдсэн байдал (1) 2013. Төсөл, арга хэмжээ. Төсөвт өртөг нэмэгдсэн байдал (2) 2013. Төсөл, арга хэмжээ. Төсөвт өртөг нэмэгдсэн байдал (3)

Posted in ! Тусгай сэдэв: ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ "ХАР ДАНС" | Leave a Comment »

Аудитын шалгалтын дүгнэлт: Дахин хөрөнгө төлөвлөх шаардлагагүй төсөл, арга хэмжээнүүд

Posted by ИТХ on 2014/03/20

2013. Дахин төлөвлөх шаардлагагүй төсөл, арга хэмжээ1
2013. Дахин төлөвлөх шаардлагагүй төсөл, арга хэмжээ2
2013. Дахин төлөвлөх шаардлагагүй төсөл, арга хэмжээ3

Posted in ! Тусгай сэдэв: ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ "ХАР ДАНС" | Leave a Comment »

2014 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалт

Posted by ИТХ on 2013/12/21

2014 оны төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалт. Ёсчлох хувь_Page_01

Read the rest of this entry »

Posted in # Монгол Улсын төсөв (... 2010, 2011, 2012, 2013, 2014 ...), ## Төсвийн хөрөнгө оруулалт, худалдан авалт, тендер | Leave a Comment »

“Бага үнийн саналыг хамгийн сүүлд харгалздаг”

Posted by ИТХ on 2013/12/19

2013 оны 12-р сарын 18-нд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Худалдан авах ажиллагааны газрын удирдлага нэгэн уулзалтыг зохион байгуулжээ. Энэхүү арга хэмжээний тэмдэглэлийг сийрүүлж байна. 

Худалдан авах ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Н.Цэрэнсамбуу:

-Эхлээд та бүхэнд цахим худалдан авалтын системд шилжих үйл ажиллагааг товч танилцуулья. Тендер оролцогчдын нууцлалын код хоёр янз байгаа. Материал дэлгэгдэх үед тухайн зарлагдсан тендер нийтийн түлхүүрээрээр материал нь кодлогдоод, тухайн кодлогдсон мэдээллийг тендер нээх хүртэл ямар нэг хүн болон бусад этгээдүүд харах боломжгүй болж байгаа. Тендерийн нээлтийн өдөр тухайн тендер нээх эрхтэй хүн хувийн түлхүүр ашиглаад ямар материал байгаа, ямар үнийн санал ирүүлсэн мэдээллийг код тайлдаг үйл ажиллагаа явагддаг болж байгаа.

Дараагийн чухал ойлголт бол тендерийн Ерөнхий гэрээ буюу цахим дэлгүүр юм. Энд төрийн байгууллагуудын байнгын хэрэгцээтэй бараа, ажил үйлчилгээ гэсэн хэсэг байгаа. Тухайлбал, бичгийн болон хэвлэлийн цаас, принтерийн хороор жишээ авахад тэр бүх худалдан авалт одоо нээлттэй, ил тод биш, шууд гэрээгээр явагдаж байгаа бүхнийг нээлттэй болгох үүднээс цахим дэлгүүрийг энэ оноос эхлүүлэн хэрэгжүүлнэ. Цахим дэлгүүрийн нэг гол бүрэлдэхүүн хэсэг нь цахим католог буюу цахим ангиллын систем байх юм. Энэ систем дээр зах зээл дээр байдаг бүх бараа, бүтээгдэхүүний ангиллын код байж байгаа. Бүх бараа, бүтээгдэхүүн өөрийн гэсэн шинж чанартай байдаг. Компьютер гэхэд хүчин чадлын хэмжээ, цаас гэхэд хэмжээ, өнгө, зузаан нимгэн гээд бүх шинж чанарыг агуулсан цахим катологийн систем байгаа. Тиймээс нийлүүлэгч ААН-үүд өөрийн компанийн үйлдвэрлэж, нийлүүлдэг бүх бараа, бүтээгдэхүүнийг энэ цахим катологийн системд байршуулах ёстой. Байршуулсан бараа, бүтээгдэхүүн дээр тендер шалгаруулалт зохион байгуулаад Ерөнхий гэрээ хийгдээд явах юм.

Нэг ёсондоо цахим дэлгүүр маань цахим католог дээр ийнхүү суурилагдаад тухайн зах зээлийн судалгаагаар бүх төрийн байгууллагуудад хэрэглэгддэг байнгын бараа, бүтээгдэхүүн дээр Ерөнхий гэрээ хийгдээд явна гэсэн үг. Гэрээ байгуулахдаа нэгж үнийн буюу нэг боодол цаасыг хэдэн төгрөгөөр нийлүүлэх үнээр гэрээг мөн хийнэ. Захиалагч байгууллагууд тухайн Ерөнхий гэрээ байгуулсан бараа, ажил үйлчилгээг өөрсдөө шууд худалдан авалтаар хийхгүйгээр цахим дэлгүүрээс захиалгын системийн дагуу худалдан авдаг болох юм. Ерөнхий гэрээн дээр ямар зүйлүүдийг тусгаж оруулах вэ гэхээр тухайн бараа, ажил үйлчилгээний нэгж үнэ, хүргэж өгөх нөхцөл, бусад мэдээллийг агуулна. Жишээ нь, Ерөнхий гэрээн дээр хоёр компани шалгараад орсон байлаа гэхэд нэг компани нь 100 боодол цаас авлаа гэхэд тухайн компани нь ерөнхий захиалагчид хүргэж өгдөг, нөгөөх нь 150 боодлыг авлаа гэхэд мөн нийлүүлж өгдөг гэх мэтчилэн бүх нөхцөл шаардлагыг тусгасан гэрээг байгуулдаг болно. Захиалагч байгууллагууд энэ Ерөнхий гэрээгээр байгуулсан бүх бараа, ажил үйлчилгээг шууд худалдаж авахгүйгээр цахим дэлгүүрээс авдаг болно гэсэн үг. Ингэснээр төрийн тухайн байгууллагуудын цаасны хэрэглээ, Ерөнхий гэрээгээр байгуулагдсан бараа, бүтээгдэхүүний хэрэглээний статистик нийт дүнгээрээ гарч, энэ талын мэдээлэл нь иргэд, ААН, олон нийтэд нээлттэй, ил тод болох юм.

-Ерөнхий гэрээ байгуулагдснаар бүх мэдээлэл ил тод, нээлттэй болно гэж байна. Өөр ямар үр дүнд хүрэх вэ?

-Төсвийн болон төрийн байнгын хэрэгцээт бараа, үйлчилгээг шуурхай, сонголттой, хэмнэлттэй худалдан авдаг болно. Одоо бол төрийн байгууллага бүр цаас худалдан авдаг, ингэхдээ янз бүрийн үнээр ялгаатай худалдан авалт хийгдэж байгаа. Цаашид Ерөнхий гэрээнд шилжсэнээр нэг үнээр, адил чанарын худалдан авалт хийгддэг болох юм. Мөн цаад утгаараа Үндэсний дотоодын ААН-үүд болон ЖДҮ-ийг дэмждэг болно гэсэн үг. Яаж гэхээр урьд нь тендерт нэг л нийлүүлэгч шалгардаг байсан бол одоо Ерөнхий гэрээнд шилжсэнээр тендерт нэг буюу түүнээс дээш хэд хэдэн компани оролцож шалгаруулж Ерөнхий гэрээ байгуулна. Шалгарсан ААН-үүдээс төрийн байгууллага өөрийн нөхцөл шаардлагад таарч байгаа компанийг сонгож захиалга өгөөд бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээ авдаг болно. Үйл ажиллагааны хувьд нээлттэй тендер шалгаруулалтаар явахад төрийн байгууллага бүрт сонгон шалгаруулалт хийгдэж, энэ нь нилээд цаг хугацаа авдаг байсан бол одоо Ерөнхий гэрээнд орсноор худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нэг удаа Ерөнхий гэрээ хийчихсэн байхад төрийн байгууллагууд тэндээс захиалгын системийн дагуу худалдан авалт хийдэг болж, ингэснээр цаг хугацаа хэмнэж, бараа, үйлчилгээг хурдан шуурхай хүргэж өгч, үйл ажиллагаа илүү хялбар болж ирнэ.

Цахим дэлгүүрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны нөхцөл гэвэл худалдан авалтын төрлүүд, хэмжээ, санал болгох үнэ, хүлээлцэх, хүргэж өгөх нөхцөл, оролцох чадвар, баримт бичиг гэх мэт бүх зүйлийг агуулсан байна. Гүйцэтгэх ажлын жагсаалтын тухайд худалдан авалтын төлөвлөгөө, бараа, ажил үйлчилгээний үнийн санал, гэрээний нөхцөл, оролцох чадвар, үнэлгээний арга гэх мэт бүх мэдээллийг оруулж багтаасан байна. Ерөнхий гэрээг зохион байгуулах талаар энэ оны есдүгээр сард Сангийн сайдын журмаар баталсан юм. 2014 онд урсгал зардлаар хийгдэх байнгын хэрэгцээт бараа, бүтээгдэхүүний судалгааг манай байгууллагын зүгээс гаргаж байгаа. 2014 онд Ерөнхий гэрээ байгуулагдаад олон нийтэд мэдээлэгдэнэ.

Аливаа цахим сүлжээ нэг удаа хийгдээд төгс төгөлдөр болно гэж байхгүй, цаашаагаа байнга хөгжиж дэвжиж явна. Бид 2014 онд одоо байгаа системийг сайжруулж, илүү боловсронгуй, хэрэглэхэд амар хялбар, илүү ил тод, нээлттэй болгох зорилт тавин ажиллаж байна. Одоогийн байдлаар цахим худалдан авах ажиллагаа, цахим системийг сайжруулах ажил хийгдэж байна. Цахим сүлжээнд одоогоор татварын байгууллагууд Төвбанк, арилжааны банкууд холбогдчихоод байгаа. Одоо Нийгмийн даатгал, шүүх, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг бүх байгууллагыг ирэх оны долдугаар сар гэхэд холбочихно. Ингэснээр тендерт оролцогч ААН-үүд зөвхөн техникийн саналаа ирүүлдэг болно. Төрийн байгууллагуудаас  тодорхойлтууд авч ирүүлдэг, цаг авсан ажил байхгүй болно.

Цахим дэлгүүр нээснээр цааш нь бид цахим төлбөр тооцооны системийг хэрэгжүүлнэ. Бүх тендер цахимаар яваад ирэхээр Нэгдсэн мэдээллийн сан үүснэ. Энд үндэслээд тайлан, хяналт, үнэлэлт, шинжилгээ хийх боломж бүрдэнэ. Тухайлбал, нэг компани хэдэн тендерт оролцож ялаад байна, хэдэн тендер шалгаруулалт явагдаад байна гэсэн бүх мэдээлэлд мониторинг хийх болож бүрдэнэ. Энэ дээр үндэслээд иргэд, олон нийтэд мэдээлдэг болно. Мөн энд тендер шалгаруулалтт болоод өнгөрөхөд шалгарсан болон шалгараагүй компаниудын мэдээллийг оруулж байгаа. Одоо бол энэ үйл ажиллагаа хангалтгүй байгааг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс Мэдээллийн санд компаниудын тендерт шалгарсан болон шалгараагүй үндэслэлийг оруулна. Гэхдээ тухайн компанийн нууцын зэрэглэлийн мэдээллийг харуулахгүй. Ямар санал ирүүлсэн, яагаад шалгарсан зэрэг техникийн бүх саналыг ил тод, нээлттэй болгохоор ажиллаж байна. Мөн тендерт шалгарсан ААН-ын бүтээн байгуулалтын явцын бүх мэдээллийг цахим системд оруулж эргэх холбоог үүсгэдэг тогтолцоонд шилжүүлэхээр ажиллаж байна.

Асуулт: Тендер явагддаг өмнөх үйл ажиллагаа танай газар байгуулагдснаар яаж өөрчлөгдөж, ямар дэвшил гарч байгаа вэ?

Худалдан авах ажиллагааны газрын дэд дарга Ж.Булгантамир:

-Хуучин бол тендерийн бүх шатны ажиллагаа Сангийн яаман дээр төвлөрч, энд Үнэлгээний болон Техникийн хороо гэсэн хоёр үе шаттай, төвлөрсөн системтэй байлаа.  Тэгээд сүүлд нь яамдууд руу очиж тарсан. Яамд тендерээ зохион байгуулдаг, ингэхдээ Сангийн яамнаас зөвшөөрөл авч гэрээ байгуулдаг байсан. Үүний дараа зөвшөрөөл авахаа болиод яамд дангаар хийдэг байгаад сүүлд нь манай агентлаг байгуулагдсан. Байгуулагдсны гол зорилго, шалтгаан нь төрийн яам тендерийн байгууллага болж хувирах биш, салбарын чиглэлийн бодлогоо барьж явах ёстой, тендер гэсэн процессын энэ механик үйл ажиллагааг нэг агентлагад өгч, мэргэшүүлэх бодлого барих зорилгоор манай газрыг Засгийн газраас байгуулсан юм. Агентлаг байгуулагдснаар ямар дэвшил бий болж байна гэхээр зөвхөн тендер зохион байгуулах чиг үүрэгтэй мэргэшсэн хүмүүс бий болж нэг газар төвлөрч байна. Хуучин яаж явсан гэхээр яаман дээр ажилтнууд үндсэн ажлаа хийгээд завсар зайгаар нь хэдэн хүн нэг өрөөнд гүйж ороод тендер шалгаруулдаг байсан. Гэтэл энэ бол ажлын хажуугаар хийчихдэг тийм амар ажил биш юм. Дор хаяаж нэг тендерт 3-4, зарим үед арав гаруй компани оролцдог, маш зузаан материалууд ирдэг, тэдгээрийг маш нарийвчилж үзэх шаардлагатай байдаг, цаг хугацаа, мэргэжлийн ур чадвар шаардах ийм ажил байдаг.

Өмнө нь, түрүү хэлснээр тендерийн Үнэлгээний хороог яамны ажилтнууд байгуулаад шалгаруулаад явдаг байсан учир мэдээлэл харьцангуй хаалттай байсан. Тиймээс Тендерийн хуульд шинээр нэмэлт өөрчлөлт орж байж агентлаг байгуулагдсан юм. Хуулиараа Үнэлгээний хороонд ТББ болон мэргэжлийн холбоодын төлөөлөл 2-оос доошгүй хүнийг заавал оролцуулдаг болсон. Нийтийн төлөөлөл ингэж орж ирснээр нэг талаар тэд шийдвэр гаргах процесст оролцож байна. Нөгөө талаасаа тэр дотор нь сууж байгаагийн хувьд яамд, төрийн төлөөлөл юу хийж байгаад хяналт тавьж байгаа. Ийм дэвшлүүд гарч байгаа. Зохион байгуулалт, байр савны хувьд манай газар дээр Үнэлгээний хорооны өрөөнүүд бүгд шилэн хаалгатай, хяналтын камертай бичлэг хийдэг болсон. Дараа нь ямар нэг гомдол гарах, хяналт шалгалт хийгдэхэд хэн юу ярьж, юу болж гэдгийг үзэх бүрэн боломжтой болсон. Энэ мэтээр ахуйн талаасаа ч тэр, оролцооны талаар ч тэр, мэргэжлийн талаас илүү дэвшилттэй болж, дараагийн түвшинд очих шинэчлэл хийгдээд явж байна гэж ойлгож болно.

“Шилэн тендер”-ийн тухайд нэмж хэлэхэд үүнийг ерөнхийд нь хоёр тусад нь авч үзэх шаардлагатай юм. Нэгд, Цахим тендер гэдэг нь ерөнхийдөө төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа барилга, зам, гүүр зэрэг томоохон хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажлуудыг цаасгүйгээр, онлайн хэлбэрээр, төрийн байгууллага, ААН-үүдийг тал тал тийш гүйлгээд байхгүйгээр мэдээллийг татаад авдаг болж байгаа. Мөн нөгөө талаар барилга бариуллаа гэхэд захиалагч тал бид ийм барилга бариулна гээд өөрсдийн шаардлагаа тавьдаг болж, түүнийг нь олон нийтэд ил болгож, тэрийг нь 2-3 компани ямар шалгуураар барих нь гэсэн сонголтын бүхий л мэдээлэл байж байх юм. Байгууллагын нууцад хамаарахаас бусад бүх мэдээлэл дэлгэн тавигддаг болно гэсэн үг. Тэндээс захиалагч ямар шалгуур тавьсныг ямар компани ямар шалгуураар яагаад тендерт шалгарч, яаж барьсан гэсэн эцсийн үр дүнг мөн харж болно. Ингэснээр тендер шалгаруулалт өмнөхөөсөө илүү нээлттэй, илүү хяналттай, ил тод болж байгаа юм.

“Шилэн тендер”-ийн хоёр дахь нь Цахим дэлгүүр байх юм. Энэ нь урсгал зардлаар явагддаг процесс. Энд нэг худалдан авалтын үнийн дүн нь бага  байдаг учраас тендер зарладаггүй байсан. Тиймээс сэтгүүлчид болон хяналтын байгууллагууд нэг их тоодоггүй явж ирсэн. Тэгэхээр одоо энэ нь ил тод болж ирж хяналттай явагдах юм. Жишээ нь, бичгийн А4-ын цаас нийлүүлдэг 20-30 компани байлаа гэхэд бүгдийнх нь мэдээллийг Е-катологид тавьчихна. Тэдгээр компаниудын нийлүүлэх цаасны үнэ, чанар, хүргэж өгөх нөхцөл байдлуудыг бүгдийг тавьчихаад тэдгээрээс хамгийн сайн 5 компанийг тендер зарлаж шалгаруулах замаар явна. Тэр тавтай нь Худалдан авах ажиллагааны газар гэрээ байгуулж ажиллах ийм арга замаар явах юм. Үүнийг л хуулинд “Ерөнхий гэрээ” гээд байгаа юм шүү дээ. Ингээд бүх захиалагч нэг тодорхой эх сурвалжаас, тодорхой үнээр цаасаа аваад явдаг болно. Ингэснээр төрийн байгууллагуудын урсгал зардал ил болж, улсын хэмжээнд албаны хэрэгцээнд хэдий хэмжээний цаас хэрэглэгддэг үзүүлэлтүүд гарч ирэх ач холбогдолтой юм. Энд бичгийн цааснаас аваад бензин шатахуун гээд төсвийн болон төрийн байгууллагууд юу хэрэглэдэг, бүгд ийм замаар нийлүүлэгдээд явна. Энэ бүх үйл ажиллагаа ил тод болж ирж байгаа учраас “Шилэн тендер” гээд байгаа юм.

Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал:

-Улсын хэмжээнд татварын бүртгэлтэй 73 мянган ААН байдгаас цахим худалдан авалтад орохоор бүртгэгдсэн нь 787 компани байна. Тендерт орсон давхардсан тоогоор авч үзэхэд 724 ААН энэ онд цахим тендерт оролцсон дүнтэй байгаа. Энэ жил бид Засгийн газраас зарлаад байгаа төсөл, арга хэмжээний тендерийг зохион байгуулна. Манай агентлаг өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд зарлагдаж байгаа нийт тендерийн арав гаруй хувийг хийж байгаа. Энэ жилийн хувьд саяхан Засгийн газар 130 төсөл арга хэмжээ батлаж зарласныг манай газар яамдын саналаар худалдан авалтыг хийгээд явна.

Төсөл, арга хэмжээ мэдээж хэрэг төсвийн Ерөнхийлөн захирагч нараас тодорхой хэмжээгээр багц болж задарна. Ингэж задарсны дараа бид хэвлэл, мэдээллийнхэн, компанийнхантайгаа дахиж уулзаад ийм ийм төсөл, арга хэмжээг Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага зохион байгуулах гэж байна, эндээс 50-80 хувийг цахимаар зохион байгуулахаа мэдэгдэнэ. Цахим худалдан авалт хийнэ гэдэг зөвхөн мэргэжлийн байгууллагын хийх ёстой ажил биш юм. Тендерт оролцож байгаа ААН-үүд өөрсдөө хувийн нууцлалын кодоо авах, энэ системд өөрсдөө бүртгүүлээд, өөрсдөө зохиогдож байгаа цахим худалдан авалт, цахим дэлгүүрийн сургалтад оролцоод, цахим худалдан авалтанд материалаа өгөөд тендерт оролцох бэлтгэл ажлаа хангаад өөсрдөө оролцоод явах учиртай. ААН, иргэдийн оролцоо эн эмэтээр их хэрэгтэй байна.

Хоёрт, мэргэжлийн байгуулага байгуулагдсны дэвшил юун дээр харагдаж байна гэхээр өнөөдөр бид Нэг цэгийн үйлчилгээ нээж байгуулсан. Энд өнгөрсөн онд 19 мянга гаруй иргэн хандсан. Манай энэ үйлчилгээн дээр зургаан хүн ажиллаж хуулийн зөвлөгөө өгч байгаа. Мөн эндээс ААН, компаниуд банкны баталгаа болон хувийн нууцын кодоо авах боломжтой болсон. Манай эндэхийн нэг ажилтан дээр 370 ААН хандсан мэдээтэй байна. Мөн манай газар дээр дурын иргэн, ААН дурын тендерийн нээлтэд оролцох боломжтой болсон. Ямар компани, ямар тендерт оролцож байгаа гээд Худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг авах боломжийг мөн бүрдүүлсэн.

Гуравт, бид Стандартчилал, хэмжил зүйн газартай хамтраад худалдан авах ажиллагааны олон улсын стандартыг Монголд нутагшуулж байгаа. Жишээ нь, барилгын худалдан авах үйл ажиллагааны стандартыг нутагшуулсан. Дөрөвт, иргэдийн оролцоотой худалдан авах ажиллагааг явуулах боломжтой болсон. 20 сая төгрөг хүртэлх төсөл, арга хэмжээнд иргэд өөрсдөө оролцоод шийдээд явах боломж бололцоотой байгаа. Мөн түрүү хэлснээр манайх өөрийн вэбсайтад тендерт оролцсон бүх компани, ААН-ийн шалгарсан, шалгараагүй мэдээллийг бүгдийг тавьсан.

Энд тендерт ямар ямар компани ороод, ямар төсөвт өртөгт ажлуудыг авсан бүх мэдээлэл бий. Энэ 2013 онд хийгдсэн төсөл арга хэмжээний ажлын үр дүнгийн тайланг бид нэгдүгээр сарын 15-нд тайлагнана. Мөн мэргэжлийн байгууллагуудын зохион байгуулсан төсөл, арга хэмжээнүүдийн гүйцэтгэл ямар байв гэдгийг хэвлэл мэдээлийн хэрэгслээр олон нийтэд тайлагнана.

Бид цахим дэлгүүрт ЖДҮ-ийг оролцуулах талаар дэмжиж ажиллана. Тиймээс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэдэг ААН-үүдийн судалгааг хэвлэл мэдээллийн байгуулага, МҮХАҮТ, бусад ТББ-уудтай нийлж хамтарч ЖДҮ-үүдийн жасгаалтыг гаргаж, цахим катологид ангиллаар нь бараа, бүтээгдэхүүнийг гаргаж ирж оруулна. Дахин хэлэхэд энэ бол ганцхан Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын хийх ажил биш, бүх бизнес эрхлэгч, төрийн байгууллагад бараа, бүтээгдэхүүн нийлүүлдэг бүх ААН-ийн оролцоотой байж энэ ажил төгс явагдана.

Удахгүй манай улсад БНСУ-ын Худалдан авах ажиллагааны газраас Цахим дэлгүүр, цахим худалдан авалтын үйл ажиллагааны талаар зөвлөхүүд ирж нэг сар ажиллана. Нэгдүгээр сараас Европын Сэргээн босголт банкны санхүүжилттэйгээр Португаль улсын мэргэжилтнүүд ирж мөн зөвлөгөө өгнө. Яагаад ингэж зөвлөгөө авч байна гэхээр манайд цахим дэлгүүр, цахим худалдан авалт гэдэг юм урьд өмнө нь хийгдэж байгаагүй учир олон улсын шилдэг туршлагаас суралцаж, энэ ажлуудыг эхнээс нь зөв гольдролоор, цэгцтэй явуулах ажлыг үе шаттайгаар хийх юм.

Асуулт: Танай байгууллага Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэдгээр Шадар сайдын хүрээнд байдаг уу, эсвэл хуучнаараа Сангийн яамны шууд харьяалалд байна уу? Энэ дашрамд Жижиг, дунд үйлдвэрлэгчид тендерт оролцьё гэхэд танай газар дээр ирэх үү?

Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал: 

-Манай байгууллага 2012 оны наймдугаар сарын 20-ны Ерөнхий сайдын мэргэжлийн байгууллага байгуулах тухай 62 дугаар тогтоолоор байгуулагдсан. Энэ тогтоолын дагуу аравдугаар сарын 6-нд Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлагын статустайгаар хуулиараа харьяалагдан үйл ажиллагаа явуулж байна. Сангийн яаман дээр Худалдан авах ажиллагааны бодлогын газар гэж бий. Бодлого, эрх зүйн хувьд удирдлагаар хангадаг газар юм. Орон нутагт Засаг даргын дэргэд Худалдан авах ажиллагааны алба гэж бий. Энэ нь шууд босоо биш хэвтээ тогтолцоотой юм.

Худалдан авах ажиллагааны газарт  хуулиараа улсын болон бүсийн шинж чанартай ажлууд буюу томоохон, хэд хэдэн аймаг дамнасан буюу улс орныг хамарсан зам, гүүр, барилга байгууламж, тэдгээрийн ТЭЗҮ боловсруулах гэх мэт томоохон ажлууд ирээд хийгдээд явах юм. Тиймээс ЖДҮ эрхлэгчид оролцох ажлууд манай газарт хуваарилагдаж ирддэггүй. Энэ нь аймаг, орон нутаг, хот, дүүргийн Худалдан авах алба дээр жижиг хэмжээний ажлууд ирж хийгдээд явна. Ерөнхийд нь хэлэхэд манай газар чинь эрх мэдлийн төвлөрлийг сааруулах зорилгоор байгуулагдсан юм шүү дээ. Тиймээс аймаг, дүүрэг, нийслэлд Худалдан авах ажиллагааны нэгжүүдийг байгуулан ажиллаж байна.

Асуулт: Манайд хамгийн бага буюу доод үнийн санал өгсөн нь тендерт ялдаг, тэгсэн хэр нь тэр үнийн саналаараа тендерээ хийгээд явдаггүй, үүнээс болж төсөвт өртөгөө нэмж авдаг, бага үнээр чанаргүй зүйл хийгддэг гэсэн хэл ам таталсан маргаан, зөрчил гарсаар байгаа. Энэ цааш яаж явах вэ?

Худалдан авах ажиллагааны газрын Худалдан авалт хариуцсан дэд дарга С.Дашдондог:

-Тендерийн хууль, өнөөдрийн явагдаж байгаа дүрэм журмаар бол чанарын шаардлагад нийцсэн тендерүүдийг илүү авч үзнэ гэсэн арга, зарчимтай явж байгаа. Энэ нь ямар шаардлагууд байх гэвэл зам барилга дээр гэхэд тоосго, цемент нь ямар стандарттай байх юм гэдгийг захиалагч газраас авч түүнийг харгалзан үзэхийг хэлээд байгаа юм.

-Нэг тендерт 10 компани саналаа ирүүлжээ гэж бодьё. Үнийн санал, захиалагчаас тавигдсан шаардлага, стандартад бүх юм нь нийцэж байгаа тохиолдолд тэдгээр 10 компанийг юуг нь харгалзан яаж шалгаруулах вэ?

-Компанийн өөрийнх нь санхүүгийн чадавх, боруулалтын орлого, ижил төстэй ажлынх нь сүүлийн гурван жилийн гүйцэтгэсэн ажил, татвар төлөлт зэргийг харгалзан үзэж байж шалгаруулна. Үүний дараа хамгийн бага үнийн саналыг харьцуулан харгалзан үзэх юм. Ийм зарчмаар явж байгаа.

Тэмдэглэсэн Б.БОЛД

Posted in ## Төсвийн хөрөнгө оруулалт, худалдан авалт, тендер | Leave a Comment »

“Уламжлалт” худалдан авалтаас “төгс” худалдан авалт руу …

Posted by ИТХ on 2013/12/19

Засгийн газраас зохион байгуулдаг ээлжит “Шинэчилж шийдъе-222” уулзалт 2013 оны 12-р сарын 10-нд “Шилэн тендер-2014” сэдвээр болж Ерөнхий сайд Н.Алтанхуяг, шадар сайд Д.Тэрбишдагва, худалдан авах ажиллагаатай холбоотой яам, агентлагийн удирдлага болон бизнес эрхлэгчид оролцсон юм.

Уулзалтын тэмдэглэлийг бүрэн эхээр хүргэж байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

-Манай улсад 73.016 ААН бүртгэлтэй байна. Эдгээрийн 13.628 нь энэ онд төсвөөс зарласан 3407 удаагийн тендерт оролцжээ. 10-аас дээш тендерт оролцсон компани хоёр, 5-10 тендер авсан арав, 3-5 тендерт оролцсон зургаан аж ахуйн нэгж байна. Би компаниудыг ажигласан. Зам дээр тендер авсан зарим нь ажлаа хийхгүй байгааг “анзаарсан” чинь хажуугаар нь давхар бас өөр ажил авчихдаг юм байна. Тухайлбал, орон нутагт зам барьж байсан компани Хөшгийн олон улсын нисэх онгоцны буудлын замын ажилд бас ороод нөгөө эхний ажлаа дутуу орхиж байх жишээтэй. Тийм учраас энэ тал дээр анхаарах ёстой юм билээ.

-Одоо хариуцлага, гэрээний биелэлтийг ярья. Гэрээний үүргээ биелүүлээгүй компаниудыг дотор нь ангилж үзвэл 84 хувь нь хугацаа хоцруулсан, ажлаа чанаргүй гүйцэтгэжээ. Найман хувь нь ажлаа орхиж, сураггүй алга болсон. Таван хувь нь юм босгочихсон, хийчихсэн гээд байдаг хэр нь Улсын комисс нөгөө ажлыг нь хүлээж аваагүй буюу хүлээж авах боломжгүй. Гурван хувь нь мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан. Өнөөдөр манай шинэчлэлийн Засгийн газар ирэх онд хийх ажлаа танилцуулж байгаагийн зэрэгцээ энэ бүхнийг яриад байгаа нь ААН, компаниудыг ийм алдаа дутагдал гаргахгүй байгаа ч ээ гэж байгаа юм. Алдаа дутагдал гаргаж, ажил авчихаад хийхгүй байгаа, эсвэл дутуу хийдэг, хаяад явчихдаг, эсвэл тендерээр ажил авчихаад хажуугаар нь илүү мөнгөтэй ажил хийгээд байгаа ААН-уудыг бид хар жагсалтад хамруулж тендерт дахин оруулахгүй. Хуулинд яг ийм үг байхгүй л дээ. “Гэрээний эрхээр хязгаарлуулсан хуулийн этгээд” гэж байгаа. Ганц жишээ хэлэхэд Завхан аймгийн Отгон суманд 2010 онд барьж оруулсан цэцэрлэг 2012 онд актлагдсан. Ингэж улсын хөрөнгөөр тоглож болохгүй ээ. Тиймээс бид хар жагсаалт хөтөлнө, үүнд гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан, үүнийг нь шүүх, эрх бүхий улсын байцаагч тогтоосон, илт худал мэдээлэл өгсөн, сүүлийн гурван жил авлигын гэмт хэрэг үйлдсэн зэрэг ААН-үүд орно. Уг нь бид энэ удаагийн уулзалтаар хар жагсаалтад байгаа зарим газрыг нэрлэе гэсэн манайхан нэр өгөөгүй, уг нь нэрс байгаа юм билээ. Ийм маягаар хариуцлага тооцоод явна шүү гэдгийг хэлье.

-Тендерт орно гэхээр сүүлийн үед бас худал материалууд бүрдүүлдэг болсон байна. Энэ дээр дүн шинжилгээ хийснийг танилцуулвал 62 хувь нь тендерийн баталгаа гэдэг юмыг хуурамчаар хийсэн байна. Урьдчилгаа төлбөрийн баталгаа мөн худуутай. Санхүүгийн тайлангаа буруу зөв ирүүлэх, татварын тодорхойлтоо ташаа ирүүлэх гэх мэт зөрчил дутагдал байна. Энэ бол өнөөдөр манайд оршиж байгаа дүр зураг юм. Тиймээс хэдүүлээ нийлж байгаад үүнийг яаж зөв, шударга болгох вэ гэдэг дээр ярилцья.

-Худалдан авах ажиллагаанд олон нийтийн оролцоог 2013 оноос эхлээд бий болгосон. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд иргэд болон ТББ, мэргэжлийн холбоод оролцдог болсон. Орон нутгийн түвшинд жишээ нь, 20 сая хүртэл төгрөгийн худалдан авах үйл ажиллагаанд иргэд өөрсдөө бүлэг байгуулан оролцох ийм боломж нөхцөлүүдийг бүрдүүлсэн. Жишээ нь, 18 сая төгрөгөөр гудамжны явган хүний зам, шат, үер усны сувгын ажил хийхэд иргэдийн “Бүтээлч үйлс” гээд бүлэг гүйцэтгэгч болоод оролцсон байна. Нийслэлийн Хан-Уул дүүрэгт рашаан булаг хашаажуулан тохижуулах 10 гаруй сая төгрөгийн ажилд мөн бүтээлч нөхөрлөл оролцож. Завхан аймгийн багийн төвд гуу жалга, далан шуудуу дарах гурван сая төгрөгийн ажилд Батжаргал гэдэг иргэний бүлэг оролцож. Иймэрхүү байдлаар тодорхой бага хэмжээний мөнгөтэй ажлуудад иргэдийн бүлэг орж ажил аваад шийдчихэж болж байна.

-Тендерийн ажил өмнө нь “уламжлалт байдлаар” явж ирэхэд маш их цаас гарздаж, хугацаа шаардаж хүнд суртлыг даван туулдаг байсан. Үүнийг одоо бид аль болох өөрчилж, иргэд, ААН-д хялбар болгож байгаа. 2013 оноос эхлээд Худалдан авах ажиллагааны газар цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлж эхэлж байгаа. Өнөөдөр цахим системд 487 ААН бүртгүүлчихээд байна. Үүнийг нийт компани, тендерт оролцож байгаа ААН-үүдтэй харьцуулахад 0.7-хон хувь юм. Засгийн газрын зүгээс, Худалдан авах ажиллагааны газраас бид аль болох цаасгүй, төвөг чирэгдэл бага бүртгэх тогтолцоонд орох гээд байна. Улсын хэмжээнд жилд 167 тендерийг цахим хэлбэрээр зохион байгуулснаас энд давхардсан тоогоор 724 ААН оролцсон байна. Тэгэхээр Засгийн газар цаашид юу хийх вэ гэхээр тендерийн талын вэбсайтуудыг нэгтгэнэ. Одоо худалдан авалт хийлээ гэхэд яам, Тамгын газар бүр өөрсдөө гүйж авахгүй, хийхгүй, Худалдан авах ажиллагааны газар захиалаад нэгдсэн худалдан авалт хийнэ гэсэн үг. Цахим хэлбэрээр буюу цахим дэлгүүр нээнэ. Эртээр би Сав, баглаа боодлын үзэсгэлэнд очиж үзэхэд дотоодын нэг үйлдвэрлэгч (“Финпак” ХХК) хатуу картон хавтас үзүүлээд бид ингэж хийгээд байхад яам, Тамгын газрууд яг иймийг гадаадаас өндөр үнээр худалдаж аваад байх юм гэсэн. Тиймээс одоо үйлдвэрлэгчид маань цахим дэлгүүрт юу байгаа саналаа ирүүлж өгөөд нөгөө талаас яам, Тамгын газар юу хэрэгтэй байгаа зүйлийн захиалгаа өгөөд хоёр талаасаа “арилжаа наймаа” хийж байя. Өнөөдөртөө энэ нь энгийн сонсогдож байж болох ч хэрэгжүүлээд эхлэхээр цаг хугацаа хэмнэх, хүнд суртлыг арилгах маш их үр дүн гарна. Дундын худалдан авалт хийгдээд явна. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийнхээ барилгын тендерийг орон нутаг өөрсдөө зарлаж, хяналтаа тавьдаг зарчим руу орж байна. Яамдаас тендер зарладгийг багасгаж байгаа. Яамд тендер зарлахгүй, бодлогын ажлуудаа хийх учиртай.

-Өнөөдөр Цахим худалдан авах системд Үндэсний татварын ерөнхий газар, Монголбанк, арилжааны банкууд холбогдсон. Нэг ёсондоо бусад байгууллагууд холбогдоогүй дутуу байгаа учир бүрэн дүүрэн цахим худалдан авалт хийж болохгүй байгаа. Бүрэн төгс худалдан авалт хэзээ хийгдэх вэ гэхээр энд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, ШШГГ, Дээд шүүх зэрэг байгууллагууд холбогдчихвол онлайн, дундын мэдээлэл солилцооны төв бий болж, бүгд холбогдож, ингэснээр тендертэй холбоотой төрийн байгууллагуудаас авдаг тодорхойлтууд алга болох юм. Тендерийн үнэлгээ хийхэд ямар ААН-ийн тендерийн материалыг үнэлж байгаагаа мэдэхгүйгээр техникийн үнэлгээ хийдэг ийм тогтолцоо руу бид шилжинэ. Тендерт оролцож байгаа ААН-ийн техникийн саналыг нээлттэй ил тодоор мэдээлдэг тогтолцоо руу шилжиж байна. Ялсан хүний материалыг мэдээллийн санд оруулж, бусдад үзүүлдэг, үздэг больё л доо. Ингэхгүй бол маргаан их гардаг, түүнийг нь шүүхийн шугамаар шийддэг маш төвөгтэй байна. Уг нь бид Тендерийн хуулинд өөрчлөлт оруулья гэж бодож байгаа, ЭЗХЯ-н дээр Ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Тендерийн маргааныг шүүхээр бус өөр олон, хялбараар шийддэг аргууд байна. Түүнийг тусгана. Тиймээс эхлээд олон нийтэд, нийгэмд ил тод болгоё. Үүнийгээ тухайн ААН-ийнхэн ч бодолцож тэр хэмжээгээр хариуцлагажаад явья. Ингээд цааш гэрээний хэрэгжилтийн хяналтад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, “Шилэн тендер”-ээ хийхийн тулд шалгуур үзүүлэлтүүдийг боловсронгуй болгох, үнийн саналыг цахимаар хүлээж авах, сүлжээ бий болгох, нийлүүлэгчийг нууцалж Үнэлгээний хороо үнэлнэ гэх мэтээр явна.

-Ер нь бага үнийн өрсөлдөөн байхгүй болно шүү. Хамгийн эхлээд чанар, стандартаа хангасан байх ёстой. Үүнийг хангагсдын дунд л дараа нь үнийн саналаар өрсөлдөх боломж олдоно шүү гэдийг хэлье. Гэтэл манайд хамгийн бага үнийн санал өгсөн ААН тендерт ялдаг, ялсан нөхөд хэзээ ч тэр бага үнийн саналаараа обьект босгосон юм байхгүй, жил бүр төсөвт өртөгөө нэмүүлдэг гажиг тогтолцоо руу орсон. Өнгөрсөн хугацаанд тендерүүд завхарч учир утагаа алдсаны гол нь энд байгаа юм.

-Ирэх 2014 онд шинээр баригдах барилга байгууламж, төсөл арга хэмжээг танилцуулвал 595 тэрбум төгрөгөөр шинээр баригдах барилга 132, 633 тэрбум төгрөгийн бусад 164 төсөл, нийтдээ нэг их наяад 133 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 301 төсөл арга хэмжээг шинээр хэрэгжүүлэх гэж байна. Энэ нь дотроо эрчим хүчний салбарт 368 тэрбум төгрөгийн 32 барилга байгууламж, 22 тэрбумын 22 цэцэрлэг, 36.7 тэрбумын 15 сургууль, 9.2 тэрбумын 11 эмнэлгийн барилга, 10.3 тэрбумын найман коллеж МСҮТ, 16.7 тэрбумын нийгмийн халамжийн салбарын долоон барилга байгууламж, соёлын төв, 20 тэрбумын зургаан спортын цогцолбор шинээр барихаар төлөвлөж байна. Өнгөрсөн оны 130-140 тэрбумын өртөгтэй 242 төсөл арга хэмжээ царцсан байгааг цааш үргэлжлүүлнэ. Царцсан гэдэг нь төсөвт өртөг нь өндөр болоод зогсчихсон барилга байгууламжууд юм. Мэдээж шинээр гүйцэтгэх 301 төсөл арга хэмжээ дотроо задраад олон багц төсөл, тендер болох нь ойлгомжтой.

Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд Засгийн газар тендерийн үйл ажиллагааг ил тод байлгая, хүнд суртлаа багасгая, ААН-ууд шударгаар өрсөлдөж, өөрсдийн хэмжээгээр авсан ажлаа цагт нь чанартай гүйцэтгэе гэдгээр аль аль талдаа харилцан хариуцлага хүлээгээд ажиллая. Уг нь энэ жил манай Засгийн газар зургаан аймгийг автозамаар холбоё гэсэн хоёр аймгийг нь чадаагүй. Дорнод аймгийн замыг барихаар авсан нөхөд дутуу хаяасан. Чадахгүй байж том ажил авсан гэсэн үг. Тиймээс ААН-үүд өөрсдийн хэмжээ хязгаарт нийцсэн ажил авч байя, төр нь тендерээ зарлахдаа үүнийг тооцож, компаниудад таарсан ажлыг нь өгч байя. Нэг компани 200 км зам барина гэдэг худлаа юм билээ. Мэдээж бүх юм муу биш байгаа. Өсч дэвжин тамиржиж, итгэл даасан ААН-үүд байгаа. Ингээд та бүхний санал, асуултыг сонсоё.

“Аква пласт” ХХК-ийн төлөөлөл Х.Баярсанаа:

-ЭМЯ-н дээр тавдугаар сард зарласан тендерт манайх оролцож бүх шалгуураар тэнцэж ялсан юм. Гэвч зарга үүсээд хойшлогдож дөрвөн сар хүлээгдээд дахин есдүгээр сард зарлагдсан. Тэгсэн манай компанийг тусгай зөвшөөрөлгүй гээд хүлээж аваагүй. Сангийн яамнаас яасныг асуухаар энэ тендерийг зогсоо гэсэн. Тэгсэн мөртлөө нөгөө зогсоосон 700 саяын тендерийг өөр компанид гэрээ хийгээд шууд өгчихсөн байх юм. Тиймээс та бүхэн дээрээ сайхан шинэчилье гэж яриад байдаг, доороо байдал ийм, яамдууд өөрсдийн эрх мэдлийн хэмжээнд тендерийг будлиулаад сууж байна шүү. Тендерийг хойшлууллаа гээд яамдын эрх мэдэлтнүүд ямар ч хариуцлага хүлээхгүй, цалингаа аваад явж байна. Яамдыг яагаад цахим тендерт оруулахгүй байна вэ? Тендерийг хойш нь зулгааж чангааж байгаа яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарт ямар хариуцлага тооцож хүлээлгэж байна вэ? Цаашид энэ бурууг яаж зогсоох вэ?

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал:

-Эх нялхсын төвийн дээврийн тендерийг ярьж байх шиг байна. Тавдугаар сард анх тендер зарлаад дараа нь Сангийн яам хүчингүй болгож, шууд гэрээ хийх чиглэл өгөөд хийсэн байгаа.

“Аква пласт” ХХК-ийн төлөөлөл Х.Баярсанаа:

-Сангийн яам битгий тендер хий гэчихээд араас нь бичиг өгөөд шууд гэрээ хийдэг чинь улстөрийн нөлөө яваад байгаа юм биш үү, Ерөнхий сайд аа…

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт: 

Энэ тендер хоёр удаа зарлагдаад тендерт оролцогсод шаардлага хангаагүй гэдгээр хүчингүй болгосон байгаа. Арваннэгдүгээр сарын дундуур Эх нялхсаас энэ ажлыг цаашид хэрхэн яаж явуулах зөвлөмж бүхий албан тоот ирсэн. Тэгээд нэгэнтээ тендер хоёр удаа хүчингүй болсон гэдгээр хуулийн дагуу шууд гэрээ хийсэн байгаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

-Ер нь ирэх онд тендер тодорсны дараа юм уу, тендерийн явцын дунд ямар асуудал гарч байгаа талаар хэдүүлээ дахин уулзалт хийж дор дор нь яриад явья.

Шадар сайд Д.Тэрбишдагва:

-Төсөв хуулиараа арваннэгдүгээр сарын 15 гээд батлагдаж байгаа. Төсөв батлагдсны дараа тав хоногийн дараа тендерийн жагсаалтыг Засгийн газраар оруулах ёстой. Тиймээс одоо цаашид ямар тендерийг нь Худалдан авах ажиллагааны газраас зарлах юм, ямар нь яамнаас зарлагдах, орон нутгаас зарлагдах гэдгийг албан ёсоор зарлаад явна. Тиймээс ААН-үүд үүнд анхаарч тендерийн материалаа маш хурдан өгч, бид аль болох дөрөвдүгээр сараас өмнө бүх тендерээ жигдрүүлээд шалгуулаад явчихаж баймаар байна. Барилгын ажил дөрөвдүгээр сараас эхлэдэг. Тэгэхгүй бол хойшлогдсоор аравдугаар сар хүргэдэг, тэгээд төсөв батлагдах болдог гэм манайд бий шүү. Аль аль талаасаа цаг хугацаанд нь хийж амжуулаад явж байя. Бид шүүмжлэлийг хүлээж аваад засч сайжруулаад явна.

“Ган хийц” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваасүрэн:

-Тендер дээр нэг анхаарах юм байгаа нь жишээ нь, манайх эрчим хүчний багана, тулгуур хийдэг. Зүүн бүс болон Улаанбаатарт хоёр том үйлдвэртэй, бүх төрлийн тулгуурыг дотооддоо хийх боломжтой. Мөн дотооддоо шатдаггүй, барилгын сэндвичэн материал үйлдвэрлэдэг. Гэтэл биднээс авахгүй Хятадын Эрээн рүү яваад чанарын шаардлага хангахгүй тулгуурыг тендер зарлаж оруулж ирээд байна. Ингэснээр үндэсний үйлдвэрлэгчид нь хохироод байна. Дотоодын үйлдвэрээ яагаад дэмжихгүй байна вэ? Үүнийг тендертээ зоригтой, тууштай тусгая… Ингэвэл дотоодын үйлдвэрлэгчид хөл дээрээ зогсоно шүү дээ. Энэ талаар ямар бодлого баримтлаж байна вэ?

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт:

-Хуулиар бол дотоодын үйлдвэрлэгчид тендерт оролцоход ажил үйлчилгээн дээр 7.5, бараа, бүтээгдэхүүн дээр 10 хувийн хөнгөлөлт үзүүлэх боломж бол байгаа. Энэ боломжийг үзүүлэх үү үгүй юу гэдгийг захиалагч шийддэг. Хуулийн ийм зохицуулалт бий. Яг амьдрал дээр хэрэгжүүлэхэд захилагч шийддэг. Жишээ нь, Хятадаас цемент орж ирлээ гэхэд Монголын компанийн нийлүүлж байгаа цементийн үнийг харьцуулаад 10 хувийн хөнгөлөлт үзүүлдэг. Үүнийг захиалагч өөрөө сонгоод алийг нь худалдан авахаа шийдээд явдаг байсан.

Гэхдээ одоо тендерийн үйл ажиллагаа шинэ тогтолцоонд шилжиж байгаатай холбоотойгоор Худалдан авах ажиллагааны газар үүн дээр анхаарч боломжтой ажлууд дээр энэ хөнгөлөлтийг дотоодынхондоо үзүүлээд явах боломж нээгдэж байна. Өмнө нь энэ нь яагаад хэрэгждэггүй байсан гэхээр олон газар, олон хүн дээр тендер зарлагдаад тэр болгонд янз бүрийн бодлого явагддаг байсан тал бий.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

-Хэдүүлээ үүнийг ярьж байгаад дотоодын компаниас авч байгаа бараа, үйлчилгээг эхний ээлжинд авна гэсэн Засгийн газрын тогтоол гаргаад явья л даа. Ер нь бол дотоодынхонд том давуу тал, боломж байна ш дээ. Ингэхдээ хамгийн гол нь чанарын шарадлагыг нэн түрүүнд тавина шүү. Засгийн газар үүнийг дэмжиж байна.

IT-ийн чиглэлийн компанийн захирал н.Атарбаясгалан:

-Манайх хяналтын камер оруулж ирдэг. Боловсролын салбарт камержуулалтын тендерт оролцсон юм. Түрүүний хүний ярьсан шиг будлиан гарч дөрөвдүгээр сард тендер зарлагдаж долдугаар сард задлагдаж шүүхдэлцсээр есдүгээр сард эцсийн шийд гарч манайхыг оролцуулалгүй өөр компанид өгчихсөн байсан. Зарга гэхээсээ илүү цаашид анхаарах зүйлийг хэлэхэд Улаанбаатар хотоо бүрэн камержуулж чадаагүй байж Хэнтий, Архангай, Сэлэнгэ, Булган гээд аймаг, орон нутагт ийм тендер зарлаад эхэллээ. Эхлээд тендер зарлаад ажил хийхийн өмнө мэргэжилтнээ сайн бэлдмээр байна, мэргэжлийн хүмүүсийг оролцуулж стандартаа сайн хэрэгжүүлмээр баймаар байна. Тэгэхгүй бол 1-2 жилийн дараа тэр ажил маань хэрэгцээгүй зүйл болчих вий?

БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ:

-Энэ ажил дээр Боловсролын үнэлгээний төвд эрхийг нь шилжүүлсэн. Тус төв өөрөө Үнэлгээний хороогоо байгуулаад хариуцаад явсан байгаа. Захиалагчийн хувьд яаман дээр гэрээ хийгдэж гарын үсэг зураагүй байгаа. Тодруулаад эргээд хариу өгье.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

-Ингээд эрх мэдлийг дамжуулаад эзэн биегүй болж дуусах вий дээ, Булга-Эрдэнэ дарга аа…анхаарай.

Архангай, Булган аймгийн Худалдан авах ажиллагааны газрын төлөөлөл:

-Архангай аймгийн хувьд сургуулиудад хяналтын камержуулалтын тендер зарлаад шаардлага хангасан нэг ч газар байхгүй байсан учир тендер хүчингүй болсон. Булган аймгийн хувьд аймгийн төвийг камержуулах 639 сая төгрөгийн тендер зарлагдаад журмын дагуу явагдсан. Мөнгө нь Орон нутгийн хөгжлийн сангаас гарсан.

МҮХАҮТ-ын орлогч дарга Ц.Янсанжав:

-Ирэх оны хийх ажил, төсөлд ЖДҮ-ийнхнийг дэмжин оролцуулах зорилгоор санхүүжилтэд тусгайлан заасан юм бий юу? Яагаад гэвэл хөрөнгийн эргэлт, хүчин чадлаар ЖДҮ-ийнхэн тендерт ер орж чадахгүй байгаа.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт:

-Тендер шалгаруулалтад оролцож байгаа компанид өмнө нь тухайн ажлынхаа үнийн дүнгийн ойролцоогоор 50 хувиас дээш хэмжээний ажил хийж байсан шаардлага тавигддаг. Тавигдсан ажлуудыг та харсан байх, энд багцаар нь авч үзэхэд 100 саяас тэрбумын өртөгтэй маш олон ажил байгаа. Эдгээр ажил нь ЖДҮ-ийнхэнд зориулагдсан гэж хэлж болно. Томоохон ААН 100 саяын ажилд орохгүй шүү дээ. Ер нь ирэх жил төсвийн нийт багтаамжаас шалтгаалаад төсв дээр томоохон обьектууд тавигдаагүй. Голцуу цэцэрлэг, сургууль, эмнэлгийн барилгууд байгаа. Эдгээр барилга, байгууламжууд ЖДҮ-ийнхний хүчин чадалд таарсан ажлууд байгаа. Тэгэхээр боломжууд байна гэсэн үг.

Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал:

-Энэ жилийн худалдан авах үйл ажиллагааны 22 хувийг цахим хэлбэрээр явуулсан. Ирж байгаа оны хувьд 80 хувийг цахимаар явуулах чигтэй байгаа. Тийм учраас ААН-ийнхэн манай цахим сургалтанд хамрагдахыг хүсч байна. Долоо хоног бүрийн 1,3 дэх өдрийн 15.00 цагт үнэгүй явагдаж байгаа. Хоёрт, худалдан авах ажиллагаанд ороцлож байгаа ААН-үүд хувийн нууцлалын кодоо авах ёстой. Тендерт оролцож байга нийт ААН-ийн 3.6 хувь нь цахимд бүртгүүлсэн байгаа учир нууцлалын кодоо аваад дурын тендерийн материалыг цахим системээс үнэгүй үзэж харж, өөрсдийн боломжит таарсан тодорхой хэмжээний тендерт оролцох боломжтой байгаа.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогт:

-НИТХ саяхан төсвөө баталснаар 311 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төлөвлөсөн. Бид ирэх оныг ил тод худалдан авалтын жил болгон зарлаж, тендер зарлах шалгаруулах ажиллагааг цахимаар явуулахаас гадна тендерийн нийт хөрөнгө оруулалтыг төсөвлөх, төлөвлөх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, буцаад ажил гүйцэтгэх бүх шатны үйл ажиллагааг онлайн, цахим хэлбэрт шилжүүлье гэж байгаа. Ерөнхий сайд ч бай, жирийн иргэн ч бай, бүгд адилхан мэдээлэлтэй байя гэсэн төсөл хэрэгжүүлэхээр төсвийг нийслэлийн төсөвт суулгаж өгсөн. Төсвийн саналыг ч цахим хэлбэрээр авч байхаар болсон.

“Батсэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Шинэбаяр:

-Тендерт оролцоход тухайн компани НӨАТ-т нэг төгрөгийн өртэй бол оролцох эрх байхгүй гэдэг. Энэ заалт хэр үндэслэл, амьдралд бодитой, ач холбогдолтой заалт вэ? Тэртэй тэргүй НӨАТ-т өндөр өртэй юмуу хугацаа нь хэтэрсэн компаниудын дансыг албадан хаачихаж байгаа шүү дээ. Тиймээс ААН-үүдийнүйл ажиллагааг ингэж механикаар хааж хориглож хазаарлах хэрэг байна уу? Тендерээс хасалгүй, НӨАТ-ын өрийг өөрөөр нэхэмжлэх арга байдаггүй юм уу. Энэ талаар нэг шийд хэлж өгнө үү? Уг нь ААН-үүд тендерт орж байж ажил үйлчилгээ хийж байж өрөө барагдуулна ш дээ… Тэгэхгүй бол хуурамж падаан гаргаж, НӨАТ-аа үнэ зөв биш бүрдүүлэх зэрэг сөрөг үйлдэл гараад байгаа ш дээ…

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт:

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд татвараа хугацаанд нь төлөөгүй компанийг тендерээс хасна гэсэн заалт байдаг. Энд хязгаар байхгүй, нэг төгрөг ч байсан өр гэсэн зарчмаар явж байгаа. Ирэх жил бидний шийдэх нэг асуудал гэвэл заримдаа татвараа төлчихсөн компани татварын систем дээр өртэй харагдаад байдаг тал бий. Үүнийг бид Татварын газрынхантай ярьж байгаад өөрчилж шийднэ.

“Ган хийц” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваасүрэн:

-Тендерийн үйл ажиллагааны процесс, ил тод байдлын хяналтад МҮХАҮТ зэрэг ТББ, хувийн хэвшлийнхний зүгээс оролцох талаар ямар боломж гаргаж өгч байгаа вэ?

Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал:

-Худалдан авах ажиллагааг 2013 онд ТББ-уудын оролцоотойгоор явуулсан. Үнэлгээний хороонд ТББ, мэргэжлийн холбоодоос 1-2 доошгүй төлөөлөл заавал орно гэсэн байгаа. Дээрээс нь бид Үнэлгээний хороонд яамдын, захиалагч нарын төлөөллийг оролцуулж ийм бүтэц бүрэлдэхүүнтэй ажилласан. ТББ-ын хувьд МҮХАҮТ-тай энэ тал дээр хамтран ажиллах санамж бичиг өгсөн байгаа. Үүний дагуу худалдан авах ажиллагаанд оролцох байгууллагуудын жагсаалтыг МҮХАҮТ-аас авсан байгаа. Давхардсан тоогоор 628 ТББ-ын төлөөлөл Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орсон. Тодорхой хэмжээний урамшуулал хүртэл өгч байгаа. ТББ-ын төлөөлөл Үнэлгээний хороонд орж ирснээр хяналт тавиах, шийдвэрлэх процесст нөлөөлөх эрхтэй байгаа.

Ил тод байдлын тухайд энэ жил тендерт шалгарсан болон шалгараагүй үндэслэлүүдийг тендерт оролцсон бүх ААН хичнээн төгрөгийн үнийн санал тавьж орж ирснийг вэбсайтад тавьж байгаа. Нийслэл, аймаг орон нутагт Худалдан авах ажиллагааныхан бүгд мэргэжлийн арга зүйн нэг чиглэлтэй байгаа учир бүгдээрээ ингэж явж байгаа. Бид мөн Үнэлгээний хорооны бүх мэдээлэл, үйл ажиллагааг камержуулж, CD-д бичиж байгаа. Мэдээллийн ил тод байдлыг ингэж ханган ажиллаж байгаа.

МҮХАҮТ-ын орлогч дарга Ц.Янсанжав:

-Төсвийн хөрөнгөөр тендер зарлаж байгаа учир зарцуулалт, хуваарилалтад хөндлөнгийн хяналт зайлшгүй хэрэгтэй. Ингэхгүйгээр нэг талдаа давамгайлчихаад тендерийн маргаан чинь эндээс л үүсээд байгаа ш дээ. Тиймээс Ажлын хэсэгт ТББ болон мэргэжлийн ямар холбоодоос ямар байгууллагын төлөөлөл орж ажиллаж байгааг шууд ил тод зарлаач. Төлөөллийн тэр байгууллага нь тухайн салбарынхаа судалгааг хийсний үндсэн дээр тендер ил тод, шударга явагдаж байгаа дүгнэлтээ гаргаж өгөөд явахгүй бол төөрөгдөл, үл ойлголцол гараад байна. Тиймээс үүнийг ил тод болгож баталгаажуулаад, төлөөллийн байгууллагын хүмүүс нь үүрэг хариуцлагатай оролцох эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй байна?

Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал:

-Үнэлгээний хороодод орсон ТББ-уудын байгуулсан гэрээнүүд бүгд байгаа. Үүнийг бид вэб хуудасандаа бүгдийг ил тод тавьчихья.

МҮХАҮТ-ын Барилга, дэд бүтцийн зөвлөлийн дарга, “Сан” ХХК-ийн захирал Чимид-Очир:

-Тендер, худалдан авалтдээр дотоодын материал үйлдвэрлэгчдийг дэмжинэ гэж байгаа учир манай үйлдвэрлэгчид дотооддоо ямар бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа жагсаалт гаргаад, дотоодын үйлдвэрлэгч дунд Материал ханган нийлүүлэгчдийн тендерийг тусад нь зарлаж Барилгын угсралтын ажилд нь оруулж өгч байвал энэ нь бодит дэмжлэг болох юм. Хоёр дахь санал гэвэл тусгай мэргэжлийн барилга угсралтын компаниуд гэвэл олон жил ажиллачихсан туршлагатай хэдхэн тооны компани байдаг. Энэ талын шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэж байхгүй бол шууд гэрээ энэ тэр дээр туршлагагүй, гэнэтийн нэг компани гарч ирээд том том ажил аваад хийдэг, эргээд ажил унагадаг явдал байгааг анхаарна уу?

“Очирдарь” ХХК-ийн тендерийн мэргэжилтэн н.Гонгор:

-Ирэх оны төсөвт өртөгийг харж байхад уул уурхай, эрчим хүч, даатгал, банк, санхүүгийн салбарын чиглэл рүү нэг харагдахгүй байх шиг. Юу хэлэх гээд байна гэвэл уул уурхай дээр төрийн өмчит “Эрдэнэт”, “Багануур”, “Шивээ Овоо” зэрэг томоохон компаниудын төсөв өртөгийг нээлттэй болгох боломж байдаг болов уу? Хоёрт, тендерийн улирал 2-6 дугаар сарын хооронд болдог. ААН-үүд тендерт оролцох гэж янз бүрийн толдорхойлт авах гэж их цаг алддаг. Тиймээс цахим тендер яг хэзээнээс 100 хувь, бүрэн хэрэгжиж эхлэх вэ?

Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал:

-2012-2016 оны шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Худалдан авах үйл ажилллагааг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлнэ гэсэн байгаа. 2013 онд бид эхний алхамаа хийж байна. Түрүү Ерөнхий сайдын хэлснээр цахим системд одоогоор арилжааны банкууд, татвар, бүртгэлийн байгууллагууд л холбогдсон, бусад нь холбогдох даалгавар аваад ажиллаж байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

-Гонгор нэг чухал санаа хэллээ. Бид улсын төсвийн хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт гээд сая яриад байна. Сая Гонгорын хэлснээр одоо цаана нь төрийн өмчийн компаниудын маш их хэмжээний хөрөнгө оруулалтууд байгаа нь үнэн. Эдгээрийг Гонгорын хэлснээр ил тод болгоё л доо. Дараагийн уулзалтыг ТӨХ-г тэдгээр төрийн өмчит компаниудтайгаа ирээд бидний байранд суу гэж хэлье. Төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалтын худалдан авалтыг ярилцаж Гонгорын саналыг хэрэгжүүлье…!

Тэмдэглэсэн Б.БОЛД

Posted in ## Төсвийн хөрөнгө оруулалт, худалдан авалт, тендер | Leave a Comment »

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль

Posted by ИТХ on 2013/12/05

2014 оны төсвийн тухай хууль. Ёсчлох хувь. 2013.11.25_Page_1

 

Read the rest of this entry »

Posted in # Монгол Улсын төсөв (... 2010, 2011, 2012, 2013, 2014 ...) | Leave a Comment »

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын талаарх УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санал дүгнэлт

Posted by ИТХ on 2013/11/01

 Монгол Улсын төсвөөр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжинд 1,550,224.0 сая төгрөг төсөвлөгдсөн бол 2014 онд 1,125,000.0 сая төгрөг төсөвлөгдж, 28,4 хувиар буюу 425,200.0 сая төгрөгөөр буурчээ.

    Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хөрөнгө оруулалтыг 5 хүртэл жилээр төлөвлөдөг зарчимд шилжинэ”,  Төсвийн тухай хуулийн 28.8-д “Улсын Их Хурлаас батласан төрийн бодлогын баримт бичгийн хүрээнд Засгийн газар Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг дөрвөн жилд нэг удаа баталж, жил бүр тодотгоно. Мөн хуулийн 28.9-д “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхлэсэн төрийн захиргааны байгууллага жил бүрийн 5 дугаар сарын 15-ны дотор тухайн жилд хийгдэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн тодотголын төслийг Засгийн газарт хүргүүлнэ” гэж тус тус заасан. Мөн Монгол Улсын 2013 оны төсвийн хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 60 дугаар тогтоол 2012 оны 11 сарын 08-нд  гарч уг тогтоолд ” Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төслийг боловсруулж, 2013 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” -ээр заасан.

     Гэвч дээрх арга хэмжээнүүд хэрэгжээгүйгээс Монгол Улсын 2014 оны Хөрөнгө оруулалтын төсвийн төслийг өмнөх жилүүдийн жишгээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна.

    Хөрөнгө оруулалтын төсвийн төслийг, төсвийн тухай хуулийн шаардлагын дагуу нягт нямбай боловсруулж, батлуулаагүйгээс төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн ажлууд тухайн ондоо багтаж хийгдэхгүй төсөвт тодолтгол хийдэг буруу хандлага жил бүр гарч байна. Тухайлбал 2013 онд нэг их наяд 550,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр батлагдсан ч эдгээр арга хэмжээ бүрэн хэрэгжиж чадахгүй болсон учир  2013 оны тодотгосон төсвөөр нэг их наяд 124,3 тэрбум төгрөг болгон өөрчлөж 425,9 тэрбум төгрөгөөр багасгасан байна. 2013 оны төсвийн тодотголоор төсвөөс санхүүжих дүнд орсон өөрчлөлт, ямар төсөл, арга хэмжээ, барилга байгууламжын ажлууд хасагдсаныг салбар болон нэр төрлөөр мөн эдгээр хасагдсан объектууд 2014 оны хөрөнгө оруулалтын төсөвт тусгагдсан эсэхийг харуулсан харьцуулсан судалгааг хавсаргав.

    Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх  хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжын жагсаалтыг судлаж үзэхэд:

Үргэлжлэлийг дор үзнэ үү.

Read the rest of this entry »

Posted in # Монгол Улсын төсөв (... 2010, 2011, 2012, 2013, 2014 ...) | Leave a Comment »

“Шилэн данс” хаана байна?

Posted by ИТХ on 2013/09/16

2013 оны 9-р сарын 1 гэхэд бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр төрийн болон төсвийн байгууллага, төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийг “шилэн данс”-ны тогтолцоонд шилжүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ оны 6-р сарын 10-ны 88 тоот зарлигаар Засгийн газарт үүрэг болгосон билээ. Гэтэл өнөөдрийн байдлаар тийм данс алга байгаагаар зогсохгүй төсвийн “шилэн данс” гэж ямар юм байх, цаашдаа иргэд, олон нийт, татвар төлөгчид хаанаас хэрхэн олж үзэхийг хэлж өгөх хүн олдохгүй байна.

Сүүлийн хэдэн жилд төсвийн нээлттэй байлгах талаар маш их ярьцгаалаа. Юуны өмнө эрх зүйн хувьд олон зүйлийг зарлан тунхаглаж, зохицуулах алхмууд хийгдсэнийг үнэлэх ёстой. Тухайлбал, 2011 оны 6-р сарын 16-нд УИХ-аар баталсан “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-д төрийн бүх үйл ажил, түүний дотор төсөв ба худалдан авалтын ил тод байдлыг хангахтай холбоотой тус тусдаа бүлэг орсон байна. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1-р сарын 18-ны өдрийн 17-р тогтоолоор “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-ыг баталж төсвийн мэдээллийн самбарын хэмжээ, байршил, тэнд байх мэдээлийн  агуулгыг хүртэл зааж өгсөн.

Эдгээрээс хамгийн их анхаарал татсан шинэчлэл бол Орон нутгийн хөгжлийн сан бөгөөд 2013 оноос эхлэн төсвийн тодорхой хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд тусгаарлаж тэндээс аймаг, нийслэл, цааш сум, дүүрэгт хүн амын тоо зэргийг харгалзан хуваарилж эхэлсэн юм. Үүнийг Монгол Улсын төсвийн тухай хууль, дараа нь Сангийн яамнаас гаргасан “Орон нутгийн төсвийн төслийг боловсруулах журам”-аар нарийвчлан зохицуулж, ингэхдээ дараа жилийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээ, хөрөнгө оруулалтын талаар баг, хорооноос эхлэн санал асуулга явуулж эрэмблээд сум, дүүрэг, аймаг, нийслэлээр дамжуулан дээш хүргэж улс, орон нутгийн төсөвт тусгуулахаар заасан юм. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Иргэдийн оролцоотой төсвийн менежмент” нэртэй цуврал сургалтуудыг Төрийн ордонд зохион байгуулж бүх орон нутгийг төлөөллийг оролцуулсны дараа гол төлөв хөдөөний баг, нийслэлийн хороодод 2013 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар танхимын хэлэлцүүлгүүд явагдсан билээ. Гэхдээ урьд жил нь буюу 2012 онд ийм хэлэлцүүлэг явагдаагүй учраас задаргаагүй батлагдсан төсвөөс тэдэнд хуваарилсан бага хэмжээний төсвийг хэрхэн зарцуулах талаар санал авах арга хэмжээнүүд байлаа. Харамсалтай нь, энэ хооронд 2014 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ард иргэдээр дорвитой хэлэлцүүлж амжихгүй өнгөрч байна.

Дүгнэхэд, манайд яриа, хурал чуулган хангалттай их, хууль журам нэлээд гарсан ч төсвийн ил тод, нээлттэй байдал бодитойгоор алга байна. Энэ жил баг, хороодод сүр дуулиантайгаар зохион байгуулсан хэлэлцүүлгийн явцад зөвхөн тэдэнд тусгайлан хуваарилсан Орон нутгийн хөгжлийн сангийн багахан төсвийн хэмжээ нээлттэй болох нөхцөл бүрдсэн ч улс, орон нутгийн төсвийн үлдсэн буюу ихэнх хэсэг урьдын адил хаалттай хэвээрээ байна.

P.S:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 9-р сарын 16-нд Төрийн ордонд болсон Дэлхийн Эдийн засгийн Форумын Авлигийн эсрэг арга хэмжээнд үг хэлэхдээ Монгол Улс “шилэн данс”-ны тогтолцоонд шилжиж байгаа ба цаашдаа ийм нэртэй хууль гаргахаар төлөвлөж байгааг мэдэгдэв. Анх 9-р сарын 1-нд шилжихээр зарлиг буулгасан “Шилэн данс”-ны тогтолцоо тодорхойгүй хугацаагаар хойшлох нь тодорхой боллоо.

Posted in # Монгол Улсын төсвийн хууль тогтоомж, баримт бичгүүд, судалгаа | Leave a Comment »

УИХ-д суудалтай намуудад улсын төсвөөс олгосон дэмжлэг. 2005 – 2012 он

Posted by ИТХ on 2013/06/16

Сонгуульд авсан саналын тоогоор Улсын Их Хуралд суудалтай намуудад улсын төсвөөс дэмжлэг олгодог. 2005-2012 онуудад хэдэн төгрөг олгосныг дараах хүснэгтээс харна уу.

Улс төрийн намуудын авсан мөнгө

Posted in + Улс төрийн намуудад төсвөөс олгодог мөнгө | Leave a Comment »

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа “Шилэн данс”-тай болох уу?

Posted by ИТХ on 2013/06/12

Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 оны 6-р сарын 10-нд Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргаж Засгийн газраас 2012 оны 17 дугаар тогтоолоор баталсан “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам” хэрэгжихгүй байгааг анхааруулаад улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжигч төрийн байгууллага, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төсвийн орлого, зарцуулалт болон тайлагналын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, иргэдэд ойлгомжгой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх “шилэн данс”-ны тогтолцоонд шилжих, төсвийн гүйцэтгэл, зарцуулалтад тавих иргэний хяналтын тогтолцоо хийгээд өнөөгийн эрх зүйн орчины талаар олон нийтэд сурталчилах, иргэдийн санал дүгнэлтийг хүлээн авсан эсэхийг эргэж мэдэгдэж байх тогтолцоог нэвтрүүлэх арга хэмжээг авахыг үүрэг болголоо.

Энэхүү зарлиг ерөнхийдөө өнгөрсөн жилүүдэд төр засгаас төсвийн нээлттэй байдлыг хангах талаар гаргасан хууль, тогтоол, журам, дүрэм зэргийг сайн хэрэгжүүл гэсан агуулгатай. Гэхдээ энэ олон үгс дундаас “шилэн данс” хэмээх нэр томъёо яах аргагүй анхаарал татаж байна. Хэдэн жилийн өмнөөс төрийн бус байгууллагууд “шилэн түрийвч”-ний тухай ойлголтыг анх нэвтрүүлж нийслэлийн Баянзүрх, Багануур, Хан-Уул дүүрэгт болон бусад орон нутгийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг голдуу төсвийн байгууллагуудын төсвийг багш, эцэг эх, эмч, үйлчлүүлэгчдэд зориулан нээлттэй болгож байсан билээ. Тэгвэл одоо төрийн бүх байгууллагын батлагдсан төсөв, түүний гүйцэтгэлийн тайлан төдийгүй зарцуулалтын явц, задаргаа үргэлж нээлттэй байх болно хэмээн ойлгогдож байна. Гэхдээ тодорхой арга механизмыг Засгийн газар боловсруулах үүрэг хүлээлээ.

Төсвийг нээлттэй болгох талаар хууль, дүрэм, журам, янз бүрийн амлалт, үүрэг даалгавар хангалттай боллоо. Одоо бас нэгээр нэмэгдлээ. Энэ зарлигийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү зарлигыг гаргалаа. “Шилэн данс”-ны тогтолцоо өнөөдөр биш, харин сонгуулийн дараа буюу 9-р сарын 1-нээс эхлэн нэвтрэх болж байна.

Одоо хүлээх л үлдлээ.

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, 00. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ | Leave a Comment »

Булган аймгийн Гурванбулаг сумын 320 хүүхдийн сургуулийн барилга одоог хүртэл ашиглалтанд ороогүй байна

Posted by ИТХ on 2013/05/29

Хөрөнгө оруулалт: Улсын  төсвийн хөрөнгө

Төсөвт  өртөг : 1 тэр бум 300 сая  төгрөг

Захиалагч: Боловсрол, шинжлэх ухааны яам

Гүйцэтгэгч: “Авзага трэйд” ХХК. Захирал П.Мэндбаяр.

Эхэлсэн хугацаа:  2010 оны  хавар  ажлаа  эхлэсэн

Дуусах хугацаа:  2011 оны 9 дүгээр  сарын  1

Ажлын явц:  2013  оны  05-р сарын  22 –ны  байдлаар  тус  сургуулийн  ажлын  явц  50  гаруй  хувьтай    байна.

Гурванбулаг сумын 320 хүүхдийн,  спорт заалтай сургуулийн барилгын ажил  төлөвлөсөн хугацаанаас хэдэн жилээр сунжирчээ. Олон  тендерийн эзэн – “Авзага трэйд” компани хариуцлагагүйгээсээ  болж хугацаа  хожимдуулж, түүнтэй хэн ч  хариуцлага  тооцож  арга  хэмжээ  авахгүй  өнгөрдөг тул хэсэг хугацааны дараа барилгын материалын  үнэ  нэмэгдсэн  нэрээр төсвөөс мөнгө нэхэж, өгөхгүй бол гацаадаг зуршилтай болжээ.

Өнөөдөр тус компани гэнэт  сэрсэн  мэт  шөнө  өдөргүй  хөдөлмөрийн  хууль  зөрчин  ажиллаж байна. Гэхдээ бас  л  энэ  жилийн  хичээлийн  шинэ  жилд  багтааж  ашиглалтад  өгөх  нь  тодорхой  бус  байна.

Posted in Булган аймаг | Leave a Comment »

Аялал жуулчлалын сангийн 2012 оны төсвийн зарцуулалтын тайлан

Posted by ИТХ on 2013/05/07

Соёл, спорт, аялал жуулчлалын яам байгуулагдсан 2012 оны 8-р сараас хойш мөн оныг дуусталхи хугацаанд Аялал жуулчлалын сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулсан тухай мэдээллийг тус яамнаас ирүүллээ. Үүнээс өмнөх хугацааны мэдээллийг тухайн үед уг санг захиран зарцуулж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын яам (одоо Байгаль орчин, ногоон хөгжлийн яам) болон ССАЖЯ хоёрын аль нь ирүүлэх нь тодорхойгүй үлдлээ.

Аялал жуулчлалын сан. 2012-2013 зарцуулалт_Page_2 Аялал жуулчлалын сан. 2012-2013 зарцуулалт_Page_3

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, Аялал, жуулчлалын сан | Leave a Comment »

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн төсвийн орлого, зарцуулалт дахин хаалттай үлдлээ

Posted by ИТХ on 2013/04/16

Монгол Улсын төсвөөс санхүүжилт авдаг бүх байгууллага “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийн дагуу төсвийн мэдээллээ ил тод болгох ёстой. Уг хуулинд бараг цор ганцаараа “олон нийтийн радио, телевизийн байгууллага” гэж нэр цохуулж багтсан газар бол МҮОНРТ юм.

Харамсалтай нь 7 тэрбум төгрөгийн төсөвтэй хэрнээ төсвийн орлого, зарцуулалтаа 2005 онооос хойш нэг ч удаа тодорхой тайлагнахгүй өдий хүрсэн байна. Үүний оронд үйл ажиллагааны тайланд дотор ганц абзац оруулахаар хязгаарладаг.

Иргэн С.Ганхуяг МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатарт хандаж МҮОНРТ-ийн 2011 ба 2012 оны төсвийн болон төсвийн гадуурхи нийт орлого ба зарцуулалтын тайлан, түүний дэлгэрэнгүй задаргаа, мөн энэ хугацаанд төр, захиргаа, гадаад дотоодын бизнесийн болон бусад байгууллагуудаас хамтран ажиллах гэрээ, төсөл, хөтөлбөрийн дагуу авч зарцуулсан хөрөнгийн тайлан, түүний дэлгэрэнгүй задаргааг авах хүсэлт гаргажээ.

Ингэхдээ “Танай http://www.mnb.mn сайтад хамгийн сүүлд тавигдсан МҮОНРТ-ийн 2011 оны үйл ажиллагааны тайлангийн “САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРЭЭНД” гарчигтай “2011 онд улсын төсвөөс 4,226.8 сая төгрөгийн татаас дэмжлэг, 1,201.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилт авлаа. Өөрийн үйл ажиллагаанаас 4,272.1 сая төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажилласнаас 4,314.5 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөгөө 42.4 сая төгрөгөөр буюу 1% давуулан биелүүллээ. Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хөндлөнгийн аудитын байгууллага санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж холбогдох зөвлөмж гаргав. Аудитын байгууллагын баталгаажуулсан санхүүгийн тайланг мөн толилуулж байна” гэсэн хэсэг, аудитын товч дүгнэлт зэрэг нь “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа болно” хэмээн зориудаар тодруулжээ. Тэгвэл ирүүлсэн хариуг дор үзнэ үү.

МҮОНРТ-ийн төсөв. Хариу

Олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирал М.Наранбаатарын өмнөөс Олон нийтийн радиогийн захирал Л.Цэрэн-Очир хариулсан нь анхаарал татаж байна. Хамгийн гол нь сониноос үзэхийг зөвлөсөн тэр тайланд хэрхэн “дэлгэрэнгүй” нийтэлсэн болохыг сонирхъё.

МҮОНРТ-ийн 2011 оны тайланд “дэлгэрэнгүй” нийтэлсэн нь:  

МҮОНРТ-ийн 2011 санхүүгийн тайлан

Өөрөөр хэлбэл, иргэн С.Ганхуяг хүсэлт тавьсан бичигтээ ерөнхий мэдээлэл хүлээж авахгүй урьдчилсан тайлбарлаж ишэлснийг эргүүлээд давтжээ.

Тэгвэл МҮОНРТ-ийн 2012 оны тайланд “дэлгэрэнгүй” нийтэлсэн нь:

МҮОНРТ-ийн 2012 санхүүгийн тайлан

Бас энд дурдсан “Аудитын  байгууллагын баталгаажуулсан санхүүгийн тайлан” гэж жирийн иргэд, үзэгчдэд ойлгомжгүй ерөнхий тоонууд, төгсгөлд нь б”зөрчилгүй” гэсэн ерөнхий дүгнэлт байна.  Хэдэн жилийн өмнө “Хадгаламж” банкнаас Чимэдцэрэн гэгч этгээд 14 тэрбумыг хулгайлж байхад аудитын байгууллагаас яг ийм дүгнэлт гаргаж байсан билээ.

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз | Leave a Comment »

Улсын төсвийн гуравны нэгийн зарцуулалтын мэдээлэл хаалттай байна

Posted by ИТХ on 2013/04/13

Өнөөдөр болсон  Төрийн албан хаагчдын чуулган дээр Сангийн сайд Ч.Улааны мэдэгдсэнээр Засгийн газрын тусгай сангууд Монгол улсын төсвийн зарлагын 35 хувийг эзэлж байна. Энэ нь 2013 оны хувьд 2,3 их наяд төгрөг төвлөрч байна гэсэн үг юм. Цаашид Засгийн газрын тусгай сангуудыг цаашид шинэчлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа сайд хэллээ.  Ийм нэртэй хуулиудад өөрчлөлт оруулах бололтой.

Гэхдээ түүнээс өмнө эдгээр сангуудын ил тод байдлыг хангах нь дутуугүй чухал байж болох юм.  Өнгөрсөн саруудад манай “Иргэд төсвөө хянана” сүлжээнээс зохион байгуулсан мониторингийн явцаас дүгнэлт хийж үзэхэд, эдгээр сангуудын зарцуулалтын мэдээлэл Соёл урлагийг хөгжүүлэх сан зэрэг ганц нэг санг эс тооцвол ихээхэн хаалттай хэвээр байна.

Posted in 00. Засгийн газрын тусгай сангууд | Leave a Comment »

Соёл, урлагийг хөгжүүлэх сангийн 2012 оны үйл ажиллагааны тайлан (Сангийн хөрөнгийн зарцуулалтыг төсөл, хөтөлбөр, арга хэмжээ бүрээр, зарцуулалтын хэмжээг багтаасан)

Posted by ИТХ on 2013/04/01

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх Соёл, урлагийг хөгжүүлэх сангаас тус сангийн 2012 оны  үйл ажиллагааны тайланг албан бичгээр ирүүллээ. Урьд нь 2011 оны тайланг ирүүлснийг бид сайтдаа байрлуулсан билээ. Энэ хоёр бол “Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээнээс Засгийн газрын тусгай сангуудын төсөв, хөрөнгийн зарцуулалтын мэдээллийг ил тод, нээлттэй болгох кампанит ажлын хүрээнд хүлээж авсан хамгийн тодорхой хариулт юм. Учир нь зүгээр нэг ажлын тайлан бус, харин тус сангийн хөрөнгийг ямар төсөл, хөтөлбөр, арга хэмжээнд зарцуулсныг зардлын хэмжээтэйгээр дурдсан байлаа. Ямар ч байсан тус сангийн төсвийн зарцуулалтын талаар зарим дүгнэлтийг хийж болохуйц мэдээлэл багтжээ. Тайланг дор сийрүүлэв.

 Соёл, урлаг хөгжүүлэх сангийн 2012 оны ажлын тайлан

2011.02.01                                                                                                        Улаанбаатар хот

Үндэсний соёл, урлагийг хөгжүүлэх, түүх соёлын дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас гаргасан зарлиг, тогтоол, Үндэсний хөтөлбөрүүд, ССАЖ-ын сайдын тушаал шийдвэрүүдийг хэрэгжүүлэхдээ Соёл, урлаг хөгжүүлэх сан нь Засгийн газрын  “Тусгай сангийн тухай хууль”, “Төсвийн тухай хууль”,  Засгийн  газраас баталсан Соёл, урлаг хөгжүүлэх сангийн дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулав.

2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн  Засгийн газрын 48-р тогтоолоор  Соёл, урлаг хөгжүүлэх сангийн зохион байгуулалт, орон тооны хязгаарыг баталж 9 хүний бүрэлдэхүүнтэй болгон өргөжүүлсэн. Татан буугдсан ЗГХА, Соёл, урлагийн хорооноос тус санд 2012 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 4 мэргэжилтэн шилжин ажиллаж байна.

Сангийн захиргаа нь сангийн хөрөнгийн орлого, зарлагын мэдээ, тайланг зохих хууль тогтоомжийн дагуу холбогдох байгууллагад хугацаанд нь гаргаж өгч байв. Мөн 2013 оны төсвийн төслийг тогтоосон хугацаанд зайлшгүй хийгдэх шаардлагатай арга хэмжээ, ажил үйлчилгээний зардал, хугацааг тусган боловсруулж соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн.

2012 онд сангийн төсөвт 5,696,519,200 төгрөг төсөвлөгдсөнөөс улсын төсвөөс 5,380,515,658 төгрөгийн санхүүжилт авч  126 төрөл зүйлийн ажил үйлчилгээг гүйцэтгэсэн байна. Гүйцэтгэсэн ажил үйлчилгээг түүх соёлын дурсгалт зүйлсийн хамгаалалт, соёл, урлагийн үйл ажиллагааны гэж ангилав. Эдгээрийн 115 ажил үйлчилгээг төсвийн ерөнхийлөн захирагчийн, 11 ажил үйлчилгээг сангийн захирлын тушаал шийдвэрээр гүйцэтгэсэн байна.

Тайлангийн хугацаанд  Эзэн Чингис-Тэмүжиний мэндэлсний 850 жилийн ой, “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР”-ийг тохиолдуулан “Их эзэн Чингис хааны Хангал эхт цагаан сүлд”, “Тайз дэлгэцийн урлагийн алдартнууд” гэрэл зургийн үзэсгэлэн, “Хоёл зуун дамнасан Монгол амьдрал” гэрэл зураг кино үзүүлэнт үзэсгэлэнг Дорноговь аймгийн ЗДТГ, Монголын театрын музей, Уран зургийн галлерей, болон Монгол уламжлал академитай хамтран зохион байгуулж ажиллаа.

Тайлангийн хугацаанд гүйцэтгэсэн ажил, үйлчилгээг төрөл ангилалын дагуу дэлгэрэнгүй гаргавал:

   Хүүхдийн шилдэг номыг DVD-нд хөрвүүлэх, хэвлэх ажлыг санхүүжүүллээ

Дэлхийн банкны “Олон улсын хүүхдийн цахим номын санд” –д байршиж буй  Монголын хүүхдийн 247 шилдэг номыг DVD-нд хөрвүүлэх, 1750 хувь хэвлүүлэхэд 8 750 000 төгрөгөөр санхүүжүүлэв.

“Уяхан замбуу тивийн наран” урлагын тоглолтыг санхүүжүүллээ

Хүннү гүрэн байгуулагдсаны 2221 жилийн ой, Монголчуудын эртний уламжлалт үндэсний баяр-Цагаан сарын ёслолд зориулан тоглох “Уяхан замбуу тивийн наран”  тоглолтыг 76 897 284 төгрөгөөр санхүүжүүлэв.

Бэлгийн дээд ном” арга хэмжээг санхүүжүүлэв

Цагаан сарын баяраар ард иргэд нэгэндээ эдийн дээд, бэлгийн дээд номыг бэлэглээсэй гэсэн уриалгын дор Хүүхдийн номын ордноос  “Бэлгийн дээд ном” арга хэмжээг 2012 оны 2 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулах ажлын сурталчилгаа, нээлтийн ажиллагааны зардалд   1 000 000 төгрөгийн санхүүжилт хийв. Энэхүү арга хэмжээнд нийслэлд буй бүх хэвлэлийн газар оролцож худалдаалах номынхоо үнийг  10-30 хувиар бууруулсан. Үүнээс гадна аймаг сумдын 336 номын санд 500 нэр төрлийн монгол ном, англи хэл дээрх ном 18 нэр төрлийн 672 ширхэг номыг бэлэг болгон өгсөн байна.

Оны шилдэг уран бүтээлчдэд шагнал олгов

2011 оны шилдэг тайз дэлгэцийн найруулагчаар УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар, шилдэг тайз дэлгэцийн зураачаар ДБЭТ-ын зураач Г.Ганбаатар, шилдэг тайз дэлгэцийн жүжигчнээр УДЭТ-ын жүжигчин С.Сарантуяа, мөн театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ, шилдэг дуучнаар  ДБЭТ-ын дуучин Э.Амартүвшин, шилдэг хөгжимчнөөр Улсын филармоний хөгжимчин Ц.Жигжиддорж, шилдэг бүжигчнээр УДБЭЧ-ын бүжигчин О.Тулга нарт тус бүр 3 000 000  төгрөг болон 442 800 төгрөгийн үнэ бүхий цом олгов. Мөн шилдэг уран бүтээлч шалгаруулах ёслолын ажиллагааны реклам сурталчилгааны зардал, батламж, урилга, анонсны зардалд 5 900 000 төгрөгөөр санхүүжүүлэв.

Мэргэжилтэн багш урьж ажиллуулах зардлыг санхүүжүүлэв

Оросын Холбооны Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Итали Улсын нийт 6 багшийн замын зардал болон хоол унаа, зочид буудал,бэлэг дурсгалын зардалд     14 598 000 төгрөг зарцуулав.

Үргэлжлэлийг дор үзнэ үү.

Read the rest of this entry »

Posted in 00. Засгийн газрын тусгай сангууд, 11. Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёл, урлагийг хөгжүүлэх сан | Leave a Comment »

“Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар стандарт”

Posted by ИТХ on 2013/03/22

“Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээний гишүүн байгууллагууд хамтарч боловсруулан дуусч байгаа “Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар стандарт”-ын танилцуулга,  баримт бичиг болон холбогдох материалуудыг  iltodtusuv.wordpress.com сайтаас үзнэ үү. 

Posted in ["Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ] | Leave a Comment »

Баянзүрх дүүрэг дэх 3-р төрөх эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэгч солигдсон байна

Posted by ИТХ on 2013/03/18

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа 150 ортой гуравдугаар төрөх эмнэлгийн барилгыг “Их өргөө” компани 2011 оны хавар “амлан авч” 2012 оны 3-р сарын 1 гэхэд ашиглалтанд оруулахаар ажлаа эхэлсэн билээ.

БЗД 3-р төрөхийн барилга (1)

Тэгвэл 2013 оны 3-р сарын 5-ны байдлаар  гүйцэтгэгч солигдож ашиглалтанд орох хугацаа нь 2013 оны 11-р сар болжээ.

БЗД. Нийслэлийн 3-р төрөх (2) БЗД. Нийслэлийн 3-р төрөх (1).

Posted in 18. Эрүүл мэндийн яам, Баянзүрх дүүрэг, [ДҮҮРГҮҮД] | Leave a Comment »

Мал хамгаалах сангийн 2011 он ба 2012 оны эхний хагас жилийн төсөв, хөрөнгийн зарцуулалтын задаргааг хүсч Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Золжаргалд хэд хэдэн удаа хандсаны эцэст ийм хариу авсан болно

Posted by ИТХ on 2013/03/15

Мал хамгаалах сангийн танилцуулга

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, 00. Засгийн газрын тусгай сангууд, 13. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Мал хамгаалах сан | Leave a Comment »

“Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар стандарт”-ыг танилцуулж хэлэлцүүлнэ

Posted by ИТХ on 2013/03/14

- 2013.03.19. Урилга (1)

Read the rest of this entry »

Posted in ["Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ] | Leave a Comment »

Улсын автозамын сангийн 2011 ба 2012 оны орлого, зарцуулалт болон захиран зарцуулагчдын тухай дараах мэдээллийг Зам, тээврийн яамнаас ирүүллээ

Posted by ИТХ on 2013/03/01

Зам тээврийн яам.хавсралт-01

Үргэлжлэлийг дор үзнэ үү.

Read the rest of this entry »

Posted in 09. Зам, тээврийн яам, Автозамын газар | Leave a Comment »

Аялал жуулчлалын сангийн зарцуулалтын мэдээлэл авах хүсэлтэнд Байгаль орчин, ногоон хөгжлийн яам огт хариулахгүй байна

Posted by ИТХ on 2013/02/25

Аялал жуулчлалын сангийн төсөв хөрөнгийн зарцуулалтын мэдээлэл авахаар бид шинээр харъяалах болсон Соёл, спорт аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэлд албан бичгээр хандахад зөвхөн 2012 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг ирүүлсэн болно.  Ямар нэгэн задаргаа, тайлбар байгаагүй.  Гэхдээ албан бичигт зөвлөсний дагуу 2011 оны мэдээллийг нөхөж авахаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдод хоёр удаа албан бичиг өгөөд ямар ч хариу аваагүй байна.

Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн хариу буюу санхүүгийн тайланг дор үзнэ үү.

Read the rest of this entry »

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, 00. Засгийн газрын тусгай сангууд, 02. ЗАСГИЙН ГАЗАР, 04. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам | 1 Comment »

Төсвийн ил тод, нээлттэй байдлын шуурхай мониторингийн тайлан. 2013 оны 2-р сарын 20.

Posted by ИТХ on 2013/02/25

“Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээ

“Ил тод байдал сан” ТББ

 Монгол Улсын болон орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын зарим асуудалд 2013 оны 2-р сард шуурхай мониторинг хийж энэ явцад цуглуулсан баримт мэдээллийг танилцуулж байна.

Бид төсвийн ил тод, нээлттэй байдлыг зохицуулсан эрх зүйн баримт үндсэн баримт бичгээр “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”  ба “Төсөв санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам” хоёрыг сонгож авсан юм. Учир нь тэдгээрт тодорхой цаглабараас гадна олон нийтэд хүргэх арга хэлбэр, зарим зохион байгуулалт, хариуцах эзэн зэргийг тодорхойлсон учраас шалгуур болгон ашиглах боломжтой байсан юм.

Ингэхдээ, дээрх хууль, журманд 2013 оны оны эхний хоёр сард ил тод, нээлттэй болгохыг шаардсан дараах заалтууд хэрхэн хэрэгжсэнийг цахим сайт ба мэдээллийн самбарыг  эх сурвалж болгон авч үзлээ. Учир нь сүүлийн үеийн баримт бичгүүдэд цахим сайт, ялангуяа мэдээллийн самбарыг төсвийн мэдээллийг олон нийтэд хүргэх үндсэн хэлбэрээр болгосон байна.

“МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ”

9 дүгээр зүйл.Төсөв, санхүүгийн ил тод байдал9.1.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь хуульд өөрөөр заагаагүй бол төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:9.1.1.тухайн жилийн төсөв, өмнөх оны төсвийн гүйцэтгэл, дараа жилийн төсвийн төслийг өөрийн цахим хуудас болон Монгол Улсын төсвийн ил тод байдал цахим хуудсанд дор дурдсан хугацаанд байрлуулан мэдээллийг иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцөлийг бүрдүүлэх:9.1.1.а.тухайн жилийн төсвийг жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор;

“ТӨСӨВ, САНХҮҮГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХАД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ”

Дөрөв. Мэдээллийг олон нийтэд хүргэх хугацаа, давтамж4.2. Тухайн жилийн төсвийг эрх бүхий байгууллагаас баталж, хүчин төгөлдөр болсны дараа төсвийн захирагч дор дурдсан хугацаанд олон нийтэд мэдээлнэ:4.2.2. төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн багцын төсвийг 7 хоногийн дотор;4.2.3. төсвийн байгууллага өөрийн төсвөө 10 хоногийн дотор.4.3. Төсвийн гүйцэтгэлийн тайланг эрх бүхий этгээд дор дурдсан хугацаанд олон нийтэд мэдээлнэ:4.3.1.  төсвийн байгууллага cap, улирлын тайланг cap, улирлын гүйцэтгэл гарснаас хойш 7 хоногийн дотор;4.3.2. төсвийн байгууллага хагас жилийн тайланг 7 дугаар сарын 15-ны дотор, жилийн тайланг 2 дугаар сарын 25-ны дотор;

Нэг. ЦАХИМ САЙТ ДАХЬ ТӨСВИЙН МЭДЭЭЛЭЛ

СҮХБААТАР ДҮҮРЭГ:

Нэг ч заалтыг хэрэгжүүлээгүй   

Дүүргийн албан ёсны http://www.sbd.gov.mn/ сайтад 2013 оны төсөв, оны эхний сарын тайлан одоог хүртэл тавигдаагүй байна. Харин төсвийн мэдээлэлд ямар нэг хэмжээгээр хамааруулж болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 2012.12.24-нд, Сүхбаатар дүүргийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтыг хэрэгжүүлэх төлөвлөгөө 2013.01.25-нд тус тус нийтэлжээ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ:

Нэг ч заалтыг хэрэгжүүлээгүй.  

Дүүргийн албан ёсны http://www.chingeltei.gov.mn, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын http://chingelteicouncil.mn сайтуудад хамгийн сүүлд 2012 оны 12-р сарын 15-нд “Чингэлтэй дүүргийн ИТХ-ын эхний сургалт Төсвийн тухай хуулийн талаархи сургалтаар эхэллээ” гэсэн мэдээнээс хойш төсвийн мэдээлэл ороогүй байна. Төсвийн гүйцэтгэлийн мэдээ огт тавигдаагүй.

ХАН-УУЛ ДҮҮРЭГ:

Нэг заалтыг хэрэгжүүлсэн. Гэхдээ шууд биш.

Цахим дүүрэг гэгддэг тус дүүргийн http://www.кhanuul.mn сайтад “2013 онд Хан-Уул дүүргийн хороод төсвөө өөрсдөө хэлэлцэнэ” гарчигтайгаар “2013.01.24-нд нийтлэгдсэн мэдээнд хавсаргасан танилцуулгын дотор дүүргийн 2013 оны төсөв баталсан ИТХ-ын хуралдааны тогтоолыг багтаажээ. Тэнд төсвийн жагсаалт байна. Гэхдээ дүүргийн төсөв энд орсныг таахаас өөр аргагүй байлаа. Сүүлийн үед тус дүүргийн орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-ийн хөрөнгийг хороодод хуваарилсан талаар их яригдаж байгаа ч дүүргийн цахим сайтад дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй, хэрхэн хуваарилсныг харуулсан хүснэгтийг бид өөр сайтаас олж авсан болно.

Тус дүүрэг бусадтай харьцуулахад төсвийн холбогдолтой илүү олон мэдээллийг түгээсэн боловч хуучирсан. Хамгийн сүүлд 2012.02.02-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн 2012 оны төсөв баталсан тогтоол тавигджээ. Бас “Хан-Уул” нэртэй үнэ төлбөргүй сонин гаргаж тараадаг ч хамгийн сүүлчийн дугаарт төсөв хэлэлцсэн ИТХ-ын хуралдааны мэдээлсэн хэрнээ батлагдсан төсвөө танилцуулаагүй байна.

Дүүргийн харьяа байгууллагууд нэг загварын цахим хуудсуудтай (жишээлбэл, http://nd.khanuul.mn/home – Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, http://eruulmend.khanuul.mn/home – Эрүүл мэндийн хэлтэс, http://khalamj.khanuul.mn/home – Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, http://soyol.khanuul.mn/home – Соёлын төв, http://police.khanuul.mn/home – Цагдаагийн хэлтэс гэх мэт) боловч 2013 ны гарснаас хойш төсвийн мэдээлэл огт тавигдаагүй байна.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ:

Нэг ч заалтыг хэрэгжүүлээгүй.

Дүүргийн албан ёсны http://www.shd.mn  цахим сайт цоо шинээр хийгджээ. Гэхдээ 2013 оны батлагдсан төсөв ба нэгдүгээр сарын гүйцэтгэлийн мэдээ тавигдаагүй. Төсөв, санхүүгийн холбогдолтой мэдээлэл сайтын өмнөх хувилбарт байсан бол сая шинэчлэхдээ устгасан байх магадлалатай. “Төсвийн байгууллага цахим хуудастай тохиолдолд тухайн цахим хуудас нь “байгууллагын төсөв” гэсэн цэстэй байна” гэсэн заалтыг бусад дүүргүүдийн нэгэн адил хэрэгжүүлээгүй.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ:

Зарим заалтыг хэрэгжүүлж байна.

Тус дүүргийн албан ёсны www.bzd.ub.gov.mn сайтад төсвийн мэдээлэл тавигдаагүй. Харин “Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээтэй хамтран хэрэгжүүлж байгаа “Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар стандарт” төслийн хүрээнд туршилтаар байгуулсан bzd2013.wordpress.com цахим сайтад дүүргийн 2013 оны төсөв, тус дүүрэгт улс, нийслэл, дүүргийн төсвөөр болон он дамжин хэрэгжих хөрөнгө оруулалт худалдан авалтын төлөвлөгөө (жагсаалт) нийтлэгджээ.

БАЯНГОЛ ДҮҮРЭГ:

Дүүргийн албан ёсны www.bzd.mn цахим сайт нь “Шинэчлэгдэж байна” гэсэн тайлбартайгаар хаалттай байсан тул дүгнэлт хийх боломжгүй.

НАЛАЙХ ДҮҮРЭГ:

Нэг ч заалтыг хэрэгжүүлээгүй.

Дүүргийн албан ёсны http://www.nad.ub.gov.mn/ цахим сайтын “Файл татах” буланд “”Төсөв, санхүү” нэртэй хэсэг байгаа боловч 2011 оны төсвийн хуваарийг тавьснаас хойш шинэчлээгүй байна. Мөн 2013 оны батлагдсан төсөв тавигдаагүй.

Мөн Санхүү, төрийн сангийн хэлтсийн 2013.02.01-02.14-ны хугацаанд хийсэн ажлын товч тайланг шуурхай оруулжээ. Гэхдээ 1-р сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээг тавигдаагүй байна.

БАГАНУУР ДҮҮРЭГ:

Дүүргийн албан ёсны http://baganuur.mn/ цахим сайт түр засвартай гэсэн тайлбартайгаар хаалттай тул дүгнэлт хийх боломж олдоогүй.

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ:

Нэг ч заалтыг хэрэгжүүлээгүй.

Дүүргийн төр, захиргааны www.bagakhangai.ub.gov.mn цахим сайтад 2013 оны батлагдсан төсөв ба оны эхний сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ ороогүй.

УЛААНБААТАР ХОТ

Зарим заалтыг хэрэгжүүлсэн.

2012 оны 12-р сарын төсвийн гүйцэтгэлийг 2013.01.10-нд байршуулсан нь төсвийн байгууллага cap улирлын тайланг гүйцэтгэл гарснаас хойш 7 хоногийн дотор ил тод болгох тухай Журмын заалтыг хэрэгжүүлсэн цорын ганц тохиолдол юм.

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын албан ёсны www.ulaanbaatar.mn сайтын “Нээлттэй мэдээлэл” цэсэн дор “Төсөв, нийгэм, эдийн засгийн зорилт” тусгай хэсэг байдаг ба сүүлийн саруудад төсвийн холбогдолотой дараах мэдээллүүдийг татаж авах боломжтойгоор байршуулжээ.

-Нийслэлийн орон нутгийн 2013 оны 01-р сарын орлогын мэдээ (2013-02-14)

-Нийслэл, дүүргийн 2012 оны 12-р сарын төсвийн гүйцэтгэл. (2013-01-10)

-Монгол улсын засгийн газрын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр (2012-12-24)

-Нийслэлийн 2013 оны төсөв (2012-12-21)

-Нийслэл, дүүргийн 2012 оны 11-р сарын төсвийн гүйцэтгэл (2012-12-05)

-Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилт (2012-12-05) гэх мэт

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын http://citycouncil.mn цахим сайтад  ИТХ-аас 2013 оны төсвийн баримт бичгүүдийг баталсан тогтоолуудыг байршуулжээ. Тухайлбал, 2012.12.13-нд “Нийслэлийн аудитын газрын 2013 оны төсвийг батлах тухай”, – 2012.12.29-нд “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” – тогтоол, – 2012.11.28-нд 2012–2013 онд он дамжин хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг батлах тухай“ тогтоолын төсөл.

Үүнээс гадна “Нээлттэй Улаанбаатар” (https://www.facebook.com/ub.gov) сайтад төсвийн талаар шуурхай мэдээ нийтлэгддэг нь дээрх www.ulaanbaatar.mn сайтад тавигдсан баримт мэдээллийн товчоо байдаг. Нийслэлийн Засаг даргын http://www.mayor.mn/ сайт ажиллахгүй байна. Харин Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны иргэний оролцооны хэлтсийн www.cityhall.gov.mn сайтад төсвийн үйл явцын зарим мэдээлэл нийтлэгдсэн.

 

Хоёр. МЭДЭЭЛЛИЙН САМБАР ДАХЬ ТӨСВИЙН МЭДЭЭЛЭЛ

“Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-д төсвийн мэдээллийг ил тод болгоход  мэдээллийн самбарыг чухалчилж нарийвчлан зохицуулсан байдаг.

5.1. Төсвийн байгууллага мэдээллийг олон нийтэд хүргэхдээ мэдээллийн самбар, цахим болон хэвлэмэл хуудас, мэдээллийн бусад хэрэгсэл ашиглана.5.2. Цахим хуудас болон мэдээллийн бусад хэрэгсэл ашиглаж байгаагаас үл хамааран төсвийн байгууллага мэдээллийн самбарыг заавал ажиллуулна.5.3. Журмын 5.2-т заасан мэдээллийн самбарын өргөн болон урт нь 1.5 метрээс багагүй хэмжээтэй байна. Мэдээллийн самбар нь байгууллагын гол хаалганы хажууд эсхүл хаалганы урдаас харсан хананд байрлаж, мэдээллийг шинэчлэх боломжтой байдлаар хийгдсэн байна. Самбарт тавигдах мэдээллийг энэ журмын 4.2-4.3-т заасан хугацаанд тогтмол шинэчилж байна.

Төсвийн байгууллагууд “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”, “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-д заасан ил тод байдлын шаардлагуудыг (тухайн жилийн төсвийг жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор,. төсвийн байгууллага өөрийн төсвөө 10 хоногийн дотор, cap, улирлын тайланг cap, улирлын гүйцэтгэл гарснаас хойш 7 хоногийн дотор гэх мэт) заалтуудыг хэрэгжүүлэхэд мэдээллийн самбар чухал үүрэгтэй. Учир нь мэдээллийн самбар бол манай төр, захиргаа, төсвийн байгууллага бүрт маш олон тоотой байдаг, мэдээлэл хүргэх уламжлалт арга юм.

Бид нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн төсвийн зарим байгууллагаар орж мэдээллийн самбар байгаа эсэх, хэрвээ байгаа бол төсвийн мэдээллийг хууль, журмын дагуу байршуулсэн эсэхийг үзэж бүртгэлээ.

СҮХБААТАР ДҮҮРЭГ:

СБД самбар

Тус дүүргийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс нь өөрөө бие даасан төсвийн байгууллага биш боловч дүүргийн төсвийн мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангахад гол үүрэг гүйцэтгэх учиртай. Гэтэл тус хэлтсийн мэдээллийн самбарт төсөвт хамаарах мэдээлэл байсангүй.  Тэгвэл төсвийн байгууллагын тоонд багтдаг ЗДТГ-ын төсөв энэ байрны хаана ч алга.

СБД. Электрон

Дүүргийн ЗДТГ-ын байрны нэгдүгээр давхарт байрласан “Мэдээллийн электрон дэлгэц”-д төсвийн мэдээлэлгүй, ноднингоос хойш  зөвхөн статистикийн байгууллагын танилцуулга зэрэг ойр зуурын мэдээллээр дүүргэжээ.

СБД Цахим самбар

Дүүргийн газрын албаны цахим мэдээллийн цэг хэмээх дэлгэц ажиллаагүй учраас ямар мэдээлэлтэй, төсвийн мэдээлэл байх эсэх тодорхойгүй.

СБД. Иргэдийн хяналт

“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагаас байрлуулсан самбар арай өөр зорилготой юм байна.

Бид тус дүүргийн ЗДТГ, ИТХ, Газрын алба, Бүртгэл мэдээллийн тасаг, Цагдаагийн хэлтэс, “Сүхбаатар” эрүүл мэндийн нэгдэл, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, татварын хэлтэс, бас нэг цэгийн үйлчилгээгээр орж үзэхэд мэдээллийн самбарууд төдийгүй дэлгэцүүд, хангалттай олон, тэдгээрт тухайн байгууллагын үйлчилгээтэй холбоотой мэдээллүүд тавигдсан хэдий ч төсвийн мэдээлэл тааралдаагүй болно.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ:

Дүүргийн Засаг даргын тамгын газрын байрны үүдний хэсэгт байрласан самбарт төсвийн ямар ч мэдээлэл тавигдаагүй. Түүнээс гадна самбарын байдал шаардлага хангахгүй байлаа. Бид өмнө нь мониторинг хийж үзсэнээс хойш өөрчлөгдөөгүй байна.

Чингэлтэй. Мэдээлэл

Харин дүүргийн ИТХ-ын танилцуулга болон сурталчилгааны самбарууд нэлээд өртөг зардлаар хийгдсэн, бас шинэчлэгдсэн (шинээр сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдийн зургийг үзэмжтэй байрлуулсан) нь анхаарал татлаа. Иргэдэд зориулсан мэдээллийн  самбарыг илүү сайн хийж тогтмол ажиллуулах боломж байгаа нь харагдсан.

Чингэлтэй. Самбарууд1

Дүүргийн хүндэт самбар ч гэсэн сайн хийгджээ.

Чингэлтэй. Хүндэт

Дүүргийн бусад байгууллагууд, тухайлбал Мэргэжлийн хяналтын хэлтсийн нэгж тус бүртээ үзэмжтэй сайн самбаруудтай ч төсвийн ямар ч мэдээлэл олдсонгүй.

УБ. Архив самбар

Зэргэлдээ байрладаг Нийслэлийн архивын газар олон сайхан самбартай хэрнээ хууль, журманд заасан төсвийн мэдээлэлд зай гаргаагүй.

ХАН-УУЛ ДҮҮРЭГ:

Бидний орж үзсэн байгууллагуудын мэдээллийн самбарт нэг ч төсвийн мэдээлэл тавигдаагүй байв. Үүнд, Засаг даргын тамгын газар, татварын хэлтэс, дүүргийн прокурорын хэлтэс, Боловсролын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс (энэ хоёр хэлтэс дүүргийн ЗДТГ-ын байранд хамт байрладаг), Газрын алба, Биеийн тамир, спортын хороо, 15-р сургууль, 52-р  сургууль, Онцгой байдлын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, мөн 2, ба 3-р хорооны цогцолбор, 1-р хороо (тусдаа байргүй) орно.

Хан-Уул мэдээллийн самбар

Дүүргийн ЗДТГ-ын байрны үүдэнд байрласан “Угтах үйлчилгээ”-ний булангийн мэдээллийн самбар ихээхэн зай талбайтай боловч төсвийн мэдээлэл багтсангүй.

Хан-Уул дүүрэг самбар

Хан-Уул дүүрэг

Шинээр сонгогдсон  ИТХ-д зориулсан мэдээллийн самбар хангалттай зайтай боловч төсвийн мэдээлэл байхгүй.

Хан-Уул Нээлттэй

Дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн “Нээлттэй засаглал” самбарт төсвийн холбогдолтой мэдээлэл тавигдаагүй болно.

Хан-Уул СТСХ

Дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн танилцуулгын самбаруудад 2007 оны төсвийн зарим  үзүүлэлтүүдийг дурдсан ч түүнээс хойш шинэчлэгдээгүй.

Хан-Уул цахим

Хан-Уул дүүрэг бол цахим дүүрэг юм байна.

Хан-Уул. Үнэгүй интернэт

Нэг цэгийн үйлчилгээний зааланд Интернэтэд холбогдсон хоёр компьютер байрлуулжээ. Харин түүгээр орж Хан-Уул дүүргийн khanuul.mn цахим сайтаас 2013 оны төсөв ба оны эхний сарын мэдээллийг үзье гэхэд олдохгүй болж таарлаа.

Өнгөрсөн онд тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд нийтийн зар мэдээний 200 шахам самбарыг хүлээлгэн өгснийг төр, захиргаа, төсвийн байгууллагуудаас гадна хороодын Засаг дарга, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолборт байршуулжээ. Гэвч тэдгээрийг төсвийн мэдээллийн ил тод, нээлттэй болгоход ашиглаагүй, тийм журамтай эсэх нь тодорхойгүй үлдлээ. Урьд нь ч бусад самбаруудад тавигддаг байсан ойр зуурын мэдээлэл зонхилжээ.

Хан-Уул. Нийтийн зар мэдээний самбар

Энэ бол Хан-Уул дүүргийн Соёлын төв (Ажилчны соёлын ордон)-ийн хананд байрласан нийтийн зар мэдээний самбар. Тус төвд дүүргийн Иргэний танхим байрладаг ба орж үзэхээд төсвийн мэдээлэл байгаагүй.

ТОВЧ ДҮГНЭЛТ

Нийслэлийн дээр дурдсан дүүргүүдэд төсвийн мэдээлэл самбар буюу “Төсвийн мэдээлэл” гэсэн булан нэгэнт байгаагүй учраас “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”- заасан эрх бүхий байгууллагаас баталсан жилийн төсөв, төсвийн гүйцэтгэл, түүнд хийсэн аудитын дүгнэлт зэргийг тогтоосон хугацаанд  ил тод болгосон тухай ярих боломжгүй юм. Өөрөөр хэлбэл болгоогүй гэсэн үг.

Уг нь “Төсөв, санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангах журам”-ын “5.6. Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага мэдээллийн самбарт байрлуулах энэ журмын 3.2-3.5-д заасан шаардлагыг хангах мэдээллийн бүтэц, агуулга, жишиг маягт зэргийг агуулсан үлгэрчилсэн заавар, зөвлөмжийг өөрийн албан ёсны цахим хуудас (www.mof.gov.mn) болон төсвийн ил тод байдлын цахим хуудас (www.iltod.gov.mn)-нд байршуулна” гэж үүрэг болгосон. Одоогоор 1.“Төсвийн байгууллагын зарлагын жилийн тайлан”, 2.“Төсвийн байгууллагын хөрөнгө оруулалтын жилийн тайлан”, 3.”Улсын орлого төвлөрүүлэгч байгууллагын жилийн тайлан” гэсэн гурван хүснэгтийг хавсралтаар байршуулсаныг эс тооцвол тийм заавар, зөвлөмж бий гэж хэлэхэд хэцүү юм.

Дүгнэж хэлэхэд, дээр дурдсан хууль ба дүрмийн хэрэгжилт Улаанбаатар, түүний дүүргүүдэд маш хангалтгүй байна.

P.S.

Төсвийн байгуулллагууд өмнө оны төсвийн гүйцэтгэлийн тайлангаа 2-р сарын 25-ны дотор ил тод болгохыг  “Төсөв санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-д заасан билээ. Ямар агуулгатай байхыг хүртэл нэгбүрчлэн тодорхойлсон юм. Гэтэл өнөөдөр нийслэлд нэг ч газар үүнийг хэрэгжүүлээгүй байна.

 

Гурав. ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГУУДЫН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ

“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-иар төрийн захиргаа, төсвийн бүх байгууллага үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв, санхүү, худалдан авалтийн мэдээллийг нэгдүгээрт, хуулинд заасан тодорхой хугацаанд өөрсдөө ил тод болгох, хоёрдугаарт, иргэд байгуулагууд хүсэлт тавьсан тохиолдолд долоо хоногийн дотор (шаардлагатай гэж үзвэл дахиад нэг долоо хоног сунгаж болно) гаргаж өгөх үүрэгтэй.

Бид урьд нь харьцангуй хаалттай байж ирсэн, төсвийн төлөвлөгөө, төсөл ба гүйцэтгэлийг хэлэцэхэд төдийлөн яригдаад байдаггүй Засгийн газрын 29 тусгай сангийн 26-г (Хүний хөгжил сан, Нийгмийн даатгалын сан, Олон улсын гэрээний дагуу байгуулагдсан санг тусад жич авч үзнэ) -г сонгон авч судалсан юм.

Нэг.

Тухайн тусгай сангуудын цахим сайт, хэрвээ тийм  сайт байдаггүй бол харгалзах яам, газруудын цахим сайтад тэдгээр сангийн төсөв хөрөнгийн зарцуулалтын мэдээллийг байршуулсан эсэхийг шалгахад 2011 оноос хойш нэг ч сангийн мэдээллийг тавиагүй байсан болно. Харин Засгийн газрын төсвийн ил тод байдлын www.iltod.gov.mn сайтад “Засгийн газрын тусгай сангууд 2011 онд” гэсэн товч танилцуулга ба сангуудын 2010,2011 оны орлого, зарлагын нэгдсэн хүснэгт бүхий хавсралт 2011 оны 1-р сарын 27-нд тавигджээ. Түүнээс хойшхи шинэ материал олдоогүй.

Хоёр.

Нэгэнт сангуудын мэдээлэл хаалттай буюу шинэчлэгдээгүй байсан учраас тэдгээрийг захиран зарцуулах эрх бүхий төсвийн ерөнхийлөн захирагчдын яамдын төрийн нарийн бичгийн дарга, эсвэл бие даасан ажлын албатай бол сангийн захирлуудад шууд хандаж 2011 он ба 2012 оны эхний хагас жилийн төсөв хөрөнгийн орлого, зарцуулалтын тайланг төрийн бус байгууллага, судлаачид болон иргэд нягтлан үзэж дүгнэлт хийх боломж олгосон задаргаатайгаар хуульд заасан хугацаанд бичгээр өгөх, мөн дурдсан хугацааны тус сангийн зөвлөлийн бүрэлдэхүүн, захиран зарцуулагчдын овог нэр, албан тушаалын нэрийг хавсаргахыг хүссэн албан бичиг явуулсан юм.

Хариу авсан байдлыг дараах хүснэгтээр харуулав.

Тусгай сангийн нэр Харъяалах яам, агентлаг Хариу ирүүлсэн Тайлбар
1 Аялал жуулчлалын сан Соёл, спорт аялал жуулчлалын яам (Урьд нь БОАЖЯ-нд хамаарч байсан) Хууль заасан хугацаанд 2012 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг гаргаж ирүүлсэн. Харин зарцуулалтын задаргаа байхгүй. Дахин албан бичиг явуулсан
2 Байгаль хамгаалах сан Байгаль орчин, ногоон хөгжлийн яам Огт хариу өгөөгүй Дахин албан бичиг явуулсан
3 Эрсдэлийн сан Сангийн яам Тус сангийн төлөвлөгөө, гүйцэтгэлийн нэгдсэн дүнг ирүүлсэн. Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайлан, задаргаа байхгүй. Хоёр удаа албан бичиг өгсөн болно.
4  Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар Хариу өгөөгүй Дахин албан бичиг явуулсан
5 Дархлаажуулалтын сан Эрүүл мэндийн яам Хариу өгөөгүй Дахин албан бичиг явуулсан
6 Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан Хөдөлмөрийн яам (урьд нь ХХААХҮЯ) Хөдөлмөрийн яаманд шилжсэн тул дахин албан бичиг явуулсан.
7 Засгийн газрын нөөц сан Сангийн яам Тус сангийн төлөвлөгөө, гүйцэтгэлийн нэгдсэн дүнг ирүүлсэн. Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайлан, задаргаа байхгүй. Хоёр удаа албан бичиг өгсөн болно.
8 Мал хамгаалах сан Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам Тус сангийн маш товч танилцуулга өгсөн. Төсвийн ямар ч мэдээлэл байхгүй Гурван удаа албан бичиг өгсөн.
9 Нийгмийн даатгалын сан Нийгмийн даатгалын ерөнхий газар Мэдээлэл хүсээгүй.
10 Нийгмийн халамжийн сан Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар Ирүүлээгүй. Хоёрдахь албан бичгийг хүргүүлсэн
11 Соёл, урлаг хөгжүүлэх сан Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёл, урлагийг хөгжүүлэх сан Тухайн хугацааны санхүүгийн тайлан, төсвийн хуваарилтын нэгтгэлийг ирүүлсэн. Задаргаа байхгүй. Дахин албан бичиг явуулсан
12 Сургалтын төрийн сан Сургалтын төрийн сан(БСШУЯ) 2012 оны сургалтын төрийн сангийн төсвийн гүйцэтгэлийн танилцуулга ирүүлсэн. Задаргаа байхгүй. Дахин албан бичиг явуулсан.
13 Тариалангдэмжих сан Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам 20112 ба 2012 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан өгсөн. Сангийн төсвийн зарцуулалтын задаргаа байхгүй. Гурван удаа албан бичиг явуулсан.
14 Улсын авто замын сан Зам, тээврийн яам Хариу өгөөгүй. Дахин албан бичиг явуулсан
15 Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан Гадаад харилцааны яам Хариу өгөөгүй Хүсэлт тавьсан
16 Хүүхдийн төлөө сан Хүүхдийн төлөө үндэсний газар Хариу өгөөгүй Хүсэлт тавьсан
17 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан Хөдөлмөрийн яам 2012 оны эхний 8 сарын санхүүгийн тайлан, 8-р сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ ирүүлсэн. Төсөв хөрөнгийн зарцуулалтын  задаргаа байхгүй. Дахин албан бичиг явуулсан
18 Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан Сангийн яам Тус сангийн төлөвлөгөө, гүйцэтгэлийн нэгдсэн дүнг ирүүлсэн. Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайлан, задаргаа байхгүй. Хоёр удаа албан бичиг өгсөн болно.
19 Шинжлэх ухаан, технологийн сан Шинжлэх ухаан технологийн сан (БШУЯ) Хуулийн хугацаанд мэдээллийн эмхэтгэл өгсөн боловч тэдгээрт төсвийн мэдээлэл, задаргаа байхгүй Хоёр удаа албан бичиг явуулсан
20 Эрүүл мэндийг дэмжих сан Эрүүл мэндийн яам Хариу өгөөгүй Дахин албан бичиг явуулсан
21 Сэргээгдэх эрчим хүчний сан Эрчим хүчний яам Сангийн журам, товч танилцуулгыг ирүүлсэн. Төсвийн зарцуулалт, задаргаа огт байхгүй. Хоёр удаа албан бичиг явуулсан
2 Олон улсын гэрээний дагуу байгуулагдсан сан Мэдээлэл хүсээгүй
23 Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан Хөдөлмөрийн яам (урьд нь БСШУЯ-нд хамаарч байсан) Хөдөлмөрийн яаманд дахин албан бичиг явуулсан.
24 Зэвсэгт хүчний хөгжлийн сан Батлан хамгаалах яам Хариу өгөөгүй
25 Орон сууц хөгжүүлэх сан Барилга, хот байгуулалтын яам Товч танилцуулга ирүүлсэн Дахин албан бичиг явуулсан
26 Хүний хөгжил сан Сангийн яам Мэдээлэл хүсээгүй
27 Төсвийн тогтворжуулалтын сан. Сангийн яам Тус сангийн төлөвлөгөө, гүйцэтгэлийн нэгдсэн дүнг ирүүлсэн. Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайлан, задаргаа байхгүй. Хоёр удаа албан бичиг өгсөн болно.
28 Цэвэр агаарын сан. Цэвэр агаарын сая (БОНХЯ) Хуулийн хугацаанд мэдээлэл өгсөн боловч сангийн төсвийн зарцуулалт, задаргаа байхгүй Хоёр удаа албан бичиг өгсөн
29 Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан Хууль зүйн яам Сангийн үйл ажиллагаа эхлэл төдий байгаа ба нэг мэдээлэл өгсөн. Хүсэлт тавьж мэдээлэл авсан

Бидний хүссэн мэдээлэл буюу “төсөв хөрөнгийн орлого, зарцуулалтын тайланг төрийн бус байгууллага, судлаачид болон иргэд нягтлан үзэж дүгнэлт хийх боломж олгосон задаргаатайгаар” ирүүлэхийн оронд өргөн олон нийтэд төдийлөн ач холболдолгүй санхүүгийн тайлангийн ямар нэгэн задаргаа, тайлбаргүй тоонуудыг ирүүлж байгаа нь мэдээллийг ил тод байдлын соёл төрийн яам, агентлагуудад тун хангалтгай байна гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна.

Засгийн газрын тусгай сангуудын мэдээлэл, тэдгээрийг авах үйл явц болон авсан мэдээлэлд хийсэн дэлгэрэнгүй үнэлэлт, дүгнэлтийг “Иргэд төсвөө хянана” хэлэлцүүлгийн үр дүнд нэгтгэн гаргаж танилцуулах юм.

2013 оны 2-р сарын 20.

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ, Баянгол дүүрэг, Баянзүрх дүүрэг, Налайх дүүрэг, Сонгинохайрхан дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Хан-Уул дүүрэг, Чингэлтэй дүүрэг, ["Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ], [ДҮҮРГҮҮД] | Leave a Comment »

Уул уурхайн мэдээллийг олборлож баяжуулсан судалгаа

Posted by ИТХ on 2013/02/25

Монгол Улсад 2006 оноос хэрэгжүүлж ирсэн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын хүрээнд нэг талаас уул уурхайн компаниудын төлсөн, нөгөө талаас Засгийн газрын яам, агентлаг, орон нутгийн төр,  захиргааны байгууллагуудын хүлээн  авсан бүх төрлийн татвар, төлбөр, хураамж, хандив, тусламжийн мэдээллийг нэгтгэж баталгаажуулсан тайланг жил бүр гаргуулж ирсэн билээ.  Сүүлийн жилүүдэд лицензийн мэдээллийг нэмж багтаах болсон юм. 
 
Энэ бол маш их ажил, том тайлан байдаг. Жишээ болгож 2010 оны хураангүй ба дэлгэрэнгүй  тайлангийн гадаад байдлыг харуулав. 2011 оны тайлангаас эхлэн тоон мэдээллийг цахим хэлбэрээр гаргаж байгаа болно. 
 
EITI 2012 тайлангийн зураг (2)
 
 
Харин энэ их мэдээллийг задлан шинжлэх, олон нийтэд хэрэгтэй мэдээллийг ялган авч тайлбарлан таниулах ажил орхигдож байсан тул Нээлттэй Нийгэм Форум, “Төлсөн авснаа нийтэл” эвсэл хамтарч дээрх тайлангуудад хуримтлагдсан мэдээллийг ялангуяа орон нутгийн иргэдэд ойлгож ашиглахад хялбар хэлбэрт оруулах ажлыг хийж гүйцэтгэсэн тайлан хэвлэгдэж гарлаа.
 

Өгөгдлийн уурхай. ОСИТБС-ийн тайлан. 2006-2011_Page_01

Тайлангаас нэгэн сонирхолтой хүснэгтийг танилцуулж байна.

Өгөгдлийн уурхай. ОСИТБС-ийн тайлан. 2006-2011_Page_24

Уг тайлангийн “Олборлох салбарын ил тод байдлын санаачлагын өгөгдлөгийг нэгтгэж, ангилсан байдал ба өгөгдлийн дутагдалтай талууд” нэртэй хавсралт нь төсвийн чиглэлээр ажилладаг байгууллага, иргэдэд санаа авахуйц чухал юм. Түүнд асар их хэмжээтэй тайлан, хүснэгтэн мэдээлэлд дүн шинжилгээ хийх аргачлалыг харуулсан байна.

Read the rest of this entry »

Posted in ["Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ] | Leave a Comment »

Нийслэлийн Хан-Уул дүүрэг ОНХС-ийн хөрөнгөө хороодод дараах байдлаар хуваарилжээ

Posted by ИТХ on 2013/02/24

110 мянган хүн амтай нийслэлийн Хан-Уул дүүрэг 16 хороотой бөгөөд хороо Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас тус дүүрэгт ногдсон 2.2 орчим тэрбум төгрөгөөс 1,5 тэрбум төгрөгийг хороод тус бүрийн хүн амын тоо болон өрхийн тооноос хамааруулан дараах байдлаар хуваарилсан байна. Ингэхэд хамгийн том хороонд 136,6 сая, багад нь 40,5 сая төгрөг ногджээ.  Одоо хороодын Иргэдийн нийтийн хурлууд оршин суугчдынхаа дунд санал асуулга зохион байгуулж чухам юунд хэрхэн зарцуулахыг шийдэх юм байна.

(Бас ОНХС-ийн үлдэх 700 сая орчим төгрөгийг юунд зарцуулахыг дор харна уу)

Хан-Уул дүүргийн 2013 оны ОНХС

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ, Хан-Уул дүүрэг, [ДҮҮРГҮҮД] | Leave a Comment »

Хан-Уул дүүргийн 2013 оны батлагдсан төсөв

Posted by ИТХ on 2013/02/24

ХУД-ийн 2013 оны төсөв (1)

Read the rest of this entry »

Posted in 21. УЛААНБААТАР ХОТ, Хан-Уул дүүрэг, [ДҮҮРГҮҮД] | Leave a Comment »

Сэргээгдэх эрчим хүчний сангаас нэг ч төгрөг зарцуулаагүй, яагаад гэвэл нэг ч төгрөг төвлөрүүлээгүй…

Posted by ИТХ on 2013/02/22

2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиар эрх зүйн үндэс нь тавигдаж дөнгөж 2012 оны 5-р сард төрийн санд дансаа нээсэн Сэргээгдэх эрчим хүчний сан одоогоор үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй байна. Гэхдээ тус санг харъяалдаг Эрчим хүчний яамнаас сангийн журам, дүрэм, тогтоол шийдвэр, танилцуулга зэрэг багц материалыг хүлээж авлаа. Үүний тулд хоёр удаа албан бичгээр хандсан болно.

Эрчим хүчний яам.хавсралт-00

Сэргээгдэх эрчим хүчний сангийн холбогдолтой бусад материалыг дор үзнэ үү  Read the rest of this entry »

Posted in !! Тусгай сэдэв: МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, 00. Засгийн газрын тусгай сангууд, 02. ЗАСГИЙН ГАЗАР, 19. Эрчим хүчний яам, Сэргээгдэх эрчим хүчний сан | Leave a Comment »

 
Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 48 other followers